Нийтлэл 02 сарын 28, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Сэтгэлдээ гуниг мэдэрсэн Батаагийн дүрээс Ирмүүн рүү шилжих хэцүү байсан

Амьдрал сайхан булангийн энэ удаагийн зочин "Би эндээс явахгүй" жүжгийн Бат хүүгийн дүрийг бүтээсэн "Эхлэл" бүрэн дунд сургуулийн 7-р ангийн сурагч Ж.Ирмүүн

 

 

Би драмын жүжигчин болх хүсэлтэй. Энэ хүсэл маань биелэлээ олж би драмын тайзан дээр тоглох боломж олдож “Би эндээс явахгүй” драмын жүжигт тоглосон юм. Өмнө нь огт жүжигт тоглож үзээгүй, ямар ч туршлагагүй тул МУГЖ Ж.Оюундарь эгч надад тусалсан. Текстээ хэд хуваах уу аль хэсэгт уйлах уу, аль хэсэгт инээх үү, ямар үг хэлэхдээ зогсолттой хэлэх вэ гээд бүгдийг зааж өгсөн.

Өдөр бүр бэлтгэл хийсээр арай гайгүй үйл хөдлөл, хэл яриа маань нэлээд зүгширсэний дээр би дүрээ ойлгож, өөрт оногдсон дүрээ яаж илэрхийлэхээ ч сайн ойлгосон. Миний дүр бол Батаа хэмээх аав нь хаяж яваад ээжтэйгээ үлдэж байгаа хүүгийн дүр. Би дүрээ яаж бүрэн илэрхийлэх вэ, яавал хүнд хүрэх бол гэж чамгүй их бодсон. Тэгээд Батаа гэх хүүг өөрийнхөө оронд тавиад үзье. Хэрэв манай аав бидний орхиод ээж минь шаналж хоцорвол яах вэ гэж бодох төдийд л сэтгэл хөндүүрлэж, нулимс минь аяндаа урсаж эхэлсэн. Ингээд л уйлах, инээх, баярлах, гуниглах гэх мэт царайны хувирлыг төвөггүй гаргах болсон. Харин гуниглаж, уйлж, шаналсан Батаагийн дүрээс Ирмүүн лүү шилжихэд үнэхээр хэцүү байсан...

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon