Нийтлэл 03 сарын 23, 2018

Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна вэ: Хүүхдийн хүчирхийллийн эсрэг 108 дуу клиптэй болжээ

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

Odzaya Deremchimed

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг хөтлөгч Д.Одзаяа тэргүүлжээ. Хэдийгээр саяхан амаржсан ч ажлаа хийсээр л байгааг  түүний фэйсбүүкээр нь зочилсон хэн бүхэн мэдэх биз ээ. Тэрээр  харилцааны менежер орчуулагч мэргэжилтэй төдийгүй түүний ерөнхий редактораар нь ажилласан ном тун удахгүй хэвлэлтэд орох юм байна.

Big Gee

Дуучин BIG GEE буюу Мөнх-Эрдэнэ хүүхдийн хүчирхийллийн эсрэг "108" хэмээх дуугаа дүрсжүүлэн хүүхдийн хүчирхийллийн төлөө тууштай дэмжихийг уриалжээ. Таны эргэн тойронд хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд та яаралтай 108 дугаарт хандаарай

Дуучин Б.Сарантуяа

Дуучин Сарантуяа  “ Зууны дуу хоолой би Сараа” нэртэй номын баяраа  говийн аймгуудаар тойрон аялан тоглолтоо хийхээ дуулгалаа.

Ganhuyag Chuluun Hutagt

Ард санхүүгийн нэгтгэлийн захирал Ч.Ганхуяг өнөөдөр шуудангийн зориулалттай авто машинуудыг танилцууллаа. Монгол шуудан банк энэ жил шуудангийн зориулалтын 10 шинэ автомашиныг хүлээж авахад бэлэн болжээ.

Норовын Тэгшбаяр

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг фикикч Норовын Тэгшбаяр тэргүүлсээр байна. Тэрээр Тэгшбаяр ба түүний нөхөд групдээ олон сонирхолтой шинэ санаа болохуйц  бичлэгийг оруулж цахимд трэнд болдог. Энэ удаагийн түүний цуврал нь “Аав ба хүү” гэсэн нэртэй зургийг цахим хуудсандаа байршуулж аав хүн ямар байх ёстойг залуу үедээ үлгэрлэж байгаа аж.

Sarnai Saranchimeg

Загвар өмсөгч С.Сарнай дуучны карьераа амжилттай эхлүүлж хэд хэдэн клиптэй болж амжсан. Харин саяхан түүний “Заримдаа” хэмээх шинэ клип гарсан төдийгүй  энэхүү дуундаа зориулан үсээ тайрчээ.

Ганбат Сайнхүү

 Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг С.Ганбаатар үргэлжлүүлж байна.  Түүний  V телевизийн сэтгүүлч Б.Энхмаатай хийсэн ярилцлага цахим ертөнцөд трэнд болж байна. Тодруулбал энэ долоо хоногийн трэнд сэдвийн нэг болсон С.Баярцогтын намаасаа хөөгдсөн болон түүний оффшор дансны тухай ярилцжээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon