Нийтлэл 10 сарын 26, 2017

Б.Хурц: Ц.Нямдорж сайд болохоороо ТЕГ-аар шууд оролдож эхэлдэг

Ц.Нямдорж сайдын сүүлийн жил гаруй хугацаанд С.Зоригийн хэрэгтэй холбоотой улс төрийн болон бусад зорилгоор буруу зөв ойлголтыг олон нийтэд түгээсэн асуудал байна. С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсэг 1998 оны  10,16-нд анх талийгаач Батчулуун сайдын үед ЦЕГ ТЕГ-ын хамтарч байгуулагдсан байдаг. 2001 оны 10,19-нд Нямдорж хууль зүйн сайд болоод ЦЕГ-луу энэ хэргийг авсан байгаа. Буцаад 2006 онд ажлын хэсэг нь ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг болоод Одбаяр сайд шинэчилсэн. 2007,1,22нд ЦЕГ-т дахин буцааж өгсөн байгаа. Хамгийн сүүлд 2015 онд УЕПГ, АТГ,ТЕГ, ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Энэ ажлын хэсгийг үймүүлдэг энэ ажлыг явуулахгүй байх талаас Нямдорж гэдэг хүн сайд болсноор нийтдээ энэ ажлын хэсгийг 4 удаа тараасан байна. 32 албан хаагчийг сольсон. Сайд болохоороо энэ хүн Тагнуулын байгууллагаар шууд оролдож эхэлдэг. Өөрөөр хэлбэл хэн нэгнээр ямар нэг гишүүнээр хууль санаачлуулна, өргөн барина, энэ байгууллагын эрх мэдэл бүх зүйл рүү халдаж эхэлдэг. Мөн Эрдэнэтийн асуудлаар Дорлигжав 800 гаруй мянган долларын асуудалд орж тэр хэрэг замхарсан энэ мэт асуудал их бий гэдгийг хэлж байв.

Мөн С.Зоригийн хэргийн талаар мөрдөн байцаах хэлтсийн дарга хурандаа Бархасбадь нэмэлт тодруулга өгсөн. 1998 оны 10,02-ны өдөр УИХ-ын гишүүн С.Зориг нь бусдад алагдсан хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ хэргийн талаар ард түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багагүй мэдээлэлтэй байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ хэргийн гүйцэтгэгчид холбогдох хэрэг шийдэгдсэнээс хойш ХМХ ард түмний дунд энэ хэрэг зохиомол хэрэг байсан. Хүнийг гүтгэсэн хэлмэгдүүлсэн гэх худал мэдээлэл газар авч байгаа тул бодит мэдээллийг өгөхөөр пропуророос хүсэлт гаргаад прокурорын зөвшөөрлөөр нийтэд өнөөдөр мэдээлэл өгч байна. Монгол улс эрх зүйт төртэй, бүх нийгмийн харилцааг эрх зүйгээр зохицуулдаг. Эрх зүйд нь хуульд нь хэн юу хийж болох юу хийж болохгүй талаар хүлээх хариуцлагыг дурдсан байдаг. Энэ шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн байцаа нь шийдвэрлэх хууль, эрүүгийн байцаан хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд мөрдөн байцаагч нь гэмт хэрэг үйлдсэн үйл явдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох ажиллагааг гагцхүү хуульд заасны дагуу хүний эрх, эрх чөлөөг дээдлэн нотлох баримтыг цуглуулах шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Хэрэгт цугларсан нотлох баримтыг прокурор шалгаад гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон бол хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлдэг. Шүүх нь хэргийн материалыг хянан хэлэлцээд нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргадаг. Энэ бүхэн нотлогдчихсон байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь хилс хэрэг, хэлмэгдүүлсэн гэдэг мэдээлэл яваад байгаа нь илт худал мэдээлэл байна гэдгийг залруулж хэлэхийг хүсч байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon