Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээр эхэллээ
. Түүнчлэн Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон МҮЭХ энэ оны нэгдүгээр сарын 19-нд 4 бүлэг 49 заалт бүхий Улсын хэлэлцээр байгуулсан. Гэвч Засгийн газар иргэдийн цалин хөлсийг нэмэх, иргэдийн нийгмийн хамгааллын түвшинг дордуулахгүй байх зэрэг заалтыг хэрэгжүүлэхгүй байна хэмээн үзэж МҮЭХ-ноос нэмэлт хэлэлцээр байгуулах асуудлыг хөндсөн юм. Мөн энэ асуудлаар хөдөлмөрийн хамтын маргаан үүсээд байгаа төдийгүй боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж асуудал үүссээр байгаа билээ. Тиймээс энэхүү хэлэлцээрээр дээрх асуудлаар Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, ажил олгогч гурван талаас тус бүр 10 төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар 2017-2018 оны хэлэлцээрт тусгах нийт 37 асуудлыг хэлэлцсэн юм.
Хэлэлцээрийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:
2014 онд Монгол Улсад ядуурлын түвшин 2014 онд 640 бол 2016 онд 904 мянга болсон байна. Тиймээс хүн амын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт тулгамдсан асуудал болж байна. Өнөөдөр Төрийн албан хаагчийн дундаж цалин хувийн хэвшлийн ижил албан тушаалын цалингаас 5 болон түүнээс доогуур байвал цалин нэмэх арга хэмжээ авна гэсэн заалт Төрийн албаны тухай хуульд байдаг. Гэтэл өнөөдөр цалингийн зөрүү 27.3 хувьд хүрсэн байна. Тиймээс Засгийн газар МҮЭХ-ны шаардлагыг хүлээн авч, нэмэлт хэлэлцээ байгуулах нь зүйтэй гэсэн юм. Мөн ажилгүйдлын даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгох, ажлаасаа халагдсан иргэдэд нэмэлт ур чадвар олгох, шинэ мэргэжил эзэмшүүлэх чиглэлд хамтран ажиллах нь зөв. Төрийн албан хаагчийн цалингийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Одоогийн мөрдөж байгаа цалингийн тогтолцоо 1995 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин цалин хөлсийг ажлын ачаалал, үр дүн, ур чадварт тулгуурлан ялгаатай олгодог тогтолцоонд шилжих цаг болсон гэлээ.
МАОЭНХ төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг дэмжихээ илэрхийлж гол нь хувийн хэвшлийн нуруунд ачаалал үүрүүлэхгүйгээр шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар онцолсон юм.
Түүнчлэн энэхүү хэлэлцээрээр Засгийн газраас төрийн албан хаагчийн орлогыг нэмэх, үйлчилгээний албан хаагчдад шинэ төрлийн нэмэгдэл цалин олгодог байх, нийгмийн даатгалын болоод халамж, хүүхдийн мөнгөний хэмжээг нэмэх, бага насны хүүхдээ хараад ажилгүй байгаа ээжүүдэд тэтгэмж олгодог байх
зэрэг олон асуудлыг хэлэлцээгээр хөндөж, МҮЭХ болон МАОЭНХ-ны удирдлагуудтай санал солилцох юм.
Сэтгэгдэл бичих