ОУВС-ийн ажлын хэсэг, Сангийн яам хамтарсан мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол улс ОУВС-тай хамтарсан хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлнэ.
Эдийн засгийн өсөлт 5 орчим хувьтай гарахаар байна, гадаад валютын нөөц 3 тэрбум долларт хүрээд байна. 2017 оны гүйцэтгэлээр Монгол улсад 1 тэрбум 46 сая долларын хөрөнгө оруулалт орж ирж, эксортын орлого 6 тэрбум доллар давлаа
. Төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал 6,5 хувь болж 3 пунктээр буусан. Төрийн сангийн үлдэгдэл ажил авч байхад хасах байсан бол нэмэх болж гарсан. -970 тэрбум төгрөг байсан бол 2018 1 сарын 1 ний байдлаар 405 тэрбум болсон. Засгийн газар нэг их наядын үнэт цаасыг арилжааны банкуудад төлснөөс 370 тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаасуудыг худалдан авч, хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэж чадсан. Эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Тууштай арга хэмжээ авч чадвал богино хугацаанд сэргэж болдгийг энэ хөтөлбөр харуулсан. ОУВС-ийн хөтөлбөр гэж байгаа боловч АНУ, БНХАУ, Солонгос, Япон зэрэг орнуудын татвар төлөгчдийн 5.5 тэрбум долларын хөрөнгө дагаж орж ирж байгаа. Эдийн засгийг сэргээхийн төлөө хамтарч ажилласан. Энэ удаа хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн бодлогууд үр дүнгээ өгч, Монгол улсын эдийн засагт гэрэл асаасан арга хэмжээ болсон гэдгийг хэлмээр байна. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд 5 шатаар буугаад байсан Монгол улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулсан. Эдийн засагт гарсан сайн үзүүлэлтүүдийг цаашид тогтвортой авч явах ёстой. Цаашид хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Эдийн засагт эерэг үр дүн гарснаас ХАОАТ-ын шатлалыг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж үзэж 10 хувьдаа буцааж тохирсон. 2018 оны 4 дүгээр улирлаас инфляцийн түвшинтэй уялдуулж цалин нэмэх арга хэмжээг авна.
ОУВС-ийн ажлын хэсгийн ахлагч Жефф Готлибб: Монгол улс өрийн ачааллаа 10 хувиар бууруулж чадлаа.
Эдийн засгийн гүйцэтгэл хүлээж байснаас өндөр өсөлттэй гарч ирж байна. Эдийн засгийн өсөлт нь түүхий эдийн үнэ өндөр байгаатай холбоотой. Үүнтэй уялдан дотоодын эрэлт бас нэмэгдэж байна. 5.5 тэрбум долларын санхүүжилтийн багцтай энэхүү хөтөлбөрийг ОУВС бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн эхний нааштай үр дүнгүүд гараад эхэллээ. Хөтөлбөр хэрэгжснээс хойш 1 дүгээрт Монгол улс гадаад бондуудын эргэн төлөлтийг шийдвэрлэж чадсан, 2 дугаарт валютын нөөц 2 тэрбум доллараар нэмэгдсэн, 3 дугаарт өрийн хэмжээ 10 орчим хувиар буурлаа. Хүүгийн түвшин буурч ирлээ. Засгийн газар өрийн үйлчилгээ дарамт шахалтаас гарч чадлаа. Жилийн өмнөхтэй харьцуулахад Монгол улсын эдийн засагт учрах эрсдэл багаслаа.
Эдийн засгийн өсөлт сайжирсан нь экспорттой шууд холбоотой ч Засгийн газрын зөв бодлогын үр дүн гэдгийг мөн онцолж хэлмээр байна. Төсвийн алдагдлыг бууруулж, гадаад валютыг нэмэх бодлого барьсан нь энэ үр дүнд хүргэж байна. Гэсэн хэдий ч цаашид нөхцөл байдал эерэг хэвээрээ хадгалагдана гэдэг баталгаа болж чадахгүй. Цаашид экспортын эрэлт буурах, газрын тосны үнэ нэмэгдэх зэрэг эсрдлүүд Монгол улсын эдийн засагт том цочрол болж магадгүй.
Энэ эрсдлүүдийг харгалзан үзэж Засгийн газар амжилттай хэрэгжүүлсэн бодлогуудаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Монгол улсын Засгийн газар төсөв мөнгөний бодлогоо зөв хэрэгжүүлж чадвал Эдийн засаг өндөр өсөлтөд хүрэх боломжтой гэж үзэж байна гэлээ.
Сэтгэгдэл бичих