Нийтлэл 01 сарын 12, 2018

ХХОАТ-ын хуульд газрын эрх шилжүүлэхэд татвар ногдуулахтай холбоотой зарим өөрчлөлтүүд

Газар ашиглах эрх шилжүүлэхэд татвар ногдуулах жишээ

Жишээ-1: Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрлалтай газар тариалангийн зориулалттай 100 га газар ашиглах эрхийг шилжүүлэхэд ХХОАТ-ын хуулиар тухайн газрын үнэлгээ 7,718,000 төгрөг болох бөгөөд уг үнэлгээнээс 10 хувиар тооцож 771,800 төгрөгийн эрх борлуулсны албан татвар ногдуулна.

Тайлбар:

Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор баталсан хангайн уулархаг бүсийн тариалангийн зориулалттай 1 га  газрын суурь үнэлгээ-3,859.0 сая төгрөг 

БХБ-ийн Сайдын 2015 оны 234 дугаар тушаалаар баталсан газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээг тодорхойлох аргачлалд заасан хангайн уулархаг 1-р зэрэглэлийн бүсийн итгэлцүүрийн хэмжээ-0.02 итгэлцүүр 

Газрын тухай хуульд тариалангийн зориулалтаар иргэнд ашиглуулах газрын дээд хэмжээ-100га 

ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.6-т заасан газар ашиглах эрх борлуулсны орлогод татвар ногдуулах хувь хэмжээ-10% 

Тооцоолбол:

Газрын үнэлгээ                            3,859,000 төг/га * 0.02 * 100 га=7,718,000 төгрөг

ХХОАТ ногдуулах хэмжээ           7,718,000 төг * 10%= 771,800 төгрөг

 Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан хувь хүнд татвар ногдуулах жишээ -1

Газар өмчлөх гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний болон зуслангийн зориулалттай, газар дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг борлуулсан тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хөрөнгө борлуулсан гэж үзэж 2.0 хувиар албан татвар ногдуулна.

Жишээ-1: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Салхитад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 32м2 байшинтай 0.05 га өмчлөлийн гэрчилгээтэй зуслангийн зориулалттай байшинтай газрыг20.0 сая төгрөгөөр борлуулсан гэж үзвэл уг хөрөнгийн борлуулалтын гэрээний үнийн дүнгээс 2 хувиар тооцож 400.0 мянган төгрөгийн татвар ногдуулна.

Тайлбар:

Хөрөнгө  –Өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар байна.

Өмчлөлийн газрын борлуулалтын гэрээний үнэлгээ-20 сая төгрөг  

ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварын хувь хэмжээ-2% 

 Тооцоолбол: ХХОАТ ногдуулах хэмжээ 20,000,000 төг * 2%=400,000 төгрөг

 Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан хувь хүнд татвар ногдуулах жишээ -2

Газар өмчлөх гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний болон зуслангийн зориулалттай, газар дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг борлуулсан тохиолдолд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар хөрөнгө борлуулсан гэж үзэж 2.0 хувиар албан татвар ногдуулна.

Жишээ-1: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Долоон буудалд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй 32м2 байшинтай, 0.07 га өмчлөлийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 20.0 сая төгрөгөөр борлуулсан гэж үзвэл уг хөрөнгийн борлуулалтын гэрээний үнийн дүнгээс 2 хувиар тооцож 200.0 мянган төгрөгийн татвар ногдуулна.

Тайлбар:

Хөрөнгө –Өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар байна.

Өмчлөлийн газрын борлуулалтын гэрээний үнэлгээ-20 сая төгрөг 

ХХОАТ-ын тухай хуулийн 23.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварын хувь хэмжээ-2% 

 Тооцоолбол: ХХОАТ ногдуулах хэмжээ 7,000,000 төг * 2%=140,000 төгрөг

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon