Нийтлэл 11 сарын 29, 2017

Ай Ёо Доктор: Таргалалт гэж юу вэ?

“V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй бид телевизийн нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. “V” телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хэвлийн өөхжилт буюу таргалалт түүнтэй холбоотой дотор эрхтний эмгэгүүдийн талаар Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэе.

Таргалалт гэдэг нь биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц буюу депо гэж байдаг. Таргалах үед эдгээр депод хэт их хэмжээний өөх хуримтлагддаг. Эрэгтэйчүүд таргалахдаа  илүүдэл өөх нь ихэвчлэн гэдэс болон түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг бол эмэгтэйчүүд таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг.

Таргалалт үүсэх шалтгаан

-Хөдөлгөөний хомсдол

-Хоол тэжээлийн буруу хэрэглээ

-Генетикийн хүчин зүйлс 70-80% таргалалтанд нөлөөлнө.

-Хоол идэх дуршил

-Хүрээлэн буй орчин

Харин хүн шаардлагатайгаасаа илүү хэмжээний илчлэг авч эхлэхэд тэрхүү илүүдэл нь өөхөн давхарга болон хуримтлагддаг.

Таргалалтын хэлбэр

Биеийн дээд хэсгийн таргалалт буюу алим хэлбэрийн таргалалт. Энэ нь биеийн дээд хэсэг болон бүсэлхийгээр таргалдаг ба илүү аюултай.  Ийм хэлбэрийн таргалалт эрэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдох ба зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчинд хүрэх эрсдэл өндөр байдаг.

Биеийн доод хэсгийн таргалалт буюу лийр хэлбэрийн таргалалт. Өөхөн эд гуя, өгзөгний арьсан дор хуримтлагдана. Ихэвчлэн эмэгтэйчүүдэд ийм хэлбэрийн таргалалт тохиолддог.

Таргалалттай тэмцэх

-Амьдралын хэв маягаа өөрчлөх

-Дасгал хөдөлгөөн хийх

-Хооллох зуршилаа өөрчлөх, шим тэжээлийн байдлаа хянах

-Энергийн балансаа хянах

-Тураах бэлдмэл хэрэглэх эсвэл хоолны дэглэм дангаар барих нь биеийн жинг богино хугацаанд бууруулах боловч эрүүл мэндэд хортой ба буцаж амархан таргална.

Дасгал хөдөлгөөнийг хоолны дэглэмтэй хослуулан турах нь эрүүл арга юм.

Таргалалтыг эмчлэх аргуудыг гурван үндсэн хэсэгт хуваадаг.

Эмийн бус арга: Илчлэг багатай хоол ба биеийн хүчний ачаалалыг нэмэх.

Эмийн арга: Хоолны дуршилыг дарж, илчлэг ихтэй бодисын шингээлтийг бууруулдаг эм, бэлдмэл хэрэглэх.

Мэс заслын аргууд: Липосакци болон арьсан доорх илүүдэл өөхийг соруулж авах гэх мэт аргууд бий.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon