Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 17 дугаар их хурал өнөөдөр 232 хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлж сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүлэгч болон дагаж мөрдөх хууль дүрмээ боловсронгуй болгох байсан. Гэтэл 44 төлөөлөгч хурлыг орхин гарсан. Тодруулбал, “Өдөр тутмын сонинуудын холбоо”, “Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо”, “Мэдээллийн сайтуудын ассоциац”, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүх төлөөлөл, ахмад сэтгүүлчид, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн зарим гишүүн их хурлыг хаяж гарсан юм
. Тэд хурлын үйл явц Монголын сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийг хөгжүүлэх дүрмийн өөрчлөлтийг хийх нөхцөлийг хангаагүй, тус төрийн бус байгууллагын ерөнхийлөгчийг сонгоход эрүүл, шударга өрсөлдөөн үүсгэх боломжгүй гэж үзэн ийн хурал хаялаа.
Гэвч зарим төлөөлөгчид хурлыг орхиж гарсан ч үлдсэн төлөөлөгчид хуралдаж "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Т.Оюун-Эрдэнэ нар нэр дэвшсэн. Төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулж, "Зиндаа" сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр 181 буюу 87.5 хувийн саналаар МСНЭ-ийн тэргүүлэгчээр сонгогдлоо
.
Сэтгэгдэл бичих