Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын 11 баримт бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Эдгээр гэрээ хэлэлцээрийн нийт үнийн дүнг аваад үзвэл 450 сая ам. доллартай тэнцэх хамтын ажиллагааг эхлүүлэхээр болж байна
.
Тухайлбал БНХАУ-ын Засгийн газраас 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж олгох хэлэлцээр байгуулж, Монголын талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хятадын талаас Худалдааны сайд Жун Шань нар гарын үсэг зурлаа. Ингэснээр БНХАУ-аас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг эрчимжүүлэх, түргэтгэх боломж нээгдэж байгаа юм. Мөн "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл /300 сая ам.доллар/ , “Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”, “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээр" /600 сая юанийн буцалтгүй тусламж/ болон Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг баримт бичгүүд багтаж байна.
Хоёр улсын ерөнхий сайд нарыг байлцуулан гарын үсэг зурсан баримт бичгийн жагсаалт-ыг танилцуулъя.
Сэтгэгдэл бичих