Нийтлэл 01 сарын 25, 2018

Дэлхийн эдийн засгийн чуулган: Эммануэль Макрон “Франц эргэн ирж байна”

Дэлхийн улс орнуудын тэргүүнүүд, бодлого боловсруулагчид энэ өдрүүдэд Швейцарь улсын Давос хотноо "Хуваагдсан дэлхийн ирээдүйг хамтдаа бүтээх нь" сэдвийн дор үзэл бодлоо илэрхийлж байна. Чуулганы 2 дахь өдрийн онцлох илтгэлүүдээс танилцуулъя.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Франц эргэн ирж байна”

Францын ерөнхийлөгчийн илтгэл ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт, татварын бодлоготой холбоотой байсан боловч өгч байсан гол мессеж нь Франц улс Европод дахин нөлөөгөө тогтоож эхэлж байна гэсэн утгатай байлаа. Өдрийн эхэнд тавьсан илтгэлдээ Герман улсын канцлер Ангела Меркель олон улсын хамтын ажиллагааг онцолж байсан бол Макрон “Франц улсын ямар ч амжилтыг Европын амжилтаас салгаж үзэх боломжгүй” хэмээн тэмдэглээд, капитализмын авчирч байгаа тэгш бус байдлыг арилгахын төлөө дэлхий нийтийг уриалав.

Ангела Меркель “Бид үнэхээр түүхээс суралцаж чадсан уу?

Олон талт байдал нь дэлхий нийтийн аюул занал болоод байна гээд нэгдүгээр дайны төгсгөлийг жишээ татав. “Бид үнэхээр түүхээс суралцаж чадсан уу, Одоохондоо үгүй юм шиг байна” Өнөөдрийн сорилтуудыг зөвхөн хамтын ажиллагаа, нээлттэй байдал л шийдвэрлэж чадна. “Улс орнууд бусдаас тусгаарлагдснаар, эдийн засгаа хамгаалах бодлого явуулснаар гэрэлт ирээдүйг авчирна гэж ойлгож байна. Гэхдээ тийм биш. Протекционизм бол дэлхийн асуудлуудыг шийдэх хариулт нь биш” хэмээн цохон тэмдэглэлээ.

Жек Ма “Хүндлүүлье гэвэл хайрла”

Алибаба группыг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Жек Ма дэлхийд тулгамдаад байгаа зарим сорилтуудын талаар сонирхолтой, өвөрмөц ярилцлага хийлээ.Ма түрүү жил илтгэлдээ манлайллын тухай илүү ярьсан бол энэ жил нас ахисан ч амжилтанд хүрэх нууцын тухай зөвлөсөн. “Хэрвээ чи  ямар ч алдаа гаргахыг хүсэхгүй байгаа бол чамд өндөр IQ хэрэгтэй, харин чи илүү хүндлүүлэхийг хүсч байгаа бол чамд LQ (IQ of love-хайрлах чадвар) хэрэгтэй” хэмээн зөвлөв.

БНХАУ “Бохирдол, Ядуурал, Санхүүгийн эрсдэлтэй дайн зарласан”

Өнгөрсөн жил БНХАУ-ын удирдагч Ши Жинпинь Давост ирэхдээ даяарчлалд түлхэц үзүүлэхээ амласан. Энэ жил түүний шадар зөвлөх Лю Хи БНХАУ дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаараа илтгэл тавилаа.

Өмнөх жилүүдэд БНХАУ санхүүгийн зах зээлээ нээлттэй болгох оролдлогуудыг хийж, даяаршлыг нэмэгдүүлэхийн тулд “Нэг бүс-нэг зам” санаачлагыг хэрэгжүүлсэн. Ирэх гурван жилд БНХАУ бохирдол, ядуурал, санхүүгийн эрсдэлтэй дайн зарлаж байгаа гэлээ.

Лондонгийн Эдийн Засгийн Их сургуулийн профессор Жин Кэ Юу "Дэлхий БНХАУ-ыг илүү нээлттэй бол гэж шахаж байгаа ч, дэлхий өөрөө БНХАУ-ын үүсгэх тэсрэлт, цочрол бүр жижигхэн чичиргээнд бэлтгэлтэй байгаа юу?" хэмээн онцоллоо. 

 

Сэтгэгдэл бичих

    • Би
    • 2018-01-26

    Манай дарга нар бүгд машаанаа солье ингэжээлээ

arrow icon