Нийтлэл 04 сарын 12, 2018

АМ АСУУЯ: Улаанбаатарын дугуйн зам стандартын шаардлага хангахгүй байна Хотын дарга аа

Аз жаргалтай Улаанбаатар хэмээн сүржин сүржин уриа дэвшүүлж их хотоо дэлхийн жишигт нийцсэн хот болгохын төлөө хэмээн олон бүтээн байгуулалтыг хийж байгаа. Үүний нэг бол дугуйн замын бүтээн байгуулалтын төсөл. Энэ хүрээнд өнгөрсөн жил л гэхэд 427 сая төгрөгөөр дугуйн зам хийсэн байна. Харин 2018 оны хувьд дугуйн зам дэд хөтөлбөрийн хүрээнд 10.4 км зам байгуулахад 300 сая төгрөг зарцуулах юм. Гэвч өнөөдөр дугуйн зам нь стандартын шаардлага хангахгүй  байгаа тул дугуйн замаар зорчих  иргэд цөөн байна.

Аз жаргалтай нэртэй арга ядсан Улаанбаатарын дугуйн зам стандартын шаардлага хангахгүй байна Хотын дарга аа

Яагаад өнөөдөр иргэд дугуйн замаа ашиглахгүй байгаа нь тун ойлгомжтой. Дугуй унаад явахад нэг бол  хашаанд тулаад дуусдаг эсвэл машины дугуйн дор байдаг учраас хэн ч дугуйн замаар явж үл чадна. Дээр нь автозамын ганцхан талд нь дугуйн зам байдаг ч тэр зам нь ганц урсгалтай. Ерөөс ганцхан тийшээгээ дугуйтайгаа явна буцаад алхааад явна уу, мөлхөөд харина уу хамаагүй.  

Уг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд стандарт хэмжил зүйн газраас дугуйн замыг стандартыг батласан байдаг байна. Унадаг дугуйн замын өргөн 1-1.5 метр, явган хүний зам 2.5 метр буюу нийтдээ 3.5-4 метр өргөнтэй байх ёстой. Гэтэл энэ стандартад нийцсэн дугуйн зам нэг ч алга.   Дугуйн зам болон машины замын хамгийн бага хязгаарлалт эсвэл засмал замын ирмэг хоорондын зай нь 5 тохой буюу 1.5 мерт байна хэмээн стандартад заадаг. Түүнчлэн, унадаг дугуйн замын захаас шон турба, хайс, хашаа хүртэлх зай 0.5 метрээс багагүй байна хэмээн стандартад заасан байдаг. Гэвч бодит байдал дээр дугуйн замынхаа голд шон хатгасан байх нь энгийн нэг тохиолдол. Нүд хуурсан аз жаргалтай нэртэй арга ядсан Улаанбаатарын унадаг дугуйн замыг бүтээн байгуулалт гэх нь зөв үү хотын даргаа. 

 

Гэвч бодит байдал дээр дугуйн замынхаа голд шон хатгасан байх нь энгийн нэг тохиолдол. Нүд хуурсан аз жаргалтай нэртэй арга ядсан Улаанбаатарын унадаг дугуйн замыг бүтээн байгуулалт гэх нь зөв үү хотын даргаа. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon