Тrends.mn Стратфор олон улсын харилцаа судалгааны инститүцээс 5 жил тутам гаргадаг арван жилийн урьдчилсан прогнозын хамгийн сүүлийн дугаар буюу 2015-2025 он хүртэлх дэлхий дахины хэтийн төлвийн тухай мэргэжилтнүүдийн шинжилгээг цувралаар орчуулан хүргэж байгаа билээ.
Цувралын өмнөх дугаарт бүс нутгуудын гол тоглогчдын дүр зураг ирэх арванд хэрхэн өөрчлөгдөх тухай хүргэсэн. Энэ удаад дэлхий даяар сэргэж буй үндэсний үзэл, улс орнуудын эдийн засгаа хамгаалах арга хэмжээнүүд Европ тивд мөрдөж буй тоглоомын гол дүрмүүдийг хэрхэн өөрчлөх тухай прогнозыг хүргэж байна.
Европ 2015-2025 оны олон улсын харилцаанд
Европын Холбоо түүнд тулгараад буй үндсэн асуудал евро бүс гэхээсээ чөлөөт худалдааны бүсийн асуудлаа шийдэж чадахгүй байсаар энэ арван жилийг дуусгах шинжтэй.
Европын Холбооны хүндийн төв нь Герман улс бөгөөд ДНБ-ийхээ 50 хувийг экспортолдог, үүнийх нь талаас илүү хувь нь Европын Холбооны улсууд руу гардаг.
Герман улс дотоодын эдийн засаг нь өсөлттэй үедээ ч хэрэглэж барахааргүй үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Цаашид эдийн засгийн өсөлт, бүрэн ажил эрхлэлт, нийгмийн тогтвортой байдал нь энэ хүчин чадлаас гардаг экспортын бүтээгдэхүүний экспортоос хамааралтай. Европын Холбооны бүтэц, еврогийн ханш, бусад олон төрлийн Европын зохицуулалтууд энэхүү экспортын хамаарлыг дэмжих талаас зохион байгуулагдсан байдаг.
Үүний улмаас Европ тив багаар бодоход хоёр хэсэгт хуваагдаад байна. Газар дундын тэнгис хавийн орнууд болон Герман, Австри гэсэн орнууд тэс өөр зан үйлийн хэв маяг, хэрэгцээтэй. Нэг размерын ямар ч гутал бүх Европчуудад тохирохгүй. Анхнаасаа л мэдэгдэж байсан энэ асуудал одоо бүр туйлдаа хүртэл хурцаджээ. Европын нэг улсад ашигтай юм нөгөөд нь заавал гарзтай байдаг
.
Улмаар үндэсний үзэл газар авах болов. Украйны хямрал болоод зүүн Европын орнууд Оросоос ирэх аюулаас сэрэмжлэх болсон нь үүн дээр улам тос нэмэв. Зүүн Европын ОХУ-тай холбоотой асуудал дахин нэг Европ үүсгэж, Их Британи болоод Скандинавын орнуудыг салгаж тоолох юм бол нийт 4 хэсэгт хуваагдахад хүрэв. Гол том намуудын нэр хүнд буурч, баруун, зүүн жигүүрийн еврод итгэдэггүй намууд, салан тусгаарлах үзэлтэй намуудын тоо толгой олширч байгаагаас үзэхэд бидний 2005 онд таамаглаж байсан ёсоор задрал ба үндэсний үзэл улам бүр хүчээ авч байна.
Цаашид ч эдгээр трэнд үргэлжилнэ. Европын Холбоо ямар нэг хэлбэрээр тэсч үлдэж болох ч Европын эдийн засаг, улс төр, цэрэг армийн харилцаа ихэвчлэн хоёр талын юм уу олон талын хязгаарлагдмал харилцаагаар тодорхойлогдох болно. Ихээхэн өөрчлөгдсөн Европын холбоонд зарим улс гишүүн орноор үлдэж болох ч энэ гишүүнчлэл Европыг тодорхойлж чадахгүй
.
Европыг тэгээд юу дахин тодорхойлох вэ?
Европыг тэгээд юу дахин тодорхойлох вэ? гэвэл тив, бүс нутгийн улстөрийн гол хүч болж дахин хүчирхэгжсэн үндэстэн-улсууд. Салан тусгаарлах, эсвэл улс үндэстнүүдийг холбооны хэсгүүдэд задлах янз бүрийн хөдөлгөөн эрчимжихийн хэрээр үндэстэн улсуудын тоо нэмэгдэх төлөвтэй. Энэ трэнд нэн ялангуяа Европын хямралаас үүдсэн улстөр эдийн засгийн дарамт шахалт дараагийн хэдэн жилд эрчимтэй ажиглагдах болно.
Герман бүс нутагт үүссэн үндэстэн улсуудын дотроос эдийн засаг, улстөрийн хувьд хамгийн нөлөөтэй нь болж тодорчээ.
Хэдийгээр дэлхийн дөрөв дэх том эдийн засгийн хүч боловч энэ статусаа экспортоор олж авсан учраас Германы эдийн засаг асар эмзэг
.
Экспортын эдийн засагт байдаг төрөлхийн сул тал нь импортлогч талынхаа бодлого, худалдан авах чадвараас хамаарч байдагт оршино.
Өөрөөр хэлбэл Германы эдийн засаг эргэн тойрны бүс нутгийнхаа сайн сайхан байдал, өрсөлдөөнтэй орчноос хамаардаг гэсэн үг. Ингээд харахаар Германы эдийн засагт таагүй нөлөөлөх хэдэн хүчин зүйл бий.
Европт ажиглагдаж буй үндэсний үзлийн дахин сэргэлт хөдөлмөр болон худалдааны хамгаалах бодлогод хөтлөнө. Жижиг орнууд янз бүрийн хөрөнгийн хөдөлгөөний хязгаарлалт хийж, харин том хүчирхэг улсууд цагаачдыг хязгаарлах гэх мэт бодлого хэрэгжүүлэх магадлалтай.
Бидний таамаглаж байгаагаар өмнөд Европын орнууд энэ удаагийн хямралын дараа эдийн засгаа дахин сэргээх хэрэгцээ, эдийн засгаа хамгаалах бодлогоос улбаалан худалдааны протекшинизм улам нэмэгдэнэ. Глобал талбарт ерөнхийдөө Европын экспортын бүтээгдэхүүнүүдийг улам ширүүн өрсөлдөөн, тодорхой бус нөхцөл байдал угтаж байна.
Тиймд Германы эдийн засаг аажимдаа уналтад орж дотооддоо нийгмийн болон улстөрийн хямрал үүсгэснээр Европ дахь нөлөө нь дараагийн 10 жилд буурна гэж таамаглаж байна.
Үүний нөгөө талд Польш улсын эдийн засаг болон улстөрийн нөлөө нь нэмэгдэнэ.
Хүн ам нь багасах төлөв харагдаж байгаа ч Европын бусад улсыг бодвол асуудал харьцангуй хөнгөн. Германы эдийн засаг хумигдаж хүн ам нь багасахын хэрээр Польш улс Хойд Европын стратегийн тавцанд нөлөө бүхий тоглогч болж гарч ирэхийн тулд худалдааны харилцаагаа өргөжүүлж ажиллана. Түүнчлэн энэ 10 жилийн эхний хагаст Польш улс Румыныг багтаасан Оросын эсрэг эвслийг манлайлах магадлалтай.
Улмаар уг эвсэл албан болон албан бус байдлаар алдагдсан бүс нутгаа эргүүлэн авах бодлого явуулж, Оросын хил дагуух бүс нутгийн нөхцөл байдлыг дахин тодорхойлоход идэвхитэй үүрэг гүйцэтгэнэ.
Москвагийн нөлөө сулрахын хэрээр энэ эвсэл Беларус, Украйн төдийгүй түүнээс зүүн тийш ч нөлөө бүхий тоглогч болох магадлалтай.
Үүнээс үүдэн Польш болон түүний эвсэл орнуудын эдийн засаг, улстөрийн байр суурь илүү хүчирхэгжинэ.
Польшийн хувьд АНУ-тай стратегийн түншлэл хийж чадвал давуу талтай болно
. Ямар нэг шинэ глобал хүч дэлхий дахины харилцаанд нэмэгдэхэд стратегийн түншид нь тухайн улсыг дотоод асуудлаа шийдэж, цэрэг армитай байж чадахуйц хүчирхэг эдийн засагтай байлгах сонирхол байдаг. Польш болон Румын АНУ-ын хувьд тийм түншүүд нь байх болно. Вашингтоны зүгээс бүс нутаг дахь өөрийн ашиг сонирхлыг нэгэнт ойлгомжтой илэрхийлээд байгаа билээ.
Сэтгэгдэл бичих