Хүний эрүүл мэнд гэдэг бол нийгмийн хөгжлийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг. Хүн зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, улс орны нийгэм, эдийн засаг, эрүүл саруул, сайн сайхан байдлын тод илэрхийлэл, нийгмийн чухам үнэт баялаг билээ. Ялангуяа хаврын улиралд эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд ч хэлдэг. Хүмүүс ч үүнийг мэддэг болж өөрсдийнхөө эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр анхаардаг болж байгаа нь 2018 оны эхний улиралын хүн амын эрүүл мэндийн статистикаас харагдаж байгаа юм.
Тодруулбал улсын хэмжээнд 2018 оны эхний улиралд 18 556 эх амаржиж, 18 671 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2014 (12.2 хувь)-өөр, амьд төрсөн хүүхэд 2029 (12.2хувь)-өөр тус тус нэмэгдсэн байна.
Энэ оны 3 дугаар сард 6616 эх амаржиж, 6654 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 909 (15.9хувь)-өөр, амьд төрсөн хүүхэд 908 (15.8хувь)-аар өссөн байна.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний улиралд 281 болж, өмнөх оны мөн үеэс 12 (4.5хувь)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 332 болж, өмнөх оны мөн үеэс 20 (6.4хувь)-оор нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны 3 дугаар сард 91 болж, өмнөх сараас 3 (3.2 хувь)-аар буурч, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 111 болж, 3 (2.8хувь)-аар нэмэгджээ.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний улиралд 15 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны 3 сард 14 болж, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, 1 хүүхдээр нэмэгдсэн байна. Эхийн эндэгдэл 2018 оны эхний улиралд 5 болж, өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний улиралд 27 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний улиралд 9591 болж, өмнөх оны мөн үеэс 1948 (16.9 хувь)-аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 997 (55.9хувь)-гоор, салхин цэцгээр өвчлөгчид 979 (30.7хувь)-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 75 (16.4хувь)-аар, трихомониазаар өвчлөгчид 155 (12.1хувь)-аар, сүрьеэгээр өвчлөгчид 44 (4.9хувь)-өөр буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 355 (81.6хувь)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 72 (4.7хувь)-оор өссөн байна.
Yg unn