Дотно харилцаа бол хамтын шийдвэр. Хосууд аливаа асуудалд харилцан ойлголцож, харилцан тохиролсоны үр дүнд илүү аз жаргалтай, бат бэх холбоог бий болгоно. Дотно харилцааны тал дээр ч ялгаагүй. Аль аль талдаа бэлтгэлгүй, эсвэл аль нэг нь шийдвэр гаргах боломжгүй, эсвэл дотно харилцаанд орох эсэхтээ эргэлзэж байгаа бол хайртай хүнээ хүндэтгэн тохиромжтой цаг мөчийг хүлээх нь хамгийн зөв шийдвэр. Хариуцлагагүй алхам хийж ирээдүйдээ, сэтгэлдээ сэв суулгахгүйн тулд долоон томьёогоо мөрдөж хэвшээрэй.
Сэтгэгдэл бичих