Нийтлэл 03 сарын 20, 2018

Хүүхдийн амь насыг эрсдэлд оруулсан уяачдыг ердөө 100 мянган төгрөгөөр торгоно

Говьсүмбэр аймагт болсон "Дүнжингарав" морин уралдаанд  10-13 насны унаач хүүхдүүдийг оролцуулж, товлоогүй уралдаан зохион байгуулсан зэрэг Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн асуудал гарсан. Энэ тухай УИХ-ын дарга М.Энхболд “Би гадаадад томилолтоор ажиллаж байсан тул “Дүнжингарав” уралдааны зохион байгуулалтад оролцоогүй гэдгээ мэдэгдээд, олон нийтийг бухимдуулж, хүүхдийн эрхийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд зохион байгуулах комиссын өмнөөс уучлалт хүссэн. Мөн цаашид дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуцлага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны тэргүүлэгчид, ММСУХ-ны Их Хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэнэ гэлээ. Гэхдээ энэ асуудал уучлалт гуйгаад уяачдыг 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх асуудал биш гэдгийг төрийн томчууд, холбогдох албаны хүмүүс мэддэггүй бололтой.

Монгол Улс хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулах тоглоом наадамд оролцуулсан уяачдад 100 мянган төгрөгийн торгууль ногдуулах хуулийн заалттай.Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 6.20 буюу "Хүүхдийн эрхийг зөрчих"  тухай зүйлд: 

Хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100 мянган төгрөг/, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  /1 сая төгрөг/ торгоно

гэж заажээ. 

 Тэгвэл Монголын уяачдын холбоо Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний тогтоолоор хаврын тэргүүн сарын шинийн 3-наас тавдугаар сарын 1-ний хооронд болдог уралдаанд 12-оос доош насны хүүхдүүдийг хориглосон.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас унаач хүүхдүүдийг тэмцээнд бүртгэсэн бөгөөд уяачид 12 настай хүүхдийн гэрчилгээгээр 10-11 настай хүүхдүүдийг бүртгүүлсэн зөрчил гаргасан.  

Ийм зөрчил гаргаж, хуурамчаар бүртгүүлээд хүүхдийн амь насыг аюултай байдалд оруулах эрсдэл бий болгосон уяачдад Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгийн л  хариуцлага тооцохоор болсон байна. 

 

 

Зургийг: Ч.Батзаяа 

Сэтгэгдэл бичих

    • mmm
    • 2018-03-24

    mgl d bolj butej bgaa eum gej bna uu...ashig honjoo haisan setgehuin hun chanariin mash tom yalzrald orjee...haana haanaa zawaarsan baliar suljeenuud..yana daa..

    • mm
    • 2018-03-20

    yamarch boltsiin..ene mgl ..uchir ni oldohgui baliar zawaan ..emh tsegtsgui uhamsariin yalzrald orson nuurnii arisnuudaar duurchee...yana daa..

arrow icon