“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар суулгалт өвчин болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэе.
Суулгалт гэдэг нь шингэн буюу усархаг байдлаар өтгөнөө гадагшлуулах хүүхдийн өтгөнөө гаргах давтамж их болохыг хэлдэг бөгөөд бараг бүх хүүхдийн амьдралын аль нэг үед тохиолдсон байдаг.
Нийт суулгалтын 40 хувийн шалтгаан нь тодорхойгүй байдаг. Энэ нь хүүхдийнхээ гэдсийг дааруулах ч юм уу, амьдралын буруу хэв маягаас болдог бол үлдсэн 60 хувь нь тодорхой байдаг гээд ШУ баталчихсан байгаа.
Бага насны хүүхдүүд амандаа бохир зүйлс хийх, жорлонд орсны дараа гараа угаалгүй хамт тоглох зэрэгт бие биеэсээ халдвар аван өвдөх нь элбэг. Харин өсвөр насны хүүхдүүд бага насны хүүхдүүдийг бодвол суулгалт өвчнөөр бага өвддөг нь хувийн ариун цэврийг сайн сахиж гараа угаахын ач холбогдлыг ухамсарладагтай холбоотой байдаг. Мөн тухайн үүсгэгч бактери, вирус бие махбодид нь нэвтрэн ороход түүний эсрэг аль хэдийн дархлаа тогтсон байдаг тул цочмог суулгалтаар өвдөх нь бага байдаг.
Суулгалтын үед дараах шинжүүд илэрнэ.
-Суулгалт голдуу усархаг байх боловч заримдаа цус хэлбэрээр гарах
-Бөөлжих
-Гэдсээр өвдөх
-Бие сулрах, дотор муухайрах, хоолонд дургүй болох
-Халуурах
-Хөхөө хөхөхгүй дургүйцэх
-Цочромтгой болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Мөн их хэмжээгээр шингэн алдсанаас усгүйжилд ороход ам цангах, шээсний гарц багасан өтгөрөх, хэл уруул омголтож хуурайших шинжүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдэг илэрсэн 6 хүртлэх сартай хүүхдэд яаралтай шингэн нөхөх эмчилгээ хийхгүй бол хүндрэх аюултай.
Суулгалт өвчнийг эмчлэхийн тулд хүүхдийн ууж чадах хэмжээгээр шингэн хангалттай уулгах, хоолыг сойлгүй ердийн үеийнхээс олон дахин өгөх,
дан хөхөөр хооллож буй хүүхдэд шингэн сэлбэх давсны уусмал уулгах буюу хөхний сүүн дээр цэвэр буцалсан ус нэмээд угжих, холимог хооллолттой хүүхдэд
шингэн сэлбэх давсны уусмал болон шинэ бэлтгэсэн хоол, буцалсан ус зэргийг ердийн үеэс илүү хэмжээгээр суулгалт бүрийн дараа уулгах нь зүйтэй.
Сэтгэгдэл бичих