МЕС судалгааны байгууллагаас тогтмол хийдэг ээлжит улс төрийн барометрийн дүн гарчээ.
Энэхүү судалгааг МЭК ХХК нь ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг Улаанбаатарт оршин суудаг сонгуулийн насны 750 иргэнээс 2018 оны 1-р сарын 17-20-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж цуглуулсан болно.
Ерөнхийлөгч Х.Баттулга утааны асуудал дээр дорвитой шийд гаргахгүй бол УИХ-ыг тараана гэж мэдэгдэж байсан. УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай эсэх талаар тодруулахад даруй тарж ээлжит бус сонгууль зарлах нь зөв гэж судалгаанд оролцогчдын 29% нь, УИХ цаашид ажлаа сайн хийхгүй бол ээлжит бус сонгууль зарлах нь зөв гэж 28 хувь нь, УИХ тарах шаардлагагүй гэж 20 хувь нь хариулжээ.
Ерөнхий сайдын үйл ажиллагааг 1-10 оноогоор үнэлнэ үү гэсэн асуултанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааг 3.8 гэсэн оноогоор дүгнэжээ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдож байх үед иргэд түүний үйл ажиллагааг 4.7 оноогоор үнэлж байсан юм. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ 3 сар хагасын хугацаанд 0.9 оноогоор буурчээ.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ сүүлийн таван сарын хугацаанд 0.7 оноогоор буурсан байна
.
Улс төрийн намуудын үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээгээр эрх баригч МАН-ын үйл ажиллагааг 3.1 оноогоор дүгнэсэн бол, сөрөг хүчин АН-ын үйл ажиллагааг 3.3 оноогоор дүгнэжээ. МАН-ын үнэлгээ сүүлийн 4 сард 0.8 оноогоор буурсан бол сөрөг хүчин АН-ын үнэлгээ 1.3 оноогоор буурсан үзүүлэлттэй байна.
Засаг үнэндээ аж ахуйн ажил хийдэг үүнииг онол шахуу ерөнхийлөгчийн ажилтай хутгаж ойлговол эхнийх нь цаг хугацаа шаарддаг байхад нөгөө нь шууд ойлгогддог энэ 2-г салгаж сэтгэх хэрэгтэй