Нийтлэл 01 сарын 29, 2018

САЙН МЭДЭЭ: Орлогын татвар нэмж, тэтгэврийн нас хойшлуулсан шийдвэр цуцлагдлаа

Төрийн ордонд үргэлжилж буй Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хувь хүний орлогын албан татварт шатлал нэвтрүүлэх шийдвэрийг цуцалсан буюу эргээд 10 хувиар татвар тооцох нэг шатлалтай болгохоор шийдсэн гэж мэдэгдлээ. Уг шийдвэртэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард төлсөн татварыг буцааж олгох аж.  

Түүнчлэн тэтгэвэрт гарах насыг жил тутам 6 сараар нэмэгдүүлэхээр  шийдсэн байсныг 3 сараар нэмэгдүүлэх болгожээ. Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх боловч эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах боломжтой болгож байгаа гэлээ.  Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг эрэгтэй 55, эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарах эрхтэй. 

 

 

Сэтгэгдэл бичих

    • erka
    • 2018-01-30

    mash zuv shiidver garsan bna bayr hurgie

    • er
    • 2018-01-30

    mash zuv shiidver garsand bayr hurgie

    • Зочин
    • 2018-01-29

    sain bn eronhii saidaa

    • Зочин
    • 2018-01-29

    БОЛЖ ДЭЭ, НИЙГМИЙН ДААТГАЛ ГЭДЭГ ЛУЙВАРАА ЯНЗАЛМААР БАЙГАА ЮМ ДАА. 30 ЖИЛ ТӨЛӨӨД 5 ЖИЛИЙГ НЬ ТООЦДОГ, БУСАД 25 ЖИЛ НЬ УЛСЫН ОРЛОГО СОНИН БАЙГАА БИЗ. УГ НЬ БУСАД УЛСУУДЫН ЖИШГЭЭР ХУВЬД ГАРГАВАЛ ЗҮГЭЭР ДЭЭ. МАНАЙХ ШИГ СИСТЕМТЭЙ УЛС ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТАНА ДАА

arrow icon