Улсын эмнэлгүүд болон нийтийн үйлчилгээний газар, томоохон зах худалдааны төв, сургуулиудын ариун цэврийн өрөөнд өдөрт хэчнээн хүн орж үйлчлүүлэхийг тоолж барамгүй. Гэхдээ хэдэн ч хүн үйлчлүүлсэн дараа дараагийн хүн ороход ариун цэврийн өрөө ая тухтай, цэвэрхэн байх хэрэгтэй. Ингэж цэвэрхэн байх нь дан ганц үйлчлэгчдээс биш тухайн газраар үйлчлүүлж буй иргэн танаас ч бас шалтгаална.
Тэгвэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим үзвэр үйлчилгээний байгууллага, эмнэлэг, сургуулийн ариун цэврийн өрөөний ахуйн ариун цэвэр болоод чанарын шаардлагыг хангахгүй байгааг дараах сурвалжлагаас харж болно.
Эндээс харахад бидний аливаа зүйлд хандах бүдүүлэг байдал бусдын хийсэн бүтээснийг, арчилж тордсоныг сүйтгэж байдаг нь харагдаж байна.
Мэдээж ариун цэврийн өрөө гэдэг бол хамгийн цэвэр дээд зэргийн ариутгал халдваргүйжилтийг хийж байх ёстой газар. Үйлчлэгчид ч тодорхой хэмжээгээр халдваргүйжүүлэлтийг хийдэг. Гагцхүү иргэн таны ухамсаргүй үйлдэл, бүдүүлэг араншин тань ахуйн замын халдварт өвчлөлийн эх үүсвэр болж байгаа гэдгийг нэг тунгаагаад үзээрэй.
Уг нь зөв хүний үйлдэл хүний нүднээс далд ч зөв байдаг гэдэгсэн.
Гэтэл миний гэр, миний эдлэл хэрэглэл биш гэсэн шиг суултуур дээр гарч суудаг, гадуур нь бие засаад хамаг юмыг нь бохирдуулж, эвдэлж хэмхэлж байгаа хүний ухамсарт юу гэж шивнэвэл ухаарах бол.
Сэтгэгдэл бичих