Нийтлэл 04 сарын 02, 2018

СУДАЛГАА: Гүүрэн гарц барих шаардлагагүй гэж иргэд үзэж байна

Энэхүү судалгааг МЭК ХХК ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр гүйцэтгэсэн болно. Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг  1000 иргэнээс 2018 оны 03-р сарын 27-28-ны өдөр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулсан болно.

Замын цагдаагийн газрын баруун уулзвар болон төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих шаардлагатай эсэх талаар судалгаанд оролцсон иргэдийн 30% нь огт шаардлагагүй, 27% нь шаардлагагүй гэж үзсэн бол 8% нь нэн шаардлагатай гэж үзжээ. 

Судалгаанд оролцогчдын 10%  нь 102 тэрбумын санхүүжилтээр гүүрэн гарц хийх хэрэгтэй гэж үзсэн бол 46% нь 9.6 тэрбум төгрөгөөр нүхэн гарц хийх нь зүйтэй, 25% нь зөвхөн замаа өргөсгөх шаардлагатай гэж үзжээ. 

Гүүрэн гарц барих санхүүжилтийн эх үүсвэрийн талаар асуулга явуулахад судалгаанд оролцсон иргэдийн 36% нь энэ талаар мэдээлэлгүй байна. 

Гүүрэн гарц барихтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад дахин өөрчлөлт оруулахыг судалгаанд оролцогчдын 76% нь эсэргүүцжээ.

 

 

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл

Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон. Судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар

Итгэлцлийн түвшин:95%
Алдааны магадлал:5%

Сэтгэгдэл бичих

arrow icon