"Сайн аав" булангийн энэ дугаарт Цагааны Нямбилэг хэмээх сайхан аавыг онцлон түүний охин Н.Содбилэгтэй түүний сайхан зан чанар, үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг тухай ярилцлаа.
Аавыгаа манай уншигчдад танилцуулаач?
Аавыг маань Цагааны Нямбилэг гэдэг. 1967 оны гуравдугаар сарын 12-ны өдөр төрсөн. Аав маань унаган хотын хүн. ШУТИС-ийг механик инженер мэргэжлээр төгссөн. Одоо засгийн газрын авто баазад хөдөө ажлын жолооч хийж байгаа. Алтан гадас одон, онц тээвэрчин зэргээр шагнуулж байсан мундаг хүн бий. Гурван охиноо хэнээс ч дутаахгүй өсгөж хүмүүжүүлсэн ханьдаа халамжтай сайхан аав минь.
Таны бодлоор аавын тань хамгийн сайхан зан чанар нь?
Хамгийн сайхан зан чанарын тухайд гэвэл аав маань их амгалан хүн. Аав минь уурлаж бухимдах нь бага дандаа л “за” гэж хэлдэг. “За” гэдэг үгнээсээ буцдаггүй заавал биелүүлдэг. Яг хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамж амар амгаланг авч чаддаг ажилдаа хариуцлагатай дуртай нэгэн.
Гэр бүлдээ бол сайн аав, сайн хань байж чаддаг. Бас яг жаахан хүүхэд шиг амттанд дуртай тэр зан чанар нь хамгийн сайхан санагддаг. Өгөөмөр сайхан сэтгэлтэй, уяхан зөөлөн ялангуяа олон охидтой айл болоод ч тэрүү ядруухан явж байгаа хүүхдийг хараад их л өрөвддөг .
Аав тань хэр их сэтгэл хөдлөлтэй хүн. Энэ үедээ ямар үйлдэл хийдгийг анзаарч байсан уу?
Аав баярлахдаа яг хүүхэд шиг хөөрдөг. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг. Өдийн 50 хүрсэн ч баярлаж байгаагаа гуниж байгаагаа хэнээс ч нуулгүй илэрхийлж чаддаг. Амттан өгөхөд яг л хүүхэд шиг баярлана. Аавынхаа баярлаж хөөрч байгаа царайг харах хамгийн сайхан байдаг.
Тэгвэл аав тань хүүхдүүдийнхээ дэргэд уйлж байсан уу. Аавыгаа ер нь хэр их гомдоодог вэ?
Аавын уйлж байхыг харж байсан. Эмээгийн бие муудаад хагалгаанд ороход нулимс нь бөмбөрөөд уйлж байх нь хэцүү санагдсан. Жудогоор Монголын маань нэг тамирчин алтан медаль аваад төрийн дуугаа эгшиглүүлэхэд аав бас уйлж байсан ер нь их өрөвчхөн хүн дээ.
Аав нэг их уурлаад намайг загнахад би урдаас нь уурлаж бухимдаж сөргөөцөлддөг ер нь уурлаж загнах үед нь урдаас нь хэдэрлэж хэрэлддэг нь хамгийн ихээр гомдоодог байх дараа нь өөрөө би их харамсдаг тэрхэн үеийг дугуйхан шиг өнгөрөөчихгүй гээд дотроо их гэмшдэг тэр үед л хамгийн их гомдоож байсан байх.
Аав тань үр хүүхдүүддээ хэрхэн дэмжиж тусалдаг вэ?
Аав бидэнд “болноо” гэдэг үгийг их хэлдэг. Болохгүй байгаа зүйлийг болжил таарна. Юм бүхэн цаг хугацааны асуудал миний охин гэж хэлдэг. Намайг сэтгэлээр унахаар дагаад сэтгэлээр уначихна. Ер нь санхүүгийн асуудал дээр дандаа тусалж дэмждэг.
Аав охин хоёрын сайхан дурсамж их бий байх. Нэгийг бидэнтэй хуваалцаач?
Бид нарыг бага байхад машинаараа авч яваад амттан болгоныг авч өгөөд аавтайгаа машинаар зугаалах хамгийн гоё дурсамжтай. Оюутан байхад ээж эгч ирээгүй байсан орой ажлын өдөр тэр үед хичээлээсээ тараад өлсөж ирэхэд нээх гоё будаатай шөл хийсэн байсан тэр хоол бүр хамгийн амттай мартагдахааргүй байсан. Ер нь аавтайгаа хамт байх тэр өдөр бүхэн л сайхан санагддаг. Дүү аав бид 3 гадуур их хоолонд орж зугаалдаг тэр бүхэн л гоё дурсамжууд байх.
ene bulang ih unshih durtai shuu
dursamj sergeesen saihan yariltslaga b aawiigaa mash ih sanalaa