Их хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор хаврын улиралд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлууд хийгддэг. Жил бүр нийслэлийн төсвөөс мөнгө гаргаж иймэрхүү ажлыг хийдэг ч шинээр суулгасан моднууд нь 2 жилийн нүүрийг үзэхгүй хатаж, үхдэг. Гэтэл энэ ажил үргэлжлэн хийгдсээр байна. Энэ жилийн хувьд 16 байршилд 2885 ширхэг том мод шилжүүлэн суулгахаар болжээ.
Байгалийн ойгоос нэг мод авахад 610 төгрөгийг тухайн орон нутгийн дансанд байршуулдаг. Харин нийслэлд авчран суулгахад нийслэлийн төсвөөс 280-380 мянган төгрөг гардаг.
Том модыг ийнхүү шилжүүлэн суулгах нь буруу гэдгийг эрдэмтэд хэлдэг ч энэ ажил 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл явагдсаар байна. Уг нь ийм ажилд зориулалтын мод үржүүлгийн талбайн ойжуулалтын талбайгаас мод суулгах ёстой байдаг. Гэтэл Манай орны хувьд ийн мод суулгах ажилд байгалийн ойн, таримал ойн болон импортын модыг авч хэрэглэдэг.
Эдийн засаг хямарсан гээд элдэв янзын урамшуулал цалингаа төр танасаар байгаа. Гэтэл хотын өнгө үзэмж гээд ургадаггүй гэдгийн мэдсээр байж Монгол орны ердөө наймхан хувийг эзэлдэг ой тайгаа устгаж байгаа нь харамсалтай юм. Уг нь байгалийн ойгоо ухалгүй зориулалтын мод үржүүлгийн талбайгаас аваад ашиглах боломж бидэнд бий.
Монгол орны нутаг дэвсгэрийн дөнгөж найман хувийг л ой эзэлдэг. Гэтэл зөвхөн хотын өнгө үзэмжид санаа тавьдаг баатар болон энэ ойгоо сүйтгэсээр байвал бидэнд амьсгалах агаар, үржил шимтэй хөрс үлдэхгүй.
Нэг модыг хөрснөөс салгаж авахад баримжаагаар 1 машины хэмжээтэй хөрс ухагддаг. Үүний хажуугаар тухайн орчны экосистем ч алдагддаг. Гэтэл нэг метр куб хөрс нөхөн төлжихөд 100 жил болдог гэсэн судалгаа бий. Үүнээс үзэхэд байгалийн ойгоо ухаж малтчихаад нөхөн сэргээлтэд нь 1000 хүрэхгүй төгрөг гаргаж эргээд 380 дахин үржүүлж авдаг том модны бизнес Монголын хамгийн ашигтай бизнесийн нэг болоод байна.
tiimee chuhal cedew bna .mnai Chingeltein tsetserlegt hvreelend bac olon chan uuliin mod tariad odoo urgaagvi. hairan mod... hairan hurungu...