Токиод цуг сурч байсан оюутан үеийн найзууд, дээд үеийнхэнтэйгээ уулзаж, нетворк хийх нь сарын тѳлѳвлѳгѳѳний маань нэг чухал хэсэг байдаг. Хѳгжсѳн орнуудын шилдэг сургуулиудад боловсорч, олон улсад тэргүүлэх байгууллагуудад ажилласан, одоо нийгэмдээ зохих хувь нэмрээ оруулаад явж буй “Дэлхийн монгол хүн” листэнд багтах хүмүүс байх тул сонирхолтой яриа ч их ѳрнѳдѳг.
Саяхан уулзсан нэг найз ийм зүйл ярив:
Бид болон биднээс дээш үеийнхэн соц эсвэл 90-ээд оны хямрал дунд картын бараанд очерлож амьдарч сурсан харьцангуй "low-cost lifestyle"-тай улс.
Угийн хэрэглээ багатай тул улс орон импортын тѳлбѳрѳѳ хийхийн тулд заавал гадаадаас хөрөнгө оруулалт татаж, заавал экспорт хийх хэрэгтэй гэсэн үнэлэмж, сэтгэхүй ч багатай.
Харин 2000-аас хойшхи үеийн 2 оронтой эдийн засгийн ѳсѳлт дунд кармандаа утастай, түрийвчиндээ задгай мѳнгѳтэй ѳссѳн хүүхдүүдийн үе ирэхэд валют олох мега тѳслүүдээ хүссэн хүсээгүй явуулах шаардлага үүснэ.
Ингэхгүйгээр тѳлбѳрийн тэнцэл ачааллаа угаасаа дийлэхгүй.
“Хүүхэд кармандаа мѳнгѳтэй байна” гэсэн ойлголтгүй, том хүмүүс “1-2 ээлжийн л хувцастай, цоорсон оймсоо нѳхѳѳд ѳмсѳх нь хэвийн” байсан эд, мѳнгѳ ховор low cost generation-ийхэнтэй харьцуулахад нэг хүнд ногдох ДНБ $3000-4000 хүрсэн нийгэмд ѳссѳн шинэ үеийнхний хэрэглээ, амьдралын зардал хамаагүй ѳндѳр байх нь ойлгомжтой.
Бид нэгэнт бүх зүйлийг ѳѳрсдѳѳ хийхгүйгээс хойш шинэ үеийнхэн хэрэглээ, түүнтэй холбоотой импортын зардлаа хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг чухлаар тавигдана.
Тэгвэл валют олж, ѳсѳлтийг дэмжиж, амьдралын түвшнийг унагаачихгүй барих арга зам юу вэ гэхээр ХАА, аялал жуулчлал, уул уурхай гэсэн 3 салбар хамгийн түрүүнд санаанд буух зүйлс. Харин үйлдвэрлэлээр Зүүн ѳмнѳд Азийн элбэг, хямд ажиллах хүч & үнэгүй шахуу усан замын тээвэртэй орнуудтай ѳрсѳлдѳх аргагүй. Тээврийн ѳртѳг бага IT гэх мэт салбар байж болох ч, маш ѳндѳр мэдлэг боловсрол, ур чадвар шаардагдана.
Эдгээр 3 салбараас ХАА-г аваад үзвэл үржил шимтэй хѳрс газар нутгийн маань ердѳѳ 1% учир газар тариаланд найдах хэцүү. 70 сая мал бэлчээрийн даацаараа хязгаарлагдах тул үүнээс цааш тоо нэмэгдэх нь хүндрэлтэй. Тэгэхээр байгаа малаа эдийн засгийн эргэлтэнд сайн орууллаа орууллаа гээд максимум ѳгѳѳж нь хэдэн хувь байх вэ, 3 сая хүний амьдралыг огцом сайжруулахад хангалттай мѳнгѳн урсгал бий болгох уу гэдэг асуултууд тавигдана.
Аялал жуулчлалын хувьд, одоо хүлээн авч буй жуулчдын тоо дамжин ѳнгѳрч байгаа хүмүүсийг оролцуулаад хагас саяд хүрэхгүй байна. Үүнийг ядаж 10 саяд хүргэхийн тулд шаардлагатай дэд бүтэц, зочид буудлууд, амралтын газруудад хэн хѳрѳнгѳ оруулах вэ? Оруулсан хѳрѳнгѳѳ зуны 2 сард нѳхѳх үү? Дээр нь бид хятад жуулчдад таатай хост байх уу? гэх мэт том асуултууд тавигдана. Манайд хамгийн амжилттай хэрэгжиж буй тѳслүүдийн нэг --шинэ онгоцны буудал гэхэд $1 тэрбум хүрэхгүй ѳртѳгтэй ч, бараг 10-аад жил зарцуулж байна гэхээр 10 сая жуулчин хүлээж авдаг дэд бүтэцтэй болтол багагүй цаг хугацаа, хѳрѳнгѳ мѳнгѳ хэрэгтэй болохоор байна.
Харин уул уурхайн хувьд газрын хэвлийд ойролцоогоор $3 триллионы эрдэс бүтээгдэхүүн байгаа нь 3 сая хүнд мэдээж хангалттай. Үүнийгээ баялгийн хараал бус, ерѳѳл болгохын тулд -- сайн институци засаглалын тогтолцоо хэрэгтэй, энэ ч боломжтой.
Харамсалтай нь одоог хүртэл улсын нэрийн хуудас болсон 1 том тѳсѳл дээрээ бүгд нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй л явж байна. Гэхдээ хүн амын 70%-ийг бүрдүүлж буй 35-aaс доош насныхны үе ирэхэд "гадны хѳрѳнгѳ оруулалттай оруулалтгүй бид ѳѳрсдѳѳ болно" гэх мэт популизмууд үргэлжлэх үндэслэлгүй
болох болов уу...
Ѳѳр нэг уулзалт дээр бас нэг ийм яриа ѳрнѳв: Шинэ үеийн хүүхэд залуус англи хэл сурч, барууны медиа, спорт, соёл урлагийг шимтэн ѳсч буй. NBA эсвэл Champions League үздэггүй, Coldplay эсвэл Lady Gaga-г мэдэхгүй, Холивуудын кинонд дургүй хүн гэж байхгүй биз. Харин 2 хѳршийнхѳѳ талаар бараг сонирхолгүй шахуу, урд хѳршийн талаар сѳрѳг үзэл бодол ч түгээмэл ажиглагддаг.
Барууны соёлд ийм нээлттэй ѳссѳн хүмүүс нийгмийн дийлэнхийг бүрдүүлээд эхлэхээр хѳрѳнгѳ оруулалтыг нь ч дэмжин хүлээж авах нь лавтай биз. Харин одоо бол гадныхантай гадныхангүй ѳѳрсдѳѳ "тал дээр гараад малаа маллаад явчихад болно" гэсэн бодолтой хүмүүс цѳѳнгүй.
Сүүлийн 10 жил мега тѳслүүд маань олигтой урагшлахгүй байхад нийгмийн одоогийн энэхүү үнэлэмж мэдээж нѳлѳѳлж л байгаа хүчин зүйл.
Ер нь Азийн барууд, одоо Зүүн ѳмнѳд Ази гээд үсрэнгүй хѳгжсѳн орнуудын туршлагыг харахад гадны хѳрѳнгѳ оруулалт нэг чухал орц байсан.
Монголын хувьд, 10 жилийн ѳмнѳ буцалтгүй тусламж, хѳнгѳлттэй зээл бус $1 тэрбум давсан гадны хѳрѳнгѳ оруулалт анх удаа татсан ч, түүнээс хойш олигтой ахиц гарсангүй. Уул нь хѳрѳнгѳ оруулалт ДНБ болон тѳлбѳрийн тэнцэлд мэдээж том нѳлѳѳ үзүүлсэн. Гэхдээ хамгийн чухал хувь нэмэр нь 90-ээд оноос хойш үргэлжилсэн “brain drain” буюу Монголоос ур чадвар дайжих үзэгдлийг эргүүлснээрээ онцлог. Гадаадад амьдарч байсан мэдлэг чадвартай олон ч хүний шийдвэрт нѳлѳѳлж, даллаж авчирсан. Гэхдээ талант хангалттай үнэлэгдэхгүй байна гэдэг шалтгаанаар буцаад гараад явсан нь ч цѳѳнгүй.
Эндээс, бидний ганц том боломж болсон уул уурхайн мега тѳслүүдийг урагш явуулах үнэлэмжтэй, хэрэгцээ шаардлагатай сонгогчдын үе ирэхэд гацаадаг бус, явуулдаг популизм давамгайлах байх. Харин зэс нүүрс дуусаад ирэхийн цагт цѳѳхѳн хүн амтай улс оюуны бүтээмж ѳндѳртэй салбараар л мѳнгѳ олох боломжтой тул боловсрол хэрэгтэй гэдгийг бид анх удаа яс махаараа ойлгох байх. Тэр үед "боловсролтой боловсролгүй болно" эсвэл "мэдлэг бус сэтгэл чухал" гэх мэт популзмууд хүссэн хүсээгүй дэмжлэг авахаа болих биз ээ.
мэдлэг боловсролоос хэтрэхгүй шинэ үе юм ойлготол хол бн дөө хэчнээн гадаадад сураад юм үзэж нүд тайлаад ч гүйцэтгэлийн хэмжээнээс дээшилдэггүйн энэ бичсэнээс чинь илт харагдаж бн,гадаадын хөрөнгө оруулалт манайд хөгжлийн хэмжээнд орж ирэх ямар ч боломжгүй,энд ямар ашигтай гэж хаана юунд хөрөнгө оруулахын,уул уурхай гэвэл 100 хувь хятадаас хараат,тэгвэл хятад гэж дэлхийн хувьд ямар хүчин чадалтай улс вэ гээд бодохым бол уул уурхайд хөрөнгө оруулсан гадныхан мөнгөө газарт булсан л хэрэг болно,нэг муу бизнесийнхэн байтугай тэдний ард асаалттай байдаг улс гүрэн төр нь ч хятадад нөлөөлж шантааж хийж чадахгүй,оюутолгойд хөрөнгө оруулсан гэгдэх рио тинто ч хятадад нэрээ ашиглуулж гар хөл нь болж яваа түүнийхээ хариуд хятадын уул уурхайд том төсөлд хамтраад түүнийхээ баталгаа болгуулж явна төдий,тэрнээс рио тинто оюутолгойд хөрөнгө оруулсан бол мөнгөө салхинд хийсгэсэнтэй ялгаагүй хятадаас манай баялаг бүрэн хараат юм чинь тэд яаж л бол яаж рио-гоор тоглоно хүссэнээрээ хаалт тавина үүнийг рио гэх аварга акул байтугай жул компани ч мэднэ бидэн шиг хөөрүү тэнэг биш,дэлхийн эдийн засагт улс төр ямар үүрэгтэй оролцоотой явдгийг эхлээд ойлгох хэрэгтэй тэгжээж бүлтрэх хэрэгтэй шүү хуучин үеийн ердөө хувирсан хэлбэр шинэ үе минь
Газрын хэвлийд бүтээгдэхүүн бус нөөц л байгаа. Ухаад гаргаж ирсний дараа бүтээгдэхүүн болно.