Хэрвээ та хүүхдээ ямар сургалт, дугуйланд явуулахаа хараахан шийдэж амжаагүй бол доорхи бяцхан мэдээллийг уншаад үзээрэй.
Японы хамгийн алдар нэр хүндтэй “Токиогийн Их Сургууль”-ийн 150 оюутны дунд багадаа хичээлээс гадуур ямар сургалт, дугуйланд хамрагдаж байсан талаарх судалгааг хийсэн байна. Тус судалгааны үр дүнд:
1. Усан сэлэлт 64%
2. Дуу хөгжим 42%
3. Бийрэн бичлэг 29%
4. Англи хэл 29%
5. Бие тамир гимнастик 11% гэсэн байх бөгөөд усан сэлэлт нэгдүгээрт орсон байна. Япон орон даяар хийсэн хичээлээс гадуурх сургалт дугуйлангийн судалгаагаар усан сэлэлт 20% л байдаг боловч Токиогийн их сургуулийн оюутнуудын 64% гэдэг нь их өндөр тоо юм. Спортдоо сайн хүүхэд, хичээлдээ сайн байдаг гэсэн болон хоорондоо шууд хамааралтай болохыг нотолсон судалгаа хүртэл байдаг.
Хүүхэд байхдаа спортоор хичээллэж биеэ хөдөлгөх нь, тархины үйл ажиллагааг бүх талаас нь хөгжүүлдэг бөгөөд бага наснаасаа эхлүүлсэн усан сэлэлт нь багаасааа чанартай хөдөлгөөнөөр биеэ хөгжүүлэх таатай боломжийг олгодог байна.
Хоёрдугаарт дуу хөгжим орсон бөгөөд, дотор нь задлаж үзвэл төгөлдөр хуур сурч байсан оюутнууд олон байсан байна. Төгөлдөр хуур дарна гэдэг баруун, зүүн гараа маш их хөдөлгөх, баруун, зүүн гарууд өөр өөр хөдөлгөөн хийх, даралтуудаа харахгүйгүйгээр хуруунуудаа гүйлгэх, нотоо хараад цээжлээд дарах, дараагийнхаа үйлдлийг унших зэрэг маш өндөр түвшиний үйлдлүүдийг тоглож байгаа хүнээсээ шаардаж гүйцэтгүүлдэг. Төгөлдөр хуур тоглоход тархины үйл ажиллагаа аяндаа сайжирч байдаг.
Мөн хөгжмөөр хичээллэсэн хүүхэд урлаг соёл ойлгодог болж, сонирходог зүйлийнх нь хүрээ тэлж, өдөр тутмын амьдралыг нь баяжуулж өгдөг үр дүнтэй юм. Усан сэлэлт, төгөлдөр хуур хоёрын нийтлэг тал бол тухайн хүүхдийн хувийн чадвар илт харагддаг тал юм. Усанд сэлэлт бол хүүхдийнхээ түвшнээр ангилдаг болохоор хүүхдийн өрсөлдөх, уралдах сэтгэлийг бий болгодог. Төгөлдөр хуур ч гэсэн би өөрөө л сайн зөв хийхгүй бол алдаа гарна гэсэн өөрөө өөрийгөө хянадаг ертөнц. Тайлан тоглолт гэх мэтчилэн олны өмнө гарсан туршлагаа ашиглан, аливаад биеэ барьдаггүй зоригтой болдог. Мөн судалгаагаар нэг биш олон төрлийн сургалт, дугуйланд явсан оюутнууд олон байсан ба энэ нь зөвхөн хичээлээр биш урлаг, спорт зэрэг олон талаас нь хүүхдийг өдөж хөгжүүлэх нь тархины үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдгийн нэг жишээ юм.
Сэтгэгдэл бичих