Нийтлэл 10 сарын 18, 2017

Шударга ярья: Хүү нь явсаар л байх болно, ирсээр л байх болно

 V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V”  телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Энэ удаа “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын “Шударга ярья” ток шоу нэвтрүүлгийн шинэ дугаарт МУГТ Г.Өсөхбаяр оролцсоныг хүргэж байна.

Б.Болдбаатар: Танд энэ оройн мэнд хүргэе?

Г.Өсөхбаяр: Баярлалаа.

Б.Болдбаатар: Яагаад уулын спортыг сонгох болов?

Г.Өсөхбаяр: Манай аав уулын спорт, мото спортын мастер хүн. 1989 онд 3-р ангиа төгсөөд 4-р ангидаа орох жил анх удаа аавыгаа дагаад Отгонтэнгэр хайрханд авирч байсан. Тэгээд л уулын амтанд ороод илүү их өндөр ууланд илүү их өөрийгөө сорихыг хүсээд тиймэрхүү жишгээр явсаар одоо хүртэл ууланд авираад явж байна.

Б.Болдбаатар: Та гарсан оргилуудынхаа тухай дурдвал? 

Г.Өсөхбаяр: Монголын уулсын оргилыг тоолвол гүйцэхгүй. Тодорхой хэмжээний 10 гаруй оргил дээр хэд гарснаа мэдэхгүй байна. Гадны уулчид дагуулаад, аль эсвэл дотоодын уулчид, ууланд гаръя гэсэн хүмүүстэй 1992 оноос эхлээд байнгын авиралт хийгээд явж байгаа. Монголд уулын спорт хөгжиж эхэлж байгаа үүнийг дагаад гаднаас жуулчид их ирж байна.

Харин гадаадын хувьд дэлхийн хамгийн Өмнөд цэг Өмнөд туйл, Хойд цэг Хойд туйлд чаргатай аялал хийх, 7 тив 8 оргил дээр гарах аялалыг өөрийнхөө хэмжээнд аль болох бүгдийн хийхийг хүсэж байна. Оргил бүхэн миний мөрөөдөл түүндээ хүрэх гэж Монгол улсынхаа далбааг мандуулъя, монгол хүн яагаад тэрийг хийж болдоггүй юм. Миний нэг гоё мөрөөдөл биелчихээд байгаа. Монгол хүн сансарт нисчихээд байгаа, Өмнөд туйлд оччихсон, дэлхийн хамгийн өндөр оргил Эверестид гарчихсан үүнд хамгийн их баяртай байдаг.

Б.Болдбаатар: Уулын спортын зардал, хувцас хэрэглэл нь үнэ өртөг өндөртэй юм. Үүнийг яаж зохицуулдаг вэ?

Г.Өсөхбаяр: Би өөрөө Өмнөговийн Тавантолгой ХК-ны тамирчин тэндээс дэмжлэг тусламж авдаг. Мөн манай Ажнай корпораци аялал болгоныг ивээн тэтгэдэг.

Б.Болдбаатар: Аав, ээж хоёр нь энэ спортоор хичээллэхэд яаж хүлээж авдаг вэ?

Г.Өсөхбаяр: Аав ээж хоёр хувь тавилантайгаа эвлэрчихсэн байх гэж боддог шүүдээ. Өөрсдөө дэмжих маягтай. Энэ хүүхэд зорилготой түүнээсээ ухрахгүйн төлөө бүх зүйлээ дэнчин тавьчихсан гэдгийг хоёулаа ойлгож байгаа. Тийм учраас аль болохоор дэмжээд цай, сүүнийхээ дээжээ өргөөд тэнгэр хангайдаа залбирдаг. Энэ л хамгийн том дэмжлэг шүүдээ. Эцэг эх маань ард хүлээж байгаа шүү гэдэг сэтгэлийн их тэнхээтэй болж хийх ёстой чадах ёстой  амьд буцаж ирэх хэрэгтэй алдаа гаргаж болохгүй гэсэн чинь хүсэлтэйгээр авиралтаа хийдэг дээ.

Б.Болдбаатар: Ээж тань телевиз үзэж байгаа бол та юу гэж хэлэх вэ?

Г.Өсөхбаяр: Хүү нь явсаар л байх болно. Ирсээр л байх болно. Хүмүүс намайг гавьяат авсан эхийнхээ ачийг хариулж яваа л гэж ярьдаг. Яс юман дээрээ тийм биш байхгүй юу. Явах болгонд санаагийн зовоогоод насын богиносгоод шар махтай нь хатааж байгаа байхдаа гэж боддог ш дээ. Зорилгодоо хүрэхийн төлөө ээжийнхээ санааг их зовоох юмдаа. Ээждээ мөрөөдлөө гүйцээж харуулна гэж л хэлмээр байна.

Б.Болдбаатар: Уулын спорт оргил руу гарахаасаа илүү буух нь хэцүү байгаад байх шиг санагддаг. Үүнтэй адил амьдрал ч гэсэн хэцүү шүү дээ та ер нь амьралын тухай юу гэж боддог вэ?

Г.Өсөхбаяр: Уулын спорт 2 3 төрөл байдаг. Хаданд авирах, мөсөнд авирах, өндөр ууланд авирах гэж. Өндөр уулын төрөл нь нас харгалзахгүйгээр 35-45 насныхан авирдаг, эд нарын ид амжилт гаргадаг үе. Энэ насанд хүчилтөрөгчийн дутагдлыг тэсвэрлэхэд өндөр байдаг. Үнэндээ ууланд өндөр нам гэж байдаггүй. Алтай Таван Богд, Отгонтэнгэр хайрханд очих болгондоо сүрддэг. Уултай хүн ярьж болдог, ойлгодог. Хүн эх орноо газар нутгаа хайрлах хэрэгтэй. Ууланд авирахдаа хүн дээшээ гарахдаа бүх хүч хөдөлмөрөө шавхаад ганц л оргил харагдаад буухаа тооцоолдоггүй. Маш их ядраад тооцоо алдагдчихдаг.Үүнээсээ болоод буухад маш хэцүү байдаг.

Б.Болдбаатар: K2 аялал зарлаж эхэлсэн цагаас хойш монголын хүлээлт байсан. Монгол хүн Эверистийн оргил руу гарчихаасай гэдэг.Таны хувьд хэр догдлолтой байсан?

Г.Өсөхбаяр: К2 уулчдын мөрөөдөл. Ази тивийн хамгийн өндөр 2 оргилын нэг. Энэ ууланд гарсандаа баяртай байгаа.

Б.Болдбаатар: К2 луу хэдэн хүний бүрэлдэхүүнтэй, ажлын бэлтгэлээс эхлээд, очоод багаа яаж бүрдүүлэв?

Г.Өсөхбаяр: Багийн бүрэлдэхүүний сонголтыг монгол сэтгэхүйгээрээ тухайн нутаг Пакистанаас хүмүүсийг нь аваад явсан. Өөртөө итгэлтэй хүсэл зоригтой залуу хүмүүсээр багаа бүрдүүлсэн.

Б.Болдбаатар: Бэлтгэлээ хангахад хэр хэмжээний зардал орсон бэ?

Г.Өсөхбаяр: Уулын бэлтгэлийг ууланд авирч байж л хийнэ үү гэхээс зааланд хийхээр бэлтгэл болж өгдөггүй. Жижиг 5000-6000 метрийн өндөртэй ууланд авирч бэлтгэлээ базаадаг байсан.

Б.Болдбаатар: Урилгыг хүлээн авч шударга ярья ток шоу нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа.

Г.Өсөхбаяр: Уулын спорт гэж ямар спорт байдаг гэднийг хүмүүст ойлгуулах ард түмэнд танилцуулж өгсөнд баярлалаа. Цаашдаа илүү олон оргилд гарч туг далбаагаа мандуулахад миний хувьд бэлэн байгаа.

Видео: 

Сэтгэгдэл бичих

arrow icon