Нийтлэл 04 сарын 20, 2018

Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна: Олны танил хүмүүс ёс зүйдээ анхаарах хэрэгтэй байна

 Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

Энэ долоо хоногт олны танил хүмүүсийн  бүдүүлэг үг хэллэг, ёс зүйн асуудал цахим орчинд нэлээд шүүмжлэл дагууллаа.  УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэрээ ч бие биеэ басан доромжилж, ард түмнийг соён гэгээрүүлж, үлгэр дууриалал болж байх үүрэгтэй дуучид нь хүртэл бүх л мэдээллийн сувгаар бүдүүлэг үг хэллэгийг эрээ цээргүй хэлж байгаа нь маш олон хүний бухимдлыг төрүүлж байна.

Uka

Дуучин Уламбаяр буюу Ука  “Voice of mongolia” шоуны үеэр  баярлаж хөөрсөн сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Алцгар байлаа” гэх бүдүүлэг үг хэллэг хэрэглэж байгаа нь өсвөр үеийнхэнд буруу үлгэр дууриалал үзүүллээ хэмээн цахимд нэлээд шүүмжлэлд өртөж байна.

Gantulga Dorjdugar

Сүүлийн нэг жилийн турш дуулиан шуугианы эзэн болсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ татгалзаж шүүхэд шалгуулах  эсэх асуудал энэ долоо хоногийн трэнд сэдвүүдийн нэг байлаа. Ямартай ч УИХ-ын хаврын чуулганаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай хуулийг ихэнх гишүүд дэмжигдсэн. Хэрэв хууль батлагдвал Д.Гантулга гишүүн шалгуулахад бэлэн биз ээ.

Бямбацогт Сандаг

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийг дахин 10 жилээр сунгах санал гаргасан. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа чуулганы хуралдааны үеэр илэрхийлсэн юм. “Бид Улаанбаатарын утаа, түгжрэл, орон сууцны хангамж, иргэдээ газартай болгох асуудлыг том зургаар нь урагшаа харж, цогцоор нь шийдэх учиртай. Газар өмчлөх хугацааг 10 жилээр сунгаснаар энэ асуудал шийдэгдэхгүй” гэлээ.

Khurelsukh Ukhnaa

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нэлээд хэдэн томоохон ажлуудын санхүүжилтийг шийдээд ирсэн. Түүний нэг нь Гашуунсухайт боомтыг сайжруулж ОУ-ын боомт болгохын тулд 23 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.

 Terbishdagva Dendev

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийг дахин 10 жилээр сунгах санал гаргасан. Гэвч энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж буй олон хүн байгаа юм. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва юм. “Тэрээр хэрэв энэ хуулийг 10 жилээр сунгах гэж байгаа юм бол зарим нэг асуудлыг тодорхой болго. Тухайлбал Дорнод аймгийн иргэдийн 75 хувь нь газар өмчилсөн байхад гэтэл Улаанбаатар хотын 12 хувь л өмчилсөн байна. Энэ хуулийг дахиад 10 жилээр сунгах гэж байна. Улаанбаатар хотын 90 гаруй хувийн иргэдийн өмчлөх газар нь хаана байна. Бас насанд хүрээгүй хүүхдэд газар өмчлүүлсэн хууль бус үйлдлийг хэн хийгээд байгааг жаахан тодорхой болгож байж энэ хуулийг батлах ёстой шүү гэжээ.

Жүжигчин Баттулга /Аглуу/

Жүжигчин Баттулга буюу Аглуу хошин урлагаас түр хөндийрч драмын жүжигт тоглох болж. Түүний  ээлжит драмын жүжиг залуу найруулагч М.Батболдын найруулсан Германы зохиолч Гётегийн “Фауст” жүжиг. Тэрээр энэхүү жүжигт Мефистофелийн дүрийг бүтээжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon