Сайн аав булангийнхаа энэ дугаарт Л.Аюур хэмээх нэгэн хөдөлмөрч аавыг онцолж түүний хүү А.Бямбасүрэнтэй ярилцлаа.
Аавыг тань хэн гэдэг вэ. Бидэнд аавыгаа товчхон танилцуулаач?
Аав маань Өвөрхангай аймгийн уугуул хүн дээ. 1967 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд малчин Б.Лувсангийн арван зургаан хүүхдийн дунд хүү болон мэндэлсэн. Багаасаа л малд нүдтэй, гарын ур сайтай. Нутаг усандаа уран Аюур хэмээн шагшагддаг хүн дээ. Одоо аав маань СХД-ийн Нэгдүгээр хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга хийж байгаа. Ажилдаа үнэнч шударга ханддаг, их хичээнгүй хүн.
Бага насны тухай дурсаач аавдаа хэр эрхэлдэг байв?
Аав олон үггүй их төлөв хүн дээ. Нэг хэлэхээрээ аянга ниргэх мэт л ойнд буутал хэлдэг
. Би багадаа аавдаа их тунирхдаг байж билээ. Би ч аавын хэнз хүү байсан гэж хамаатнууд минь ярьдаг. Аавынхаа өвөрт тарвалзаж өссөн дөө. Багадаа аавыгаа эрэлд явахаар уйлагнадаг ер нь чимээгүй болдоггүй байсан гэж ээж минь их ярьдагсан. Тэгээд аавыг хүлээгээд л гэрийн гадаа хэдэн чулуун тоглоомоороо тоглоод сууж байдаг байлаа. Аавыгаа ирэхээр нь өөдөөс нь тосоод л өнхөр ч босон гүйдэг байсан гэнэ лээ. Аав надад их элгэмсэг байнга л эрхлүүлдэг. Айлын бага хүүхэд эрх байдаг бол манайд эсрэгээрээ би л эрхийн золиг л байлаа шүү дээ. Бид ам бүл зургуулаа аав, ээж, ах, би, хоёр дүүтэй. Одоо бол ах ч тусдаа гарсан. Миний орон зайг хэнз охин дүү маань эзэлсэн дээ. Аав охин дүүд маань ганц муу үг ганхийлгэнэ гэж үгүй шүүдээ. Нялх нь юм байгаан битгий та нар хүүхэд гоочлоод бай гээд л дүүгийн асар том баатар гэсэн үг дээ.
Аавын тань хамгийн сайхан зан чанар нь?
Аливаа зүйлд тулхтай, төвшин, үнэнч шударга ханддаг. Бурууг ялгаж, зөвийг жигдрүүлэхдээ их сайн. Хүний сайн шинжүүдийг би эцгээсээ олж хардаг даа. Хүн гэдэг угаас эцгийнхээ хамаг сайн зан чанарыг өвлөж, алдаа дутагдлыг давтахгүй хичээдэг болов уу гэж би боддог.
Аавын тань та бүхнийг хүмүүжүүлсэн арга барил?
Аав минь хатууд хатуу, зөөлөнд зөөлөн хүн дээ
. Буруу зүйл хийвэл нэг их зэмлээд байхгүй хэрнээ болшгүй, засрашгүй зүйл хийхэд ташуур л гэсэн үг. Би ч олон загнуулж, аавыгаа уурлуулж байсангүй ээ. Ах, дунд дүү хоёр л аавыг хааяа хааяахан бухимдуулдаг байсан болов уу гэж боддог.
Ах, бид хоёр бага байх даа одоо бодох нь ээ би хоёрдугаар анги, ах дөрөвдүгээр анги байсан санагдана. Хоёулаа хичээлээ таслаад очихгүй арван дөрөв хоног болоод хоёр ангийн эцэг эхийн хурал болоод баригдаж билээ. Орой нь аав инээчихсэн хашааны хаалгаар орж ирээд алхаж байхад нь ах бид хоёр дунд дүүгээ уйлуулцан байсан чинь суран бүсний амтыг тэгэхэд л нэг бид хоёрт мэдрүүлсэндээ. Нилээн хорсдог, нулимсандаа, орилсондоо их л гоморхож билээ. Удалгүй аав минь толгой дээрээ сандал өргөөд зогсож байсан бид хоёрыг эвий эвий хүрээд ир дахиж ийм үйлдэл гаргаж болохгүй гэсэнсэн.
Аав тань та бүхэнд юуг чухалчлан захидаг вэ?
Аав минь он цагийн элээлтэнд унаж, бүдэрч явсан цөөнгүй үе бий гэж дурсах дуртай. Угаас амьдрал гэдэг алдаа онооны алтан нэхээсээр чимэгддэг болов уу гэж хэлдэг дээ. Биднийг эрдэм, номтой, хүн шиг хүн болох ёстой шүү хүүхдүүд минь гэж захидаг.
Хүүхдүүд аавынхаа урмыг хугалж аавыгаа гомдоохоос их айдаг. Аавыгаа хэр олон удаа гомдоож байв?
Би ч уурлуулж байсан гэвэл өчнөөн байх өө. Уурлалаа гээд аав минь элдэв дээдийн алиг араншингүй хүн дээ.
Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
Багад санагдана. Би нэгдүгээр анги байсан байх аа. Дүү бид хоёрыг тариа хийлгэх гээд эмнэлэгт авч очоод тариа хийлгэнэ гэхээр л бид хоёр их айдаг сан. Тэгсэн тариулах тийм ч аймаар зүйл биш байсан. Тэгээд гараад ирсэн аав бид хоёрыг шагнаад алибаба, алимны жүүс тус бүрд нэг нэгийг барьцан зогсож байсан. Дараа нь дүү бид хоёр дахиад тариа тариулна шүү ааваа гэж билээ. Аав маань алхам тутамд биднийг шагнадаг. Хамгийн сүүлд сая төгсөлтийн баяраар аав минь намайг шагнасан.
Minii ah mundag hvnshvv.shn yriltslaga bolson bn.hoorhn dvvde ajlin ondor amjilt hvsie.ger bvld ni azz jargal hvsie