Нийтлэл 01 сарын 09, 2018

Шатахууны үнэ өсөх эсэхийг өнөөдөр шийднэ

Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэхээр хуульчлагдсан. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх зорилгоор тонн тутамдаа 100 мянган төгрөгөөр нэмэгдэх байсан татварыг 40 мянган төгрөг болгон бууруулах шийдвэрт хүрсэн юм. Гэсэн ч шатахуун импортлогчид шинэ он гарахаас өмнө жижиглэнгийн үнэндээ хязгаарлалт хийж, улмаар үнээ нэмж эхэлсэн.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн үндсэн дээр Үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогчидтой хэлэлцээр хийх учиртай ч тодорхойгүй шалтгаанаар хуралдаан хойшилсоор байсан юм. Харин өнөөдөр хуралдааныг хойшлуулахгүйгээр, явуулахаар тогтсон байна. Тэгэхээр өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудал тодорхой болно гэсэн үг.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon