V телевизээс зохион байгуулдаг Мастер тогооч 3 буюу Авьяастны эрэлд шоу нэвтрүүлэг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээний энэ жилийн онцлог нь өөр салбарын, өөр мэргэжилтэй мэргэжлийн бус хүмүүс оролцож байгаа юм. Харин өчигдөр шоуны хоёрдугаар шат эхэлсэн
бөгөөд энэ шатанд шилдэг 16 оролцогч тунаж үлджээ
. Хоёрдугаар шатны эхний даалгавар нь ороцогчид хамгийн сайн хийж чаддаг хоолоо хамтрагчтайгаа хийх байлаа.
Тэдний хамтрагчид нь найман настай балчираас, наян настай буурай байсан нь нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг илүү сонирхолтой болгосон байна. Тухайлбал оролцогч Э.Түвшинцэнгэл 10 настай дүүгийнхээ хамт Монгол ардын үлгэр “Долоон бор оготно”-оос сэдэвлэн 3D хоол хийсэн
бол, оролцогч Б.Оюунчимэг хадам аав А.Цолмонгийн хамт Halloween буюу сүнсний баяр болж буйтай холбогдуулан хулууны шөл, монгол гахайн шницель хийсэн нь үзэгчдийн таашаалд ихээхэн нийцжээ.
Мөн түүнчлэн энэ удаагийн дугаарт оролцсон дөрвөн оролцогчид бүгд гэр бүлийн гишүүдээ хамтрагчаараа сонгож, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж, гэр бүлийн эв нэгдэл, харилцан хүндэтгэлийг тэд үлгэрлэж чадсан юм.
Сэтгэгдэл бичих