Нийтлэл 02 сарын 02, 2018

ЗЭН: Аз жаргал одоо энд байна

Аз жаргал одоо, энд байна.

Хүн анх ёс суртахууныг эрэлхийлж эхлэхэд түүний хязгаар улам холдон оддог. Харин ёс суртахуун түүнийг бүрэн эзэмдэхэд тэр өөрийгөө олсон байдаг.
Догэн

“Жинхэнэ би”, “хамгийн дээд аз жаргал”, “үнэн бодит зам мөр”… Бид энэ мэт зүйлсийг яагаад ч юм тэртээ холоос хайдаг. Гэвч үнэндээ хөл доор л байж байдаг.Тэрийг л олоод харчихвал, одоогийн байгаа өөртөө сэтгэл тайвширдаг.

Би анх Зазэн(зэн бясалгал)-тэй учирхад 16 настай байлаа. Христийн сургуулийн багш маань “Чи ер нь нэг удаа Зазэн хийгээд үзвэл яасан юм?” гэж зөвлөсөн юм. Тэр үед бурхны шашны талаар дорно дахины нэг шашны урсгал гэдгээс өөр төсөөлөл байсангүй. Яахлээрээ Германы Христийн сургуульд Зэн бясалгал хийж үзэхийг зөвлөдөг билээ гэж үү, би ч гэсэн гайхаж л байсан. Тэр цагаас хойш Зазэнд шимтэж, Японы соёлын тухай аар саар ном уншдаг болоод, нэг мэдэхэд бодол санаа маань 180 градус эргэсэн. Дунд нь өссөн Христийн шашин, янз бүрийн барууны философийн хажууд “Япон Зэн” сайхан харагдсан хэрэг. Жинхэнэ үнэний замыг барууны ертөнцөд олж чадахгүй ч гэж бодож байлаа. Яаж ийгээд Японд очиж, Зэн хуварга болох юмсан гэж чин сэтгэлээсээ хүсч байв. Тэгж л чадахгүй бол үүрд аз жаргалтай болж чадахгүй байх гэж…

“Бусдын гаднах өвс ногоон” гэж л энэ шүү дээ. Одоогийн Япон залуучууд дунд ч Японоос гарч одохын түүс болсон хүмүүс цөөнгүй санагддаг. Ер нь ихэнх газар тийм байж ч магадгүй юм. Тэд “Би хэн юм бэ?”, “аз жаргал гэж юу юм бэ?”, “Бодит үнэн гэж?” гэх мэт асуултын хариулт энд байхгүй гэж бодож байгаа. Дэлхийг бүтэн тойрч байж анх ухаарсан хүн ч бий. Аз жаргал гэгч тэртээ хол байдаггүй юм. Үргэлж энд байдаг юм. Одоо хараахан харагдахгүй байж болох ч, харагдах нэгэн өдөр ирж л таарна. Тэр өдрийн төлөө ёстой л хал үзэж халуун чулуу долоох хэрэг гарна шүү дээ… 

 Бусдаас эсрэг зүгт хандах зоригтой байя. 

“Урагш чиглүүлэх гэрлээ өөр дээрээ тусгаж, нэг алхам хойшилж бас сур.”
Догэн

Урагш харж өөдрөгөөр бод, урагш харж амьдар гэх зэргээр их сургадаг ч, хойшоо харах буруу зүйл юм гэж үү?Автомашины нүүрний гэрэл шиг зөвхөн урагшаагаа тусаад байвал, өөрийн хөл доорх харагдахаа болино. Заримдаа машиныхаа хамар дээр гарч зогсоод илүү өргөн хүрээтэй, холч хараагаар хорвоог ширтэх ч чухал шүү дээ. Урагшлах, дэвших, хөгжих гэдэг сайхан боловч, асуудлын гол нь хаашаад байна бус уу? Харалган хөгжил хүн төрөлхтнийг хаана аваачих гээд байна вэ, энэ талаар ганц би эргэлзэж байгаа хэрэг биш биз ээ.

Мэдээж хэрэг цаг үеийн өнгөнд тэргүүн шугаманд алхах чухал байлгүй яахав. Мөн тэдний араас гаргасан шинэ замыг нь улам өргөжүүлэх нэг бүлэг байх бол, нэг алхам хойшлон, эргэн тойрноо ажиглаж, алдсан боломжуудыг олж харах хүмүүс ч бас хэрэгтэй. Хүн төрөлхтний асуудал ч гэлтгүй, миний өөрийн амьдрал ч ялгаагүй. Бусдын зорьж буй зорилгод хүрье хэмээн үхэн хатан тэмцэх нь өрөөсгөл буруу.

Үнэхээр тэр зорилго чинь зөв юмуу? Өөр чухал зүйл байсан юм биш биз? “Нэг алхам хойшилж бас сурах” гэдэг нь байрандаа зогсоод, өөрийгөө дахин нэг сайтар ажиглах явдал юм. Үнэндээ үхэн хатан зүтгэх, урагш тэмүүлэхээс илүүтэй, “одоо энд” байх өөрийгөө анзаарах нь хэцүү. Нийгэм бүхэлдээ хандаж буй зүгээс эсрэг зүгт чиглэх зориг хэрэгтэй учраас тэр юм. Урагш тэмүүлэх байдал л зөв хэмээн үнэлэгдэж буй өнөөгийн эрин үе хэдий ч, заримдаа хойшоогоо ч хараагаа чиглүүлж чаддаг хүн л жинхэнэ тэргүүн шугам дахь нэгэн байж магадгүй юм шүү.

 

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2

Сэтгэгдэл бичих

    • MRS MARIE
    • 2021-06-06

    Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( [email protected] ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ.      Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.    мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг зарахыг хүсч байна уу? Дараа нь эмч Ражтай имэйлээр холбоо бариарай: [email protected]

arrow icon