21-р зууныг Азийн эрин үе гэж нэрлэж байгаа гол шалтгаан бол энэ бүсийн эдийн засгийн хурдтай хөгжил, үүнийг даган олон улсад эзлэх байр суурь, нѳлѳѳ нь өсч байгаатай холбоотой.
Тэр дундаа Ази-Номхон далайн орнууд дэлхийн эдийн засгийн 44%-ийг бүрдүүлж, сүүлийн 10 жилд бий болсон өсөлтийн 2/3-ийг дангаараа бүтээсэн
. Хѳгжиж буй Азийн улс орнууд үүнд хамгийн том хувь нэмэр оруулсан бѳгѳѳд 30 жилийн дараа тэд дэлхийн эдийн засгийн тэн хагасыг бүрдүүлэхээр байгаа.
Гол төлөөллүүд нь мэдээж Хятад, Энэтхэг, Индонези, Тайланд, Вьетнам, Малайз, Филиппин г.м. эдийн засгуудаас гадна Камбож, Мьянмар гээд сүүлийн үед гарч ирж буй шинэ одууд. Энэ янзаараа явбал 2030 он гэхэд дэлхийн дундаж давхаргын тоо 3 тэрбумаар нэмэгдэж 5 тэрбумд хүрэх бөгөөд (хүн төрөлхтний түүхэнд анх удаа дундаж давхарга нь ядуугаасаа олон болно) энэхүү шилжилтийн 85% нь Азид бий болох юм.
Азийн орнууд 2008 оны дэлхийн нийтийг хамарсан их хямралаас маш түргэн сэргэсэн байдаг. Хѳгжсѳн орнуудын ѳсѳлт олон жилийн дунджаасаа буурч ихэнх нь зогсонги байдалд орсон бол дэлхийн эдийн засгийн ѳсѳлтийн гол мотор болж буй Азийн хѳгжиж буй орнуудад ѳсѳлт 6-8% хавьцаа байна. Тэгвэл үүнд юу нѳлѳѳлсѳн бэ гэдэг чухал асуулт гарч ирнэ.
Олон хүчин зүйл бий ч, 1997 онд Азийн олон орныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралын дараа эдийн засагтаа чухал реформууд хийж чадсан нь энэхүү амжилтын нэг чухал тулгуур нь болсон юм
. Тухайн үед хямралд ѳртсѳн орнууд санхүүгийн сектор, татварын бодлого, тѳсвийн бодлого, мѳнгѳний бодлого гээд цогц ѳѳрчлѳлт шинэчлэлтийг хийж, эдийн засгаа эрүүлжүүлэхэд чиглэсэн томоохон алхмуудыг хийсэн нь дараагийн хямралыг хохирол багатай туулж, дэлхийн эдийн засагт од болон гялалзаж гарч ирэх хѳрсийг нь бий болгосон гэж хэлж болно.
Үр дүнд нь эдгээр улс орнууд ѳнѳѳдѳр экспорт, хөрөнгө оруулалт хэлбэрээр валют олж, эдийн засгаа хурдтай өсгөж, хүн амаа ядуурлаас гаргаж, маш их эрч хүч ѳѳдрѳг үзэл буцалсан газар болоод буй.
Ер нь аливаа хямрал хүндрэл бол алдаагаа засах боломжийг олгодог
. Ѳсч яваа үед "ялагчийг шүүдэггүй" гэдэг дүрэм үйлчилж, алдааны талаар ярих боломж гарахгүй байх нь түгээмэл. Ѳѳрчлѳлт хийхийг оролдсон ч тухайн буруу тогтолцооны ашгийг хүртэж буй хүмүүс хүчтэй эсэргүүцэл үзүүлдэг. Харин хямралын үед бүгд ижилхэн шаварт суугаад "За ѳѳрчилье" гэдэг дээр санал нийлэх нь их
. Тийм ч учраас дэлхийн түүхэнд ихэвчлэн хямрал хүндрэлийн дараа л том реформууд хийгдэж, дараагийн хөгжил дэвшлийн суурийг тавьсан байдаг. Азийн амжилттай яваа орнууд бол сүүлийн нэг жишээ юм.
Сэтгэгдэл бичих