Нялх хүүхэд хичнээн чанга уйлж байсан ч ээждээ тэврүүлэхэд уйлахаа больж тайвширдаг. Тэврүүлэх нь бяцхан хүүхэд гэлтгүй, том хүний ч гэсэн стрессийг тайлж тайвшруулдаг болохыг шинжлэх ухаан, сэтгэл зүйн анагаах ухаанаар батлагдсан байна.
Нэгэн нэвтрүүлгээр “Хүн яагаад бие биедээ хүрэх чухал байдаг вэ?” гэсэн сэдвээр, хайртай хүн, хамаатан садан, мөн танихгүй хүний биед хүрэхэд тухайн хүнд ямар үр дүн авчирдаг талаар судалгаа авчээ. Мэдээж танихгүй хүн биед хүрэхэд муухай сэтгэгдэл төрж, стресс нэмэгдэг бол, ихэнх хүмүүс хэн нэгэнд тэврүүлэхийг хүсдэг ба хэн нэгнийг биеэрээ мэдэрч, тайвшрахыг хүсдэг болохыг тогтоожээ.
Тус нэвтрүүлэгт нурууны массаж хийлгэж байгаа үед болон хийлгээд дууссаны дараа тархины долгионыг хэмжих судалгаа хийсэн ба массаж хийлгэж байх үед хүний арьс их мэдрэмтгий болж нэг төрлийн сэтгэл догдлол мансуурлын байдалд ордог болохыг нотолжээ. Тэврэлт нь үүнтэй ижил процесс явагдаж ижил үр дүн өгдөг байна. Мөн тэврүүлэхэд их хэмжээний биологийн цахилгаан соронзон долгион тархи руу илгээгдэж гормон ялгаран зүрхний хэмнэл тогтворжиж тайвширдаг
. Үүгээр ч зогсохгүй тэврэлт нь эхийнхээ хэвлийд байсан ой санамжыг нь өдөөж өгдөг нэгэн төрлийн эмчилгээний үр дүнтэй
болохыг ч судалгаагаар тогтоосон байна.
Үүнээс бид стресс ихтэй энэхүү нийгэмд хүн хүнтэйгээ шууд харилцаж тэднийхээ халуун дулааныг мэдрэх нь бидэнд ямар үр ашигтай тустай болохыг мэдэж болно. Гэтэл орчин үед ухаалаг утас хөгжин хүн хүнтэйгээ шууд харилцах нь багасаж нийгмээс тусгаарлагдсан хүмүүс, хүүхдүүд олширч байгаа. Ухаалаг утас, компьютер ашиглан бид маш их хэмжээний мэдээ мэдээллийг олж авч, цагийг зугаатай өнгөрөөж чадах хэдий ч хүний биеийн халуун дулаан мэдрэмжийг хэзээ ч олж авч чадахгүй.
Тиймээс хүүхдээ аль болох компьютар тоглоом, гар утас үзүүлж гэрт нь өнжүүлэлгүй, гадаа тоглуулж олон хүнтэй шууд харилцах нөхцлийг нь сайн бүрэлдүүлж өгөөрөй.
Мөн таныг гар утсаа шагайж байх хооронд чинь хүүхэд тань өсөн торнисоор л байх болно. Анзаарсан үедээ хүүхдээ тэвэрч, хажууд нь байж цагийг хамт өнгөрөөж байгаарай.
Сэтгэгдэл бичих