Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүдийг энгийн иргэдтэй адил шалгаж болох эсэх асуудлыг хэлэлцлэлцэж их хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9-д дурдсанаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэсэн байдаг. Харин уг хурлаар үндсэн хууль зөрчсөн гэж үзэн "6.9.1 гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" гэх заалтыг хүчингүй болголоо.
Ингэснээр гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах боломжгүй" байсныг хүчингүй болгож буй юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн ямар нэгэн хэрэгт холбогдлоо гэхэд түүнийг цагдан хорьж, таслан сэргийлж болохгүй, нэгжлэг үзлэгийг ажлын байр, биед нь хийж болохгүй байсныг хүчингүй болголоо.