Нийтлэл 11 сарын 09, 2017

Марка: Дош дошны атаман челленж маань реп гэдэг зүйлийг мэдрүүлээд эхэлчихлээ

"V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V” телевиз телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна.  “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын “Шударга ярья” ток шоу нэвтрүүлгийн шинэ дугаарт Хар тас хамтлагийн дуучин Марка  оролцсоныг тоймлон хүргэж байна.

Б.Болдбаатар: Реп бүжгийн челленжийг яагаад эхлүүлэх болов. Дош дошны атаман  гэж яагаад нэрлэх болов?

Марка: 90-ээд оныхонд зориулсан групп нээсэн. Группээрээ 90-ээд оны талаар ярилцдаг байсан. Тэгээд тухайн үеэ эргэн санах үүднээс энэ челленжийг эхлүүлээд нэлээд амжилттай явж байгаа.

Б.Болдбаатар: Дош дошны атаман гээд энэ челленжийн зорилго юу вэ?

Марка: Энэ группэд хамтлагууд хеп бүжгийн талаар ярилцаад санал бодлоо солилцоод нэгнийгээ дэмжээд хуучнаа дурсаад бүр цаашлаад сайн үйлсийн аян эхлүүлээд явж байгаа.

Б.Болдбаатар: Монголын реп урсгалын анхдагч нь Хар сарнай, Хар тас хоёрыг нэрлэхээс өөр арга байхгүй. Тухайн үед анх яаж реп гэдгийг мэдэрч сонирхож эхэлсэн вэ?

Марка: Челленж маань реп гэдэг зүйлийг мэдрүүлээд эхэлчих шиг боллоо. Бид нарын үеийнхэн ямар гоё нэгдэж чаддаг юм бэ гэдгийг харуулсан юм болов уу. Анхны хөдөлгөөнүүд нь их энгийн гимнастик шиг байсан учир нэгдэж нийлээд их л сонирхолтой байсан учир реп сонирхож эхэлсэн.

Б.Болдбаатар: Энэ челленжид 35-40 насны нэг үеийнхэн яг нэгдсэн байна. Зарим нь бас алга болсон байна. Энэ талаар ярьвал?

Марка: 3 жилийн өмнө энэ групээ нээсэн. Нэг нэгнийгээ сураглахаар ихэнх нь дээшээ явсан байна лээ. Хичнээн тийм боловч анд найз нар нь гэгээн дурсгалд нь зориулаад хүндэтгэл үзүүлээд бичлэг видео хийлгэсэн байгаа.

Б.Болдбаатар: Одоо хичнээн хамтлаг, залуучууд нэгдсэн вэ?

Марка: 46 хамтлаг. Хамгийн бага нь 5 хүнтэй, их нь 20 хүнтэй хамтлагууд байгаа. Реп урсгалыг олонд таниулж маш их сэтгэл гаргасан хамтлагууддаа их баярлалаа.

Б.Болдбаатар: Тухайн цаг үед дош дошны атаман гэсэн нь арай жаахан сэргэлэн толгой нь ажилладаг, арай илүү хүмүүс нь атаман байсан юм болов уу? Тэгээд одоо буруу хөгжсөн нь буруу тийшээгээ явсан байх, зөв хөгжсөнүүд нь нийгэм дээр амжилттай яваа одоо бол.

Марка: Атаман гэдгийг буруугаар ойлгох хэрэггүй л дээ. Атаман, хулигаан бол орос үг. Бид нарыг зусланд амарч байхад атаман гэж ярих нь чихэнд хоногшсон л доо. Ах нарыгаа шүтэж өссөн.

Б.Болдбаатар: 90-ээд оны үед байр байрны гадаа орц орцны гадна дор бүрнээ реп бүжиглэж байсан үе. 2000 оны сүүлээр ч гэсэн тасраагүй байсан байх. Орцныхоо гадна шөнөжингөө бэлтгэл хийнэ. Энэ олон хамтлагууд дундаас гарч ирсэн нь цөөхөн хамгийн том нь танай хоёр байх?

Марка: Тухайн үедээ гарч ирсэн нөхдөө хүндэтгээд хамтдаа хөл нийлээд алхчих байх гэж горьддог байсан. Харамсалтай нь хоёрхон хамтлаг бууриа сахиж явлаа. Гэхдээ өдий болтол явж байгаа нь бахархууштай байна. Орц орцныхоо гадна бүжиглэх нь маш их хөдөлгөөн мөн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломжийг тухайн үедээ өгч байсан.

Б.Болдбаатар: Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна. Ядарч байна уу. Тэр үеийнх шигээ нижигнэтэл бүжиглэвэл ямар байна?

Марка: Бид нар бүжиглэхэд асуудал байхгүй л дээ. Гэхдээ залуу байсан шигээ бүжиглэж чадахгүй байгаа. 2000 оноос хойш залуучуудын хөдөлгөөн нь арай баяжигдаагүй байгаа юм шиг санагдсан.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon