Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт хэн трэнд болж байна вэ?
Энэ долоо хоногийн фэйсбүүк трэндийг улс төр, эдийн засгийн чиглэлийн хүмүүс түлхүү тэргүүлсэн бол урлаг соёлын хэд хэдэн хүмүүс ч цахим хуудастаа нийтэлсэн онцлох бичлэг, шинэлэг уран бүтээлээрээ цахим ертөнцөд трэнд болж байна.
Фэйсбүүк трэндийг Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Норовын Алтанхуяг тэргүүлж байна. Түүний хоёр хоногийн өмнө оруулсан бичлэг цахим ертөнцөд трэнд болж байгаа юм. Тодруулбал 2016 оны 4 сарын 4 өдөр Монголын төрд шударга ёс алдагдсан байна хэмээж үүнийг эхлүүлсэн хэд хэдэн хүн бий хэмээн нэрлэж байжээ.
Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу нийгмийн даатгалын газар цахимаар тайлангаа хүлээн авч тоон гарын үсэгтэй болох ажлыг энэ 6 сард багтан хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
“Татварын алба тоон гарын үсгийг ашиглаж цахимаар тайлангаа авдаг. Харин Нийгмийн Даатгалын Газар одоохондоо тоон гарын үсэгт шилжээгүй байгаа тул цаасаар авч баталгаажуулдаг. Тоон гарын үсгийг ашиглах бэлтгэл ажлыг Нийгмийн Даатгалын Газар хийж байгаа бөгөөд энэ 6-р сард багтааж хэрэгжүүлж эхэлнэ
”гэлээ.
МАХН-ын дэд дарга С.Ганбаатар фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр Оюутолгойн гэрээн дээр өөрчлөлт оруулаад өгөө гээд надаар ахлуулдаг ч болоосой
. Би баталгаатай үр дүн гаргана. Монголын ард түмэнд Оюутолгойг ашигтай болгож чадна гэдгээ харуулмаар байна хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч “Шүүгчдийн ёс зүйтэй холбогдуулан иргэдээс гарч буй шүүмжлэлийг нягтлан, мэдүүлсэн хөрөнгийнхөө эх үүсвэрийг нотолж чадахгүй тохиолдолд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх болно” гэдгийг УИХ-ын чуулган нэгдсэн хуралдааны нээлтийн үеэр онцолжээ.
Сүүлийн үед хүчирхийллийн хэрэг газар авч үүнд олон хүн эгдүүцэж байсны нэг нь Монгол улсын Ерөнхийлөгч. Ерөнхийлөгч тэргүүтэй хэсэг хүмүүс хүчирхийлэгчдийн цаазаар авах хуулийг дэмжиж байгаа бол үүнийг эсэргүүцэж буй маш олон хүн бий
. Харин дээрх асуудалд зохиолч Гүн Аюурзана ч бас өөрийн үзэл бодлоо ийн илэрхийлжээ. “Монголд цаазын ял нь зөв, шорон нь зөв гээд хэн хүнгүй л маргацгааж байх шиг. Яг үнэндээ ял шийтгэл гэдэг ч бас бизнес болчихсон.
Тэгэхээр ирээдүйн нэгэн бусармаг бизнесийг ашигтай байлгах тухай биш, харин эсрэгээр нь, яавал тийм бизнес огт байхгүй болгохыг л чухалчилмаар юм сан. Ном уншиж өссөн хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх магадлал эрс буурдаг гэсэн бэлээхэн судалгаа байна шүү дээ.
Сэтгэгдэл бичих