Нийтлэл 11 сарын 30, 2017

ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ НОМНУУД

Орчин цагт шинжлэх ухааны нөхцөл байдал, хөгжил дэвшил, техник технологийн тухай мэдээлэл, түүх, өгүүллэг, судалгааг багтаасан ном, сэтгүүл, сонин олон гардаг. Тэр олон ном, хэвлэл дотроос шинжлэх ухаанч хүмүүсийн сонирхолыг зүй ёсоор татах дараах номнуудын талаарх мэдээллийг өгье. 

  1. Endurance by Scott Kelly: Сансарт 4 удаа ниссэн АНУ-ын сансарын нисгэгч Скотт Келли өөрийн сансарын нисгэгчийн туршлага, сургамжиндаа үндэслэн "Тэвчээр" нэртэй ном сансар, орчлон ертөнцийг сонирходог хүмүүсийн дунд эрэлт ихтэй байна. Скотт Келли нь хамгийн сүүлд сансарт 340 хоног болсоны дараа 2016 оны 3 дугаар сард буцаж ирээд тэтгэвэртээ суусан билээ. Сансарын нислэгийн бэлтгэл, нислэг, сансарт удаан хугацаагаар амьдрах тухай сониролтой зүйл олон багтсан гэнэ.
  2. Нүргээн: Бүгдийг сайжруулж эсвэл устгаж ч мэдэх удахгүй нээлтээ хийх 10 технологийн тухай /Soonish: Ten Emerging Technologies That'll Improve and/or Ruin by Kelly & Zach Weinersmith/: Шинжлэх ухааны судлаач Келли Вейнерсмит/Kelly Weinersmith/, хүүхэлдэйн киноны зураач Зах Вейнер/Zach Weiner/ нарыг хамтын бүтээл болох "Нүргээн: Бүгдийг сайжруулж эсвэл устгаж ч мэдэх удахгүй нээлтээ хийх 10 технологийн тухай" 2017 оны 10 дугаар сарын 17-нд хэвлэгджээ. Мэдээж ирээдүйг зөгнөх, төсөөлнө гэдэг тийм ч амар асуудал бишээ. Ирээдүйд хүмүүс цахилгаан шат ашиглан сансарт гарах, эсвэл хүний тархитай адилхан сэтгэн бодох чадвартай компьютер бүтээгдэх мадаглал бий.
  3. Холбоо барих: Жилл Тартер болон харийн оюун ухааныг хайх нь /Making Contact: Jill Tarter and the Search for Extraterrestrial Intelligence by Sarah Scoles/: Хэрвээ хүн төрөлхтөн харийнханыг хайж ирлүүлэх, эсвэл тэд биднийг олж нээх боломжийн талаар тун сонирхолтой ном бололтой. Радио сансар судлаач Жилл Тартер бол "Харийн оюун ухаантныг хайж олох институт"-ын захирлаар ажиллаж байсан эмэгтэй юм. Тэр бол орчлон ертөнцөд оюун ухаант хэн нэгнийг хайж олоход бүхий л амьдралаа зориулсан хүн билээ. Сэтгүүлч Сарах Сколес нь эрдэмтэн Жилл Тартертай сониролтой яриа өрнүүлжээ.

  1. Цаг яагаад хурдан явдаг вэ: Голдуу шинжлэх ухааны судалгаа /Why Time Flies: A Mostly Scientific Investigation by Alan Burdick/: Нью-Ёоркийн зохиолч Алан Бурдик нь цаг хугацааны тухай шинжлэх ухаанч байдлаар бичжээ.
  2. Нуруугүй: Далайн залхагийн шинжлэх ухаан ба нурууны яс ургуулах урлаг /Spineless: The Science of Jellyfish and the Art of Growing a Backbone by Juli Berwald/: Жули Бервард бол далай судлаач юм. Тэрбээр далайд амьтадын амьдралын тухай сонирхолтой бичжээ.
  3. Том тахианууд /Big Chicken by Maryn McKenna/: Сэтгүүлч Марин МкКенна нь жижигхэн ангаахай хэрхэн янз бүрийн антибиотекоор шахуулаад том тахиа болон хувирч байгаа тухай нийгэмд шуугиан тарьсан сэдвийг хөндсөн ном бичжээ. Америкчуудыг тахианы махаар хангаж буй фермүүдэд антибиотект тэсвэртэй өвчин гарах болсонталаар дурьжээ. 


Сэтгэгдэл бичих

arrow icon