'' V'' телевиз болон ''Trends.mn'' сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаж байгаа билээ. Бид энэ удаад Ай Ёо доктор эрүүл мэндийн нэвтрүүлгийн уураг хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг талаар Ай Ёо докторын зөвлөгөөг хүргэж байна.
Уураг гэж юу вэ?
Уураг нь бие махбодийн эд эсүүдийг бүрдүүлэгч амин хүчлийн нэг буюу хэд хэдэн гинжин хэлхээнээс бүрдсэн томоохон молекул юм. Уураг нь фермент, гормон, эсрэг биетүүдийг бүрэлдүүлэн, тэдний үүргийг гүйцэтгэж, молекулыг зөөвөрлөдөг энэ бүгд нь амьдралын хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Амин хүчил гэж юу вэ?
Амин хүчил нь хоол хүнсний уураг болон бидний бие махбодийг бүрэлдүүлэгч чухал хүчин зүйл юм. Уураг болон амин хүчил тус бүр бие махбодид өөр өөрийн гэсэн чухал үүрэгтэй. Уурагт маш олон янзын амин хүчил байдгийг эрдэмтэд нээгээд байгаагаас есийг нь бие махбодь өөрөө боловсруулдаггүй тул үл орлуулагдах буюу зайлшгүй шаардлагатай амин хүчил гэжээ. Тэдгээр үл орлуулагдах амин хүчлүүдийг хангалттай хэмжээгээр авах нь зүйтэй.
Уургийн ямар төрлүүд байдаг вэ?
Уургаар баялаг хоол хүнсийг хоёр ангилдаг нь тухайн уураг амьтны юм уу ургамлын гаралтай эсэхтэй холбоотой. Мах, өндөг, загас, сүү зэрэг амьтны гаралтай уургийг иж бүрэн гэх бөгөөд үл орлуулагдах амин хүчлүүдийг бүгдийг агуулсан байдаг. Ургамлын гаралтай ихэнх уурагт үл орлуулагч нийт есөн амин хүчлийн нэг буюу хэд хэд нь дутуу байдгаас бүрэн бус гэж үздэг. Гэхдээ цагаан хоолны дэглэм барьдаг хүмүүс уургаар баялаг олон төрлийн ногоо хэрэглэснээр үл орлуулах амин хүчлүүдийг бүгдийг авах боломжтой.
Уургийн гүйцэтгэх үүрэг.
Хоол боловсруулах үед уураг задарч, түүнээс ялгарсан амин хүчлүүдийн зарим нь “түлш” маягаар зарцуулагддаг бол ихэнх нь бие махбодийн уургийг бүрэлдүүлэгч суурь элемент нь болдог. Уураг нь арьс, үс, булчин, эрхтэнүүд, холбоос эдүүдийг эрүүл байлгах, бие махбодын үйл ажиллагаанд олон төрлийн үүрэг гүйцэтгэж, биеийн янз бүрийн хэсгийг бүрэлдүүлнэ, нөхөн сэргээнэ. Тухайлбал: цусны улаан бөөм хүчилтөрөгчийг тээвэрлэдэг, инсулин бол даавар, иммуноглобулин бол эсрэг биет, миозин, болон актин хамтдаа булчинд агшилт өгч, кератин нь ширхэглэг бүтэцтэй уураг гэх мэт. Тэд ийнхүү өөр өөрийн үүрэгтэй байх тул уураг нь өсөлт хөгжилд ялангуяа хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн эмэгтэйчүүдэд маш чухал.
Уураг хүний биед яагаад хэрэгтэй вэ?
Хүний биеийн бүх эрхтэн сисем эсээс тогтоно. Харин бидний бие махбодийг бүтээж буй эсүүдийн түвшинд уураг хамгийн их хэрэгтэй
байдаг. Учир нь нэг эс дотроо маш олон эрхтэнтэйгээс гадна хромсом гэж чухал зүйл байдаг. Хромсом гэдэг бол бидний генийн мэдээлэл.
Хромсом болгон дотроо өөрийн гэсэн утаслагуудтай. Утаслагуудын эргэн тойрны гинжин хэлхээг химийн бүрдлээр нь аваад үзвэл тэр чигтээ уураг байдаг.
Тэгэхээр эсийн дотор бүх төрлийн уураг байснаар генийн мэдээлэл хэвийн болно гэсэн үг. Хэрэв таны биед уураг дутагдвал эсүүд өөр өөрсийгөө хувааж үржиж чадахгүй таны удмын мэдээллийг хадгалж чадахгүй болдог.
Дархлааны систем уургаар тэжээгддэг
Мах цусанд орохдоо амин хүчил болж хувирна
. Энэ амин хүчил нь цусаар дамжин элгэнд очоод элгэн дотор орж олон төрлийн чухал урвалууд явагдсанаар альбумин гэх уураг үүсгэнэ. Энэ нь бидний цусанд байгаа шингэний баланс бий болгодог харин энэ альбумин байхгүй болсноор хүний биед хаван үүсч эхэлнэ. Мөн элэгнээс олон төрлийн дархлааны даавар үүсгэдэг учир уураг дутагдахад дархлаа муудаж бие сульдах, ядрах, турах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.
Ах маань ходоодний хавдартай уураг өгж болохуу хоолноос гараад байна зөвөлгөө өгөөч
сайхан мэдээлэл байна.ажилд чины амжилт хүсые.ходоодны хавдартай хүн тураалд орж байна.юу хэрэглэвэл сайн бол.туслаач.утас 98899862,80599199