Ройторс олон улсын мэдээллийн агентлагийн вэбсайт дээр өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд "Рио Тинто ба Монголын уул уурхайд холбогдох хэргийн хүрээнд Швейцарийн банкны дансуудыг битүүмжлэв" гарчигтай нийтлэгдсэн агуулгыг орчуулан хүргэж байна.
Монгол Улсын сангийн сайд асан С.Баярцогт Рио Тинто компанийн уул уурхайн төсөл хэрэгжих “замыг цэвэрлэж” өгснийхөө төлөө авилга авсан байж болзошгүй хэрэгтэй холбогдуулан Швейцарийн дээд шүүхээс тус улс дахь нэр бүхий дансуудыг битүүмжлээд байна.
Швейцарийн Ерөнхий Прокуророос(ШЕП) хэргийг үргэлжүүлэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл өгсөн ба прокуроруудын зүгээс битүүмжлэгдсэн дансдын нэг дансаар экс сангийн сайд Сангажавын Баярцогтын данс руу 10 сая доллар шилжүүлэх гүйлгээ хийгдсэн болохыг батлаад байгаа юм.
Монголын авилгатай тэмцэх байгууллагуудын зүгээс С.Баярцогтын үзэглэсэн, 2009 онд Рио Тинтотой хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаж байгаа аж. Уг гэрээгээр Англи Австралийн компанийн говь нутаг дахь Оюу Толгой зэс-алтны уурхайн төсөл гараанаас гарсан юм.
Ерөнхий прокуророос ч, эсвэл олон дахин хянан засварлагдсаны эцэст өнгөрсөн Баасан гарагт нийтлэгдсэн Швейцарийн Холбооны Шүүхийн шийдвэрт С.Баярцогт ба Рио Тинтогийн нэрийг дурдаагүй. Гэхдээ хэргийн материалуудад аль аль нь тус хэрэгт холбоотой болохыг тодорхой харуулах материалууд агуулагдаж байна.
Шүүхийн материалд одоо 5,3 тэрбум долларын хөгжүүлэлт явагдаж байгаа Рио Тинтогийн уурхайн талаар дурдсан байх ба тус компанийг төсөлд ямар нэг буруу зүйл хийж байгаа гэж дурдаагүй байна.
Швейцарийн Ерөнхий Прокуророос хэргийг хянан шалгаж байгаатай холбоотойгоор нууцлалын зэрэгтэй гэсэн шалтгаанаар ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзсан ба гэм буруутай нь нотлогдох хүртэл шалгагдаж байгаа бүх этгээд гэм буруугүй гэж үзнэ гэсэн тайлбар өгчээ. Рио Тинтогийн хувьд Ройторсоос холбогдоход тайлбар өгөхөөс татгалзсан.
“Гадаадын төрийн түшээдийг авилгадах, мөнгө угаах гэмт хэрэг гарсан байж болзошгүй байгаа тул манай байгууллагаас хуулийн дагуу гэмт хэргийн хяналт шалгалт явуулж байна” гэж ШЕП-оос Ройторст ирүүлсэн мэилд дурджээ. Ройторсоос С.Баярцогт руу мэссэж илгээж, дуудлага хийсэн боловч одоогоор холбогдоогүй, хариу аваагүй байна.
ШЕП-оос 2016 онд хэрэг үүсгэсэн ба хэргийн материалуудаас үзэхэд 2008 оны есдүгээр сар буюу Сангийн сайд болсны дараа С.Баярцогтын нэр дээрх данс руу 8,2 сая евро(10.1 сая америк доллар)-той тэнцэх мөнгөн гүйлгээ хийгдсэн
тэй холбоотой данснуудыг битүүмжилсэн гэж дурджээ. Битүүмжилснээс хойш одоогоор 1,85 сая долларын үлдэгдэлтэй дансаа эргэн сэргээх нэр тодорхойгүй эзэмшигчийн хүсэлтийг одоогоор хүлээж аваагүй байна.
Шүүхийн материалуудаас үзэхэд данс эзэмшигчийн зүгээс хэрэг үүсгэхэд баримт хангалтгүй, Швейцарь улсаас уг хэргийг шүүх бүрэн эрхгүй, гэмт хэрэгт шалгагдахгүй байх дипломат хамгаалалтай, хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэл гаргаж байгааг харж болохоор байна.
Уг эсэргүүцэлд Холбооны Шүүхийн гурван шүүгч бүхий багаас өгсөн тайлбар өнгөрсөн Баасан гарагт нийтлэгдсэн ба
“Их хэмжээний, эх сурвалж нь тодорхойгүй мөнгө нийтлэг мөнгө угаадаг практикаар гүйлгээ хийгдсэн тодорхой сэжмүүд байна”
гэж няцаалт өгчээ.
“Гадаад улсын сангийн сайд дөнгөж албан тушаалаа авсны дараа тийм их мөнгө хүлээж авсан нь маш их эргэлзээ төрүүлж байна”
гэж тус шүүхийн шийдвэрт дурдаад ШЕП-ын хянан шалгах үйл ажиллагаа эхний шатанд үргэлжилж байгааг сануулжээ.
Монголын авилгатай тэмцэх эрх бүхий байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтнаас С.Баярцогтод холбогдох хэд хэдэн хэргийг шалгаж байгаа гэсэн тайлбар Ройторст өгсөн ч тодорхой мэдээлэл нэмж өгөөгүй.
Данс эзэмшигчийг төлөөлж байгаа Швейцарийн өмгөөлөгч тайлбар өгөхийг хүссэн мэйлд хариу ирүүлээгүй.
Мөн Швейцарийн Холбооны Шүүхийн шийдвэрт уул уурхайн том төслүүд дээр Рио Тинто зэрэг гаднын хөрөнгө оруулагчдад хэтэрхий их эрх мэдэл өгч байгаа гэж Засгийн газраа шүүмжилсэн Монголын зарим улстөрчдөөс эш татжээ.
“Сангийн сайдын хувьд (С.Баярцогт) монголчуудад сул талтай гэрээ үзэглэсэн гэж үзэх зарим үзүүлэлтүүд байна” гэж тус шийдвэрт дурджээ.
2013 онд Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдээс гаргасан Панамын бичиг баримтуудад нэр холбогдсоны дараа С.Баярцогт Монголын парламентын дэд даргын ажлаа өгсөн юм.
($1 = 0.8139 евро)
(Зүрихээс Жон Миллер, Лондонгоос Барбара Луис, Улаанбаатараас Мөнхчимэг Даваашарав нар хамтран ажиллаж Дэил Худсон хянан тохиолдуулав.)
Эх сурвалж: Ройторс