Нийтлэл 01 сарын 24, 2018

Цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сүүлийн үед бусдын Facebook хаяг руу хулгайгаар нэвтэрч, бусдаас мөнгө төгрөг, луйварддаг этгээдүүд нэмэгдэх болсон байна. Энэ талаар Мөрдөн байцаагч, ахлах дэслэгч М.Мөнхшүр дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.Одоогийн байдлаар хэрэгт нийт 10 эдгээдийг сэжиглэн шалгаж байгаа бөгөөд тэдний гурав нь цагдан хоригдож бусад нь шалгагдаж байгаа юм байна.

Иргэдийн хувьд цахим хуудас, Facebook хаягтаа хэтэрхий энгийн нууц үг ашиглах нь түгээмэл байгаа учраас ийм төрлийн хэргийн хохирогч болж байна. Өнөөдрийн байдлаар 40 гаруй хохирогч тогтоогдсон. Үүнээс гадна иргэд Facebook дээр байдаг “Та хэд наслах вэ, ямар ордны хүмүүс зохицох вэ” гэх мэт төрөл бүрийн сонжоот асуултуудыг сонирхож орсноор нууц үгээ алдах явдал гарч байгаа талаар анхаарууллаа.

 

Тэгвэл энэ төрлийн луйвраас хэрхэн сэргийлэх вэ, ялангуяа хэн нэгэн этгээд таны нэрийг барьж мөнгө зээлэх гэсэн үйлдлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

Баталгаажуулж байх

Хэрвээ таны дотны хүн, таньдаг хүн Facebook-ээр мөнгө асууж байвал утасдаад лавлаж болно. Ихэнх тохиолдолд ийм луйвар хийдэг хүмүүс “Өөр хүний данс байгаа юм, манай ажлын хүнийх, манай ангийн хүүхдийнх” гэх мэтээр өөр данс өгдөг.

Гадуур явж буй зарим мэдээллийг та харсан бол хүмүүс “Миний хаягийг хакердчихлаа” гэж бичсэн байхтай таарна. Гэхдээ тухайн хэрэглэгчээс өөр хэн ч Facebook хаяг руу “нэвтрэх” боломжгүй гэдгийг эхлээд санах хэрэгтэй.

Учир нь ямар нэгэн кинон дээр гардаг шиг гайхамшигтай, ид шидтэй хакерууд хэн нэгний хаягийг хакердаад байдаг юм биш. Угаасаа ч кинон дээр гардаг шиг хакердах боломжгүй. Тэд зөвхөн хэрэглэгчийн хайнга байдал, зарим нэг зүйлсийг мэддэггүй байдлыг л ашигладаг.

Хэн нэгний нээгээд орхичихсон хаягаар нэвтрэх, бүр ижил нэрээр шинэ хаяг нээдэг арга ч бий. Тэгэхээр гадны этгээд зөвхөн таны “тусламжтайгаар” таны хаяг руу нэвтрэх боломжтой. Мэдээж хэрэг сэргийлэх аргууд бас байна. Тиймээс ямар замаар хүмүүс таны нэрийг ашиглаж болохыг мэдэж байх нь танд хэрэгтэй.

Нууц үгээ шинэчлэх

Хамгийн хялбар арга бол ойр ойрхон нууц үгээ шинэчлэх. Ялангуяа тухайн хүнтэйгээ найз бол бүр ч амархан. Гэхдээ үүний тулд таны Facebook-т бүртгүүлсэн цахим шууданг мэдэж байх хэрэгтэй. Хэрэглэгчдийн хамгийн түгээмэл алдаа нь цахим шуудангийн хаягийг тэр бүр анхаарч үздэггүй явдал. Тиймээс нууц үгээ бусадтай хуваалцах нь элбэг. Таны цахим шуудангийн нууц үгийг мэддэг хүнд бол facebook мөн л нээлттэй гэсэн үг.


Хэрхэн сэргийлэх вэ? 

Facebook өнөөдөр бидний цахим орчин дахь илэрхийлэл болсон гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Тиймээс зөвхөн Facebook-т зориулсан, өөр хэн ч мэдэхгүй цахим шуудантай байх нь эрсдэлээс сэргийлэх нэг арга.

 

 

 Аюулгүй асуултууд болон хариултыг нь сонгохдоо тун хянуур байж, мартахгүй байх хэрэгтэй. Хүмүүс шинэ хаяг нээх бүрт тааралддаг нууц асуултыг төдийлөн ойшоодоггүй. Эсвэл ойшоосон ч гэсэн тэжээвэр амьтны нэр, гуравдугаар ангийн багш гэх мэт хэтэрхий хялбар асуултыг сонгодог.

 Нэг зүйлийг сануулахад хүмүүс нууц үгээ шууд хэн нэгэнд хэлэхээс татгалздаг боловч

 “Таны нууц үг юу вэ?

- Хэлэхгүй
Таны нууц үг төрсөн өдрөөс бүтдэг үү?
- Тийм
Таны төрсөн өдөр хэзээ вэ?
- 1988 оны есдүгээр сарын 5 гээд хэлэх жишээтэй. Үүнийг хайнга байдал гэх бөгөөд ийм төрлийн хялбархан нууц үг ашиглахгүй байхыг мэргэжилтнүүд үргэлж зөвлөдөг.

 

 


 
Тусгай программ хангамж

Хэрэглэгч компьютерийн гар дээр бичиж буй үсэг бүрийг дарааллын дагуу тэмдэглэж авдаг, түүнийгээ тухайн хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр өөр этгээд рүү дамжуулдаг программ бий.
 
Тусгай төхөөрөмж
Яг үүнтэй ижил зарчмаар ажилладаг, USB оролт бүхий төхөөрөмж бий. Ердөө залгаад л хангалттай. Таны бичиж буй үсэг, тоо бүрийг тэмдэглэж авна.
 
Хэрхэн сэргийлэх вэ?

Хамгийн хялбар арга нь Firewall-аа идэвхжүүлэх юм. Энэ төрлийн программ ихэвчлэн интернетээр дамжуулан мэдээллээ илгээдэг учраас ямар нэгэн сэжигтэй үйлдлийг компьютер өөрөө зогсооно.Үйлдлийн системээ шинэчлэх, вирусийн эсрэг программ ашиглах, нууц үгээ солих зэрэг нь зайлшгүй хийх зүйлсийн нэг юм.

Phishing
Англи хэлний загасчлах гэдэг үгнээс үүсэлтэй, гэхдээ цахим орчинд бусдын мэдээллийг хулгайлах аргыг ингэж нэрлэдэг. Ялангуяа хэн нэгний цахим хаягийг олохыг хүсвэл хамгийн түгээмэл ашигладаг арга энэ.
  
Хэрхэн сэргийлэх вэ?

Цахим шуудангаар ирсэн баталгаагүй холбоос руу хэзээ ч битгий орж байгаарай. Ялангуяа Facebook-тээ нэвтрэх, өөр ямар нэг хаяг руу орохыг асуувал бүр ч оролдож болохгүй. Мөн Phishing зөвхөн цахим шуудангаар дамждаггүй. Ямар ч веб сайт дээр байгаа, ямар ч зурвас дээр байх холбоос байж болох бөгөөд сэжигтэй санагдсан холбоос дээр ерөөс битгий дар.Тэгээд вирусийн эсрэг программ ашиглаж хэвших.

Түүнчлэн өөрийн үйлдлийг давхар хянаж байхад илүүдэхгүй. Жишээлбэл Facebook-т “Activity Log”, “Security and Login” гэсэн хоёр цэс бий. Эхнийх нь буюу Activity Log нь таны хийсэн үйлдэл бүрийг бүртгэж байдаг.

 

 

Сэтгэгдэл бичих

    • Tergelsvren
    • 2018-12-13

arrow icon