Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг дэмжих боломжгүй гэж хуралдаанд оролцсон 54 гишүүний 85,2 хувь нь үзлээ.
С.Чинзориг: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй. Энэ жил зарцуулах хүүхдийн мөнгийг сонгуулийн өмнө бүгдийг нь тараачихсан учраас 8 сараас хойш хүүхдийн мөнгө олгож чадаагүй. Тавьсан хоригийг бүхлээр нь хүлээж авбал хүүхдийн мөнгө олгох боломжгүй нөхцөл үүсч байна. Төрийн албан хаагчдын цалинг 2014 оноос хойш нэмээгүй, инфляци 20 хувьд хүрсэн, цалинг инфляцитай холбогдуулан нэмнэ гэсэн хуулийн заалт хэрэгжихгүй байгаа. Тиймсээс төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр санаачилсан ажлын үр дүнгийн урамшуулал олгох асуудлыг дэмжиж байгаа. Зөвшилцөлд орсон талууд бас зөвшөөрч байгаа. ҮЭ-ийн байгууллагууд бас дэмжсэн. Төсвийн тодотголд буцалтгүй тусламж биш ажлын үр дүнгээр гэж тусгасан байгаа.
ЕТГ-ын дарга яагаад буцалтгүй тусламж гэж яриад байгааг ойлгохгүй байгаа. Урамшуулал бол цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг.
Төрийн албан хаагчийн бодит орлогыг нэмэгдүүлж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуулинд нийцсэн урамшуулал. Төсөв захирагчид үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээ дүгнээд эх үүсвэрийг нь шийдэж байгаа болохоос цоо шинээр тэгшитгэсэн бодлого гэж ярих нь зохимжгүй юм.
Ч.Хүрэлбаатар: Бие биедээ дэгээ тавьдаг, бие биеээ элдэв үгээр дайрдаг асуудлаа орхиод ажлаа хиймээр байна. Төмөр замаа баримаар байна. Төслүүдээ явуулмаар байна. зээлийн хүүг бууруулмаар байна. Өрийг бууруулмаар байна үүний төлөө сэтгэл хоёрдолгүй урагшаа харж ажилламаар байна. Өс зангиддаг, гомддог бүх зүйл чинь улс төрчдийн нүдийг сохолж байна. Ихэнхи яриа хэрүүл тэмцэлд явж байна. Ард түмэн бухимдаж байгаа шүү дээ. Иймээс асуудал байдаг бол хоорондоо яриад явмаар байна.
Н.Номтойбаяр: Хүрэлбаатар сайдын хэлсэн хүрээнд ташаа мэдээлэл явсан. 55 тэрбум тараах асуудал нь хуучин засгийн газрын үед тавигдсан санал бол биш. Танай засгийн газрын төсөв дагуулж мөнгө тараана гэсэн тэнэглэл энэ хоригт хүргэсэн. Эрүүл мэндийн даатгалын санг НХХЯ-с салгана гэдгийг эсэргүүцэж байгаа. Худалдагч худалдан авагч нэг хүний гарт очиж болохгүй. Энэ асуудлаас болж олон албан хаагч аавын хаалга татах нь ойлгомжтой. Хоригтой холбогдуулаад саналаа хэлье. Цалин нэмэх чухал боловч төр хичнээн албан хаагчтай ажиллах ёстой вэ гэдэг хугарлын цэгээ гаргаж үзэх ёстой. 2012 онд 150 мянган төрийн албан хаагч байсан бол одоо 190 мянга дөхчихөөд байна. 2012 онд хүн ам 2,9 сая байсан бол одоо 3,1 сая байна. Хүн амын тоо 3 хувиар өсөж байхад төрийн албан хаагчийн тоо 30 хувиар өсөж байна.
Ийм харьцангүй тоо байж болохгүй. Төрийн ямар ажил үүргийг, ямар үйлчилгээг хүргэх гэж хичнээн төрийн албан хаагч байх вэ? гэдэг тооцоогоо бид хийх ёстой. Төрийн ажлыг хувьчлах реформийг эхлүүлэх ёстой. Гадаад улс оронд энэ төр нь цомхон чадварлаг, захиргааны, бодлогын ажил хийдэг институци болж шилжиж байгаа. Энэ тооноос хамгийн багадаа 600 тэрбумын зөрүү гарч байгаа юм. Энэ мэт механикаар асууалд хандаж болохгүй. Улс төр дагавал бүлгийн шийдвэрээ дагамаар байдаг, ажил ярьвал хувийн үзэл бодлоор хандвал ерөнхийлөгчийн хоригийг дэмжмээр байна. Цалин төсвийн 25 хувийг эзэлж байна гэдэг нь том тоо. Бусад оронд 17-18 хувийг эзэлдэг. Ард иргэд татварыг алба гувчуур мэтээр биш төрийн үйлчилгээ авах гэж төлдөг. Ямар ч бодлого зохицуулалтгүй төр бүх зүйл рүү орсон банйа. Зарим төрийн ажлыг хувийн хэвшил рүү шилжүүлэх байдлаар зохицуулвал яасан юм. Бодлогын реформын ажил хийх ёстой болчихоод байна.
Ж.Мөнхбат: Хоригийг зөв буруу гээд их ярьж байна. Угаасаа ерөнхийлөгчийн хориг тавигддаг л байсан, улс төрөө ч ингэж хийдэг л байсан. Авах уу? үгүй юу? гэдэг нь парламент, олонхийн бүлгийн асуудал. Тавигддаг юм л тавигдаж байна. Яаж авах вэ гэдэг нь МАН-ын асуудал. Хоригийг дэмжихгүй байгаа. Төсвийн тодотгол дээр 100 хувь хүүхдийн мөнгийг олгоно гэж тусгагдсан. Монголын хүүхдүүдийг алагчлахгүй хүүхдийн мөнгө олгоно гэдэг дээр мөн энэ хориг тавигдаж байна гэж үзээд ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байна. Хүүхдийн мөнгөний ОУВС-тай 80 хувьд хүртэл өгч болох юм гэж ярьсан. Бүх хүүхдээд хүүхдийн мөнгө олгоход 104 тэрбум хэрэгтэй, 80 хувьд нь олгоход 52 тэрбум хэрэгтэй байгаа юм. Гэтэл ийм хэмжээний мөнгийг нэг удаагийн тэтгэмжээр тараагаад дуусгачихлаа. Нэг өдөр үр дүнгүй цацаж байснаас бүтэн нэг жил нийгмийн эмзэг бүлэгт, хүүхдийн 80 хувьд нь 20000 төгрөг өгөх боломжийг үгүй хийж байгаа нь үнэн. Энэ хоригийг дэмжихгүй байгаа. Айл бүрийн хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэдгийнхээ төлөө өмнөх засгийн газар огцорсон шүү.
Я.Содбаатар: ОУВС-нд Монгол улс МАН яагаад орох болсон юм.
Сайн дураараа гүйгээд ороогүй. 23 тэрбум долларын өртэй, хэзээ дефольтоо зарлах вэ гэдэг улс л хүлээж авсан. Өнгөрсөн 4 жилд монгол улсыг хэн удирдсан юм. Энхболд та өнгөрсөн 4 жилд УИХ-ын дарга байхдаа, АН-ын дарга байхдаа улсыг удирдсан. 17 хувийн өсөлттэй эдийн засгийг хасах руу нь оруулж өгсөн. УИХ таны балгийг бид цэвэрлэх гэж энэ ажлыг хийж байгаа. Сайндаа бид ОУВС-н хөтөлбөрт очиж хамрагдаагүй. Бид яах ч аргагүй байдалд, энэнээс өөр гарцгүй болоод өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан. Багш эмч нарын цалинг яагаад 13 оноос хойш нэмээгүй юм. Тэр үед нэмэхгүй яасан юм. Олон жил нэмээгүй шалтгаан чинь хуримтлагдаад цалин үнэгүйдэж байна. Нийгмээс ирж буй шаардлагын хүрээнд өнөөдөр байгаа боломжоо ашиглаж байгаа нь л энэ. Өөр гарц байгаагүй. 300 000 төгрөг өгч байгаад авч байгаа хүмүүс нь баярлаж байгаа.
Амьдралд нь эерэгээр нөлөөлж байгаа. Өнөөдрийн төсвөөс шалтгаалаад бидэнд өөр гарц үлдээгүй байна. ОУВС нааштай үр дүнгүүд гарвал бодлогоо сулруулна. Яагаад ОУВС-д орчихов гэж ярих хэрэггүй.
Ерөнхийлөгч Х.Баттулга: Хориг бол бүрэн эрхийнхээ хүрээнд хийж байгаа ажил. Сонгогдсоноосоо хойш 4 сарын хугацаанд 2 удаа хориг тавьж байна. Ийм эрхтэй. Би бол МУ-ын ерөнхийлөгч бол эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Төрийн мөнгөөр уул уурхайн хайгуул хийгээд олсныг хувьдаа ашиглаж хөрөнгөжөөд, эргээд тэр мөнгөөрөө улс төрд орж ирж улсаа худалдаж байгаа хүмүүстэй эв нэгдэлтэй байж чадахгүй гэдгээ хэлж байсан, цаашдаа ч хэлнэ. Та нар эрх барьж байгаа, та нар ажил хийж бизнесийг тэлнэ. Удахгүй ҮАБЗ-ийг хуралдуулна
. 12 сарын эхний 7 хоногт хаалттай чуулган хийж Монгол улсын хөгжлийн гарцын тухай ярилцъя гэдэг бодолтой байгаа
МАН талцаад хэрэггуй дээ.Туруу засгийн газар хийх юмаа хмйсэн.Ард тумэн мэдэж байгаа.Одоо огцорсон огцруулсан гээд талцаад байх нь та нарын хувьд байх асуудал. Энийгээ болиод засаг барьж байгаа юм бол барьсан шиг бариач.Хувийн ашиг сонирхолоо болиод улс орноо бодооч.2020 онд дахиад ялна гэж орсолдоход чинь та нарын алдаатай ,ошрохсон ,талцсан байдал чинь засахын аргагуй ялагдлын хаалга болох бии.Одоо бие биенруугээ хортой уг шидээд УИХ дарга,с.сайд болчихгуй .Одоо улс орноо бод ,ард тумнээ бод.Сайн ажилбал 2020 онд мороодол чинь биелэх ч юмуу.Сайн санааны узуурт тос гэж байдаг даа
Хулгайч Гансүх нарийн бичигтэй ҮАБЗ юу хийх үү
Хулгайч Гансүх нарийн бичигтэй ҮАБЗ юу хийх үү