Монгол улсад 2017 оны 3-р улирлын байдлаар хүн амын 59,7 хувь нь хот суурин газар 40,3 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Том суурин газар хүн ам илүү их төвлөрөх нь ажилгүйдэл бий болох хамгийн их эрсдэлтэй хүчин зүйл байдаг. Ялангуяа Монгол улс шиг цөөхөн хүн амтай ч тал хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн энэ хотод ажилгүйдэл бий болох магадлал хамгийн өндөр байдаг. Нэг хэсэг ажлын байр хангалттай байсан ч ажилгүйдлийн түвшин маш өндөр хувьтай гардаг байсан ч энэ оны эхний 10 сарын байдлаар ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэж ажилгүй иргэд буурч байгаа мэдээг статистикийн үндэсний хорооноос өгсөн. Тухайлбал 2017 оны гуравдугаар улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 9,1 хувь болж өмнөх оны мөн үеэс 0,3 пунктээр, өмнөх улирлаас 0,5 пунктээр буурсан
үзүүлэлт гарсан байна. Энэ нь нийт ажилгүй иргэд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 22,9 хувиар буюу 1000 хүнээр өмнөх сараас 4,5 хувиар буурсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн салбар ч хүрээгээ тэлж боловсролын салбарт 80 гаруй хувь, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 гаруй хувь, төрийн захиргааны байгууллагад ажиллагсдын 50 гаруй хувь, бизнес эрхлэгчдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
. Тухайлбал өрх толгойлсон эмэгтэйчүүд өнгөрсөн онд улсын хэмжээнд 77 мянга 717 байжээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүд дунджаар 3-5 ам бүл тэжээдэг. Ингэхийн тулд зайлшгүй ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай байдаг учир ажил жуучлалын байгууллагад ажил хайж, бүртгүүлэгчдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж эргээд ажил орж байгаа хүмүүсийн тал хувийг эмэгтэйчүүд илүү тогтвортойгоор ажилладаг байна. Тэд үр хүүхдээ тэжээхийн тулд өрх толгойлон мэргэжилтэй нь мэргэжлээрээ, мэргэжилгүй нь өөрийн хийж чадахаас чадахгүй хүртэл зүтгэцгээж байна.
Сэтгэгдэл бичих