Нийтлэл 04 сарын 24, 2018

Элэгний циррозын үеийн үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ

Элэгний цирроз болон хавдрын шалгааны эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах эмчилгээ байдаг. Хэдийгээр эмчилгээний энэ хэлбэрийн үр дүн 1 болон 5 жилийн хугацаанд 85-90%-тай байгаа боловч элэгний донорын дутагдалтай байдал, эмчилгээний өртөг зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан хэрэгцээ нь хангамжаасаа хэтэрсэн байдалтай байна. Энэхүү донор эрхтний хомсдлын байдлаас гарах нэг боломж нь үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хэрэглээнд нэвтрэх явдал байж болох бөгөөд дэлхий даяар судалгааны байгууллагууд эрчимтэй ажиллаж байна. Тийм учир, эмчилгээний энэ хэлбэрийн өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэлүүд, хийгдэж буй туршилтуудын талаар товч танилцуулга Монголын эмч, мэргэжилтнүүдэд хэрэгтэй юм.

Донор эрхтнийг орлох үндсэн 3 зарчим байж болох юм: (а) Нас гүйцсэн элэгний эсийг эмгэгтэй эрхтэнд суулгах; (б) үүдэл эсийг эмгэгтэй эрхтэнд суулгах; (в) үүдэл эсийг нийлмэл эрхтэн “ургуулахад” ашиглаж, бүрэн эрхтэнг шилжүүлэн суулгах.

Нас гүйцсэн элэгний эсийг эмгэгтэй эрхтэнд суулгах.

 Өөр хүнээс авсан элэгний эдээс эсүүдийг салган эмгэгтэй эрхтэнд тарих туршилтууд амьтан болон хүн дээр хийгдсэн байна. Элэгний эмгэгийг амьтны модел дээр хийгдсэн туршилтууд эерэг үр дүнтэй байж шинэ эсүүд элэгний стромтой хангалттай холбоо үүсгэсэн талаар судалгааны ажлууд тайлагнасан байна1. Гэвч хүний туршилтын явцад энэ үр дүн давтагдаагүй бөгөөд судлаачдын таамаглаж байгаагаар амьтны жижиг элэгний эдтэй харилцан үйлчлэлцэл хангалттай боловч том биетэй хүний тохиолдолд үр дүн өгөхгүй байна. Энэ төрлийн эмчилгээг зарим нэг бодисын солилцооны эмгэгтэй хүүхдийн өвчин дээр турших журмаар судалж байна. Эс-эдийн харилцан үйлчлэлийн асуудлыг тойрох зорилгоор элэгний эсийг микробөмбөлөгт суулгаж хетеротопик байдлаар биед шилжүүлэх туршилтыг одоогийн байдлаар явуулж байна2. Энэ эмчилгээ нь хурц элэгний дутагдалтай хүүхдүүдэд өөрийн элэг нөхөн төлжтөл “гүүр” эмчилгээ хэлбэрээр хэрэглээнд нэвтэрч болох юм.

Үүдэл эсийг эмгэгтэй эрхтэнд суулгах.

Элэгний эсийн нэг эх үүсвэр нь үр хөврөлийн гаралтай болон нас гүйцсэн эдийн гаралтай үүдэл эс байж болно. Үр хөврөлийн гаралтай үүдэл эс нь олон эдийн төрөлд төрөлжин хөгжих чадалтай байдаг боловч ёс зүйн бэрхшээлээс улбаалан хангалттай хэмжээгээр цуглуулах боломжгүйн хүндрэлтэй байдаг. Энэ хүндрэлийг тойрох нэг боломж нь 2006 онд Др. Шинья Яаманакагийн боловсруулсан induced pluripotent stem cell (iPSC) буюу арьсны фибробластаас гаргаж авсан үүдэл эс юм3. Гол давуу тал нь насанд хүрсэн хүнээс гаргаж авах учир хангалттай хэмжээгээр, ёс зүйн бэрхшээлгүйгээр үүдэл эсийн чанартай эсүүдийг гаргаж авч болж байгаад байна. Харин үүдэл эснээс элэгний эс хүртэлх өөрчлөлтийг эрдэмтэд бүрэн удирдаж чадахгүй байна. Өнөөгийн байдлаар хэрэглэгдэж байгаа биотехнологийн аргаар эсийн өсгөвөрийг лабораторийн стандарт нөхцөл болох 2 хэмжигдэхүүнт байдлаар харьцангуй нэг төрлийн эсийг өсгөвөрлөж гаргаж авах хэмжээнд байна. Гэтэл элэгний эдийн олон төрлийн эсүүдийн комплекс 3 хэмжигдэхүүнт харилцан үйлчлэл, цаг хугацааны хүчин зүйлийг нэмвэл 4 хэмжигдэхүүнт харилцан үйлчлэлийг энэхүү хэт энгийн туршилт хуулбарлаж чадахгүй байна. Дээрх хүндрэлээс гадна, үүдэл эсээс гаргаж авсан аливаа төрөлжсөн эсийн эпигенетикийн тогтвортой байдал хүндрэлийн дараагийн нэг эх үүсвэр болж байна. Үр хөврөлийн үүдэл эс нь өөрийн мөн чанараар элэгнээс өөр газар суувал тератома үүсгэх эрсдэлтэй байдаг. Мөн эдгээр эсүүд нь жирийн үйл ажилгааныхаа хүрээнд Альфафетопротейн их хэмжээгээр ялгаруулж, хуваагдлын сигналд хангалттай хариу урвал үзүүлэхгүй байгаа нь эдгээр эсүүд бүрэн бойжоогүй байгаагийн шинж юм4.

Үүдэл эсийг нийлмэл эрхтэн “ургуулахад” ашиглаж, бүрэн эрхтэнг шилжүүлэн суулгах.

 Эс-эдийн харилцан үйлчлэлийг дуурайх нэг боломж нь элэгний эсүүдийн үүдэл хэлбэрүүдийг хамт “ургуулж” эрхтний үрсэлгээний зарчмаар органогенезын эхний, ээдрээтэй хэсгийг лабораторийн нөхцөлд өнгөрүүлсний дараа амьтны биед “ургуулж” дараа нь хүний биейд шилжүүлэн суулгах гарц байж болох юм5. Энэ аргаар нойр булчирхай, бөөр зэрэг харьцангуй цөөн функцтэй эрхтнийг уг эрхтэнгүй хулганы загвар дээр ургуулж болж байгаа ч хүний элгийг өөр сүүгээр бойжигч дээр хараахан ургуулж авч чадаагүй байна.

Эдгээр зарчмуудаас лабораторийн туршилтын үеийг давж хүний туршилтанд шилжсэн туршилтын талаар дурдах хэрэгтэй байх. Хүний чөмөгний мезенхимийн үүдэл эсийг ялгаж тусгай протоколоор бойжуулж, элэгний эсийн хэлбэрт шилжүүлэн архины гаралтай циррозын үед шилжүүлэн суулгаж элэгний хатуурлын түвшинд ямар өөрчлөлт гарч байгааг Солонгосын зарим эрдэмтэд судалсан байна6. Судалгаанд нийт 72 өвчтөн хамрагдаж 3 бүлэгт санамсаргүй байдлаар хуваасан байна. Эхний бүлэг хяналтын бүлэг, хоёр дахь бүлэг нэг удаа 5*107 эс/мл Мезенхимийн үүдэл эсийг тариулсан, гурав дахь бүлэг мөн тооны үүдэл эсийг 1 сарын зайтай 2 удаа тариулсан байна. Бүх оролцогчид 2 удаа-судалгааны эхэнд болон 6 сарын дараа, элэгний биопси өгч хяналтанд орсон байна (Зураг 1).

Зураг 1. Ясны чөмгийг ташааны яснаас цуглуулна (A). Зохиогчийн эрх бүхий тусгай протоколлоор мезенхимийн үүдэл эсийг 5*107 эс/мл хэмжээгээр ялгаж авна.Судалгаанд хамрагдсан хүмүүсийг санамсаргүй байдлаар 3 бүлэгт хувиарлаж шинжилгээ, хяналтанд хамруулав (B).

Судалгааны үр дүнг фиброзын гаралтай коллагеныг эдийн зүслэг дээр Пикросириус улаан, Массон трихром, гематоксиллин/эозин будгаар будаж гадаргуугийн талбайн хэмжээгээр үнэлсэн байна. Туршилтын хугацаа өнгөрсний дараа хоёр биопсины дүнг харьцуулахад хяналтын бүлэгт эхний биопсид харагдах талбайн 17,5±9,51%  фиброзтой байсан бол хоёр дахь биопсид 17,46±9,04% фиброзтой байж статистикийн ялгаа ажиглагдаагүй байна (p=0.978). Харин нэг болон хоёр удаа үүдэл эс тариулсан бүлэгт дээрж үзүүлэлтүүд 25% (19.49±8.94% ба 14,51±7,05%; -p болон 37% (21.05±8.94% ба 13.22±6.7%; -p буурсан байна (Зураг 2).

Зураг 2. (A) Зүүн баганад эхний биопси, баруун баганд хоёр дахь биопси. Эхний эгнээ- хяналтын бүлэг. Хоёр дахь эгнээ нэг удаа үүдэл эс тариулсан бүлэг. Гурав дахь энгээ-хоёр удаа үүдэл эс тариулсан бүлэг. (B) Эдийн зүслэгийг тоон хэлбэрт шилжүүлсэн байдал

Энэ судалгааны явцад бүртгэгдсэн гаж нөлөөнүүд 3 бүлэгт статистикийн ялгаагүй байсан гэж мэдэгдсэн байгаа ч хяналтын хугацаа богино (6 Сар) байсан учир хамгийн гол гаж нөлөө болох үүдэл эсийн гаралтай хавдрын хяналтанд хангалттай цаг байгаагүйг харуулж байна. 


 

Ном зүй

1-    Fisher RA, Strom SC, Human hepatocyte transplantation: worldwide results. Transplantation 2006; 82: 441-9.

2-    Jitraruch S, Dhawan A, Hughes RD, Filippi C, Soong D, et al. (2014) Alginate Microencapsulated Hepatocytes Optimised for Transplantation in Acute Liver Failure. PLOS ONE 9(12): e113609.

3-    Du Y, Wang J et al. Human hepatocytes with drug metabolic function induced from fibroblasts by lineage reprogramming. Cell stem cell 14, 394-403.

4-    Huang P, Zhang L, Gao Y et al. Direct Reprogramming of Human Fibroblasts to Functional and Expandable Hepatocytes. Cell stem cell 14, 370-384.

5-    Matsunari H, Nagashima H, Watanabe M et al. Blastocyst complementation generates exogenic pancreas in vivo in apancreatic coled pigs. Proc Natl Acad Sci USA 2013; 110:4557-62.

6-    Suk KT, Yoon J-H, Kim MY et al. Transplantation with Autologous Bone marrow-derived mesenchymal stem cells from alcoholic cirrhosis: phase 2 trial. Hepatology 2016 Dec;64(6):2185-2197.

Сэтгэгдэл бичих

    • DR. PRADHAN
    • 2022-11-20

    2022-11-15 05:33 БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    • DR. PRADHAN
    • 2022-11-20

    2022-11-15 05:33 БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    • Лойпил Бум эрдэнэ
    • 2018-04-27

    Амжилт

    • Лойпил Бум эрдэнэ
    • 2018-04-27

    Энэхүү үйлс түгэн дэлгэрэх болтугай

    • Лойпил Бум эрдэнэ
    • 2018-04-27

    Энэ үйлс дэлгэрэх болтугай олон хүний амийг авран хамгаалах бхаа

    • Зочин
    • 2018-04-25

    Шинэ мэдээлэл авлаа, баярлалаа, амжилт хүсье

arrow icon