Монгол цэрэг, арми нь түүхэн цаг хугацааны явцад олон сорилтуудыг даван туулж, өөрчлөн шинэчлэгдсээр ирсэн.
Чингис хааны морин цэргийн урлал, дайны чадвар, мэх нь цаг үетэй тэнцэж дэлхийн дайны урлалын анхдагч гэж зарим түүх судлаачид сайшаадаг. Монголын эзэнт гүрний арми домогт Грек, Ром, Оттоманы арми шиг дэлхийн түүхийн хуудсанд унаж, босч явснаараа бичигдэж буй.
Монгол цэрэг армийн шинэчлэлийн тухай ярихын тулд Монголын эзэнт гүрний цэрэг армийн хөгжил, үндэс, бодлого, үзэл баримтлалын улс төр, аюулгүй байдал, нийгэм дэх нөлөөг авч үзэх зайлшгүй шаардлагатай. Эдгээр түүхэн ач холбогдол нь Монгол цэрэг, армийн гол мөн чанар, үзэл баримтлалыг бэхжүүлэх шалтгаан болж, нөгөөтээгүүр, дэлхий дахины олон яс, үндэстэнтэй холбоо тогтоох дипломат харилцаа, бусдыг хүлээн зөвшөөрөх аргачлал, мөн цэргийн урлалыг бэхжүүлэн, нарийвчилсан болгох боломжуудыг нээж өгчээ.
Чингис Хааны үеийн цэргийн урлаг, аян дайны тухайд Олхунууд Хайнзангийн Шагдар гуайн бичсэн "Монголчуудын Аян Дайн, Цэргийн Урлагийн Түүх XIII Зуун" гэх номонд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Монгол арми нь Европын Зүүн хязгаараас Сибирийн баруун хязгаар, Солонгосын хойгоос Ойрхи Дорнод, Персийн булан хүртэл өргөжин тэлэхдээ олон соёл, иргэншил, шашин, үзэл баримтлалыг холбох гүүр нь болж ирсэн нь 21 дүгээр зуунд бидний яриад байгаа ардчиллын үндэс, язгуур ойлголт, үзэл баримтлал гэж үзэж болох юм.
Монгол цэргийн бодлого
Монголын эзэнт гүрэн эзэлсэн шинэ газар орныхоо соёл иргэншил, бараа үйлчилгээг амьдралдаа нэвтрүүлэхээс гадна цэрэг армийн зэр зэвсэг, тактик, стратегийг нь авч ашигладаг байжээ. Монголчууд олон зууны туршид өөрсдийн нүүдэлчин ахуйн уламжлалт зэр зэвсэг, морин цэрэг болон нум сум харвах чадвар, төмөр жад хэрэглэх онцгой чадвараа Монголын бүх газар нутагт ашиглаж байсан юм. 13-р зууны Монгол арми Марва, Балх, Бухар, Самарканд, Кашкар, Турпан, Хотан зэрэг өөр олон улс, хот, нийслэлийг эзэлснээр Монголын олон угсаатныг бүтээжээ.[1]
Уг түүхэн харилцаа холбоо нь орчин үеийн Монголчуудыг бусад дэлхийн орнуудтай улс төр, эдийн засаг, цэргийн харилцааг бий болгох замыг нь тавьж өгсөн.
Монгол цэргийн бодлого болон уламжлалт үнэт зүйлсэд эртний Монгол цэрэг армийн үндсээс гадна Орос-Монгол хөрш орнуудын харилцаа чухал үүрэг гүйцэтгэсэн
ба Монгол цэргийн сургалт, хүмүүжил, зэр зэвсэг, технологи, стратегийн гол эх сурвалж болсоор иржээ. ОХУ-ын цэргийн бүтэц зохион байгуулалт болон цэргийн инстүүцийн эерэг ба сөрөг талын аль алинаас нь Монгол Улс суралцсан.
ОХУ Монголын цэрэг армийн харилцаа нь Манж Чин гүрний дарлалын эсрэг 1911 оны хувьсгалаас эхэлж, дэлхийн хоёрдугаар дайны үед илүү сайжирсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы түрэмгийлэл Солонгос, Өвөр Монгол, Хятадын Нанжинд хүрч, аймшигт алан хядлага болон олон төрлийн туршилтыг амьд хүн дээр хийж байсан. 1939 оны Халхын Голын дайн болон хоёрдугаар дайны туршид Орос-Монгол цэргүүд хамтран оролцож Японы түрэмгийллийг Зүүн Ази руу нэвтрэхээс сэргийлж чадсан. 1939 оны тавдугаар сараас 9 дүгээр сарын 15-ны агаарын байлдааныг хүртэл 4 сар үргэлжилсэн энэ дайнд нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас Япон, Манж-Го гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер,1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх онгоц оролцжээ.”[3] Хоёдугаар дайны үед Монголын цэрэг армиас Оросын цэрэг армид морьд болон дулаан ноосон эдлэлүүдийг нийлүүлж байв.
2017 оны 5-р сарын 9-нд ОХУ-ын 72 ойн жилийн “Ялалтын баяр”-аар Монгол дайны морины дурсгалд зориулж хөшөө босгосон юм.
Дэлхийн хоёрдугаар дайн Монгол улсын цэргийн харилцаа, бодлогыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн
.
Монгол Цэргүүд Дотооддоо
Монгол цэргүүд дотооддоо маш олон чухал үүрэг гүйцэтгэдэг.
Монгол армийн цэргүүд нь дэд бүтэц, сургууль, эмнэлгийг бүтээн байгуулах хариуцлагаас гадна онцгой байдал, байгалийн гамшиг, хилийн аюулгүй байдлыг сахих гээд улс орны үндэсний аюулгүй байдалтай уялдах олон чухал ажлыг гүйцэтгэдэг байна.[5]
Эдгээр хийж буй ажлууд нь нийгэмд шууд нөлөө үзүүлэхээс гадна төр-иргэдийг хооронд нь холбож өгдөг тусгай субъект гэж ч хэлж болох юм. Монгол улсын Засгийн газрын албан ёсны порталаас авсан мэдээллээс, Үндэсний онцгой байдал-гамшгаас хамгаалах алба нь газар хөдлөлт, ойн түймэр, анхан шатны түргэн тусламж, халдварт өвчин, цасан шуурга, зудын эсрэг хамгийн түрүүнд арга хэмжээ үзүүлэх ёстой байгууллага гэдгээрээ цэрэг армид чухал хэсгийг бүрдүүлж байгаа юм. Үндэсний онцгой байдал-гамшгаас хамгаалах албаны зохион байгуулсан урьдчилан сэргийлэх хөтөлбөр нь хүмүүнлэгийн эмч нар болон барилгын инженер нарыг Говь-Алтай, Баян-Өлгий, Орхон зэрэг орон нутгуудад сургууль, эмнэлэг, онцгой байдлын газрыг бүтээхэд зорьсон болно.[6]
Монгол “Дэлхийн Цэргүүд”
Монгол улсын төрийн гадаад бодлого нь цэргийн дипломат бодлоготойгоо хосолж цөөнгүй орнуудтай цэргийн харилцаагаа дэвшүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.
Эдгээр үүргүүдээсээ гадна, Монголын цэргийн алба терроризмын эсрэг тэмцэл, хүмүүнлэгийн ажил, дундад дорно болон хойд Африкийн аюулгүй байдлыг хангахад оролцсон. 2001 оноос хойш Монголын зэвсэгт хүчин АНУ-ын Ирак болон Афганистан дахь терроризмын эсрэг удирдан зохион байгуулах эвсэлтэй нэгдэж хойд Африк дахь НҮБ-ын энх тайвныг хамгаалах үйл ажиллагааны үеэр хүүхэд эмэгтэйчүүдийг зэвсэглэсэн цэргүүдээс хамгаалахад хувь нэмрээ оруулсан юм. Кабулын 10-р салбарлалтын тухай Дэслэгч Марк Ларсоны бичсэнээр,
“Монголчууд олон улсад үнэхээр гайхалтай тусламж үзүүлсэн байгаа. Гуравхан сая хүн амтай далайд гарцгүй орон, ойролцоогоор тал хувь нь одоог хүртэл нүүдлийн аж ахуйгаа эрхэлдэг гэхэд олон улсын ямар ч хүч албадлагын эсрэг тусалж байгаа нь үнэлэшгүй
.”[7] 2006 онд Монгол улс зүүн хойд Ази дахь анхны улс хоорондын цэргийн бэлтгэлийг зохион байгуулсан (АНУ-ы Command Post Exercise and Field Training Exercise with Global Peace Operations Initiative (GOI).[8] Монголчуудын олон улсад энх тайвныг хангахад чиглэгдсэн үйл явдал нь Монголын түүхэн болон одоогийн бодлого, үнэт зүйлстэй шууд уялдаатай.
Монгол цэргүүдийн дэлхийн энх тайвны үйл ажиллагааг дэмжих, хамгаалах үүрэгт ажилд төлөө идэвхтэй ажиллаж байгаа нь Монгол улсын цэргийн бодлого, тактик шинэчлэгдэж байгаагийн нэгэн илрэл юм.
Монгол цэргүүд маань НҮБ-ын үүрэгт цэрэгт болохын тулд хэл, сахилга бат, олон улс, үндэстнийг хүндэтгэх сэтгэлгээг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнээс гадна, орчин үеийн теxник теxнологи хэрэглэж, сурсан мэдлэг, туршлагаа улс орондоо хүний нөөц болон авчирдаг. Үүнээс гадна бас нэгэн чухал зүйл бол Монгол цэргүүд маань гадагш яваад, дэлхий дахинд өрнөж буй олон зүйлтэй танилцаж, эргээд Монгол улсаа хүндлэх, хайрлах, хамгаалах сэтгэлгээ нь улам бэхждэг. 2016 онд НҮБ-ын үйл ажиллагаанд цэргийн болон зэвсэгт хүчний хамтын ажиллагааны үнэлгээнд Монгол улс 123 улсаас 30-р байранд, 950 энхийг сахиулагчаас 850 нь НҮБ-ын медалаар 2017 оны 10-р сард шагнуулсан билээ.[9] Тухайлбал, 2017 оны 3-р сард Монголын дивизын Т.Буянзул, О.Цэнд-Аюуш нар дайны цэгээс 2 настай Судан хүүг аварсан билээ.[10] Уг үйл явдлын араас 2017 оны 7-р сард 22 зэвсэглэсэн залуус тухайн газраасаа дүрвэх оролдлого хийсэн ч Монгол цэргүүдэд баригдсан юм. Эдгээр бүх нөлөөллүүд Монгол цэргийн шинэчлэл, дэлхийн энх тайвныг хамгаалах түвшинд хэдийнэ очсоныг харуулж байна.
Энэхүү судалгааны эцэст, Монгол улсын цэргийн бодлогын шинэчлэлийн тухайд Хурандаа Т.Наранхүүтэй хийсэн ярилцлагаас тодруулбал, “Одоогоор Монгол улс АНУ, Япон, Герман гэх мэт 30 улс орнуудтай цэргийн дипломат харилцаа үүсгэж, цэрэг-технологийн харилцаагаараа Орос, Украйн, Хятад, Турк, Беларусь зэрэг улсуудтай харилцаатай гэжээ. Ийм байдлаар Монгол цэргийн бодлого нь цаашид бэхжин, өргөжиж, дотоодын хууль эрх зүйн ээдрээтэй асуудлууд ч мөн шударгаар шийдэгдэх болтугай гэж ерөөе. Дэлхийн энх тайвныг сахиж буй олон мянган Монгол цэргүүддээ баярлаж талархах нь зүйтэй. Мөн, Монгол улсынхаа үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хилийн болон иргэдийнхээ аюулгүй байдлыг сахиж байдаг цэргүүддээ үндэсний үнэт зүйлээ хадгалах, бэхжүүлэх ажилд нь амжилт хүсье.
Судалгааг бичсэн Л. Болор
Орчуулсан Ц. Эгиймаа
[1] Robert W. Reid “Mongolian Weaponry: The Secret History of the Mongols.” Mongolia Society. (1992): 85-95.
[2] The Yalta Conference. February 11, 1945. The Library of Congress. Accessed December 17, 2017. https://www.loc.gov/law/help/us-treaties/bevans/m-ust000003-1022.pdf.
[3] Халх голын байлдаан, https://mongoltoli.mn/history/h/646.
[4] “Дайны зам туулсан монгол морь”-ны хөшөөг Москвад нээлээ. http://www.assa.mn/content/43678.shtml?a=world.
[5] Defense Minister Ts. Tsolmon’s Progress Report on 2015, 2016.” Ministry of Defense. June 21, 2016. Accessed December 10, 2017 http://www.mod.gov.mn/index.php?com=news&id=1174.
[6] National Emergency Official Portal. Government of Mongolia. Accessed December 15, 2017. http://nema.gov.mn/?page_id=15106.
[7] Larson, Mark “Our Lesser-Known Allies in Afghanistan.” The New York Times. August 19, 2010. https://atwar.blogs.nytimes.com/2010/08/19/our-lesser-known-allies-in-afghanistan/.
[8] The Global Peace Operations Initiative, US Department of State. Accessed December 17, 2017 https://www.state.gov/t/pm/gpi/gpoi/index.htm.
[9] Francesca Mold, “Mongolian Peacekeepers Awarded UN Medal in South Sudan.” May 9, 2017, Accessed November 26, 2017. https://unmiss.unmissions.org/mongolian-peacekeepers-awarded-un-medal-south-sudan.
[10] Mongolian Peacekeepers Return Lost Boy to Parents. Montsame. March 17, 2017. http://mongolia.gogo.mn/r/157739.
Монгол морьдтой хөшөөг ОХУ босгоогүй, бид өөрсдөө хийж бэлэглэсэн шүү дээ. Оросууд одоо БНМАУ-ын тусыг бараг дурддаггүй юм, энэ хөшөөг ч нэг их ойшоогоогүй харагдсан