УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт өөртэй нь холбоотой үүсээд буй асуудлаар мэдэгдэл хийлээ.
С.Баярцогт: "Миний талаар Ройтерс агентлагаар гарсан мэдээг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд хэсэгчлэн болон бүтэн орчуулан хүргэсэн. Мөн манай намын шийдвэр гарч, намын гишүүнчлэлээс хассан талаараа мэдээлэл өгсөн. Намын дарга нарын шийдвэрээр намаас хассан. Энэ дагуу та бүхэнтэй өнөөдөр уулзаж байна. Маш олон хүнд эргэлзээ, хардлага байна. Энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Оюутолгой төсөлтэй холбоотойгоор төслийг хийсэн хүмүүсийг авлига хээл хахууль авсан гэх асуудлыг олон жил ярьж байна.
Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаад баяртай байна. Манайхан өөрсдөдөө итгэдэггүй учир гадны улстай хамтран шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээр шалгалтаар бүх зүйл тодорхой болно. 70 жил хэрэгжих төсөл учраас хамтрагчтайгаа өөрийн эрхгүй муудалцах зүйл их гардаг. 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлт дээр долоон жил тутамд хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байхаар гэсэн заалт оруулсан
. Одоо 2018 онд талууд хэлэлцээрийг хийж байна.
Хардах эрх хүн бүхэнд байдаг хэдий ч эцэслэж, нягтлаагүй зүйл дээр анхааралтай хандах хэрэгтэй
Ройтер бол нэр хүндтэй агентлаг. Би тэр мэдээг уншсан. Маш их субьектив мэдээлэлтэй байсан. Тэнд бичигдсэн хоёр тоо үнэн байна.
Би энэ зүйлийг ялгаж, салгаж ярих хэрэгтэй байна. 2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би 1996 онд Германд сургууль төгсөөд ирэхдээ 20,000 дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны Монгол оюутан.Дараа нь 2001 онд би Колумбийн их сургуульд сурахдаа 70,000 гаруй долларын тэтгэлэг авсан. Ингээд өөрийн хийж байсан бизнесээ найзуудтайгаа нийлээд, дээрээс нь Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. Тэрний нэг данс нь офшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан. Одоо надад Швейцарт ямар нэгэн данс байхгүй ээ
.
Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй
. Манай намын удирдлагууд ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намаас хөөж байна. Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй сайн гэрээ болсон гэдгийг харуулна.
Үүнийг би харуулахгүй. Монгол, Швейцарийн хамтарсан шалгалтын баг харуулна. Энэ төсөл 100 жилийн настай. Одоо 9 жил үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл асуудал нь үргэлжилсээр байна. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх ёстой.
Сэтгэгдэл бичих