Нийтлэл 11 сарын 02, 2017

ТВИТТЕРТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?: Б.Хурцын томилгоо

ТЕГ-ын дарга асан Б.Хурц БНСУ-д Монгол улсыг төлөөлөх элчин сайд болчихлоо. Түүний оронд урьд нь энэ албыг хашиж явсан Д.Гэрэл томилогдов. Уул нь Хууль зүйн сайд мэдэгдэлдээ Б.Хурц бол бүлэглэлийн гар хөл гээд л их л ширүүн өнгө аясаар тайлбар хийсэн. Ширүүн мэдэгдлээс ширүүн тэмцэл эхлэх нь гэж ард түмний сэтгэлд бууж байлаа.

Гэхдээ ямар ч дайн болсонгүй. Ямар ч төрийн машин, ямар ч хуулийн хурц хайч ажилласангүй. Асуудал алсуураа шийдэгдэж бүлэглэлийн гар хөл хэмээн сайдаараа цоллуулж байсан хүн ТЕГ-ын даргын суудлаа БНСУ-д улсаа төлөөлөх дипломатчаар соличихлоо. Угаасаа Монголд болсон ардчилсан хувьсгал нэг ч хүн алаагүй. Нэг ч цонх хагараагүй гэж Л.Болд гишүүн нэгэнтээ хэлсэн. Хүлээж байсан хуулийн хувьсгал ч энхийн замаар шийдэгдчихлээ. Сошиал ертөнцөд харин энэ тухайд хэрхэн хандаж байгааг харцгаая.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хурцын томилгоог ихэд эгдүүцэж байгаагаа жиргэв. Салбарынх нь сайдын чадаагүйг УИХ-ын эрхэм гишүүн чадах болов уу?

Жиргээч Бат харин Монгол дахь улс төрийн наймаа зогсох ирээдүй алга даа хэмээн урам хугарсанаа илэрхийллээ.

Жиргээч С.Батзаяа Хурц, Нямдорж хоёр ямар  хурдан эвлэрдэг юм бэ? гэж үйл явдал хэтэрхий хурдан шийдэгдсэнд гайхаж байна. 

Монгол төрд байдаг өндөр албан тушаалыг аль ч намын үед хашдаг түүнийг Монгол Тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт оруулах санал ч гараад амжиж.

Харин судлаач Д.Ганхуяг тэр улс төрчдийн бүх бульхайг мэдэх учраас хэн ч түүнд халдаж чадахгүй ээ гэж олон жилийн дунджыг тооцон жиргэлээ.

Ямартай ч Б.Хурц гэх хүнтэй холбоотой үнэн, Б.Хурцын мэддэг бүх үнэн биднээс холдон одож, хэсэгтээ л БНСУ-д хадгалагдах нь...

Сэтгэгдэл бичих

    • test
    • 2017-11-05

    test

    • Зочин
    • 2017-11-02

    Хурц яагаад Солонгост элчингээр томилогдовоо. Энэ нь Ням доржтой холбоотой юм биш биз.Болж бутэхгуй юмны гол толгойлогч гээд байсанш дээ.Ер нь Хурц гэдэг хун альч торд дээгуур алба хашаад байдаг нь манай энэ у.торийн алгорахуудын нотой холбоотой байх шуу..

arrow icon