"Амьдрал сайхан” булангийнх энэ дугаарт 25–р сургуулийн багш Б.Ундрах аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаа бидэнтэй хуваалцсан юм.
Би айлын бага, аавын амины охин байлаа. Гэрийнхэн хамаатан садан маань “Бор туулай” гэж өхөөрддөг бараг л айлын эхнэр болтол л тэр нэрээр минь дуудсан даа. Миний аав их нээлттэй, хамтач хүн байсан. Насаараа жолооч хийсэн хүн. Багаасаа аавынхаа дэргэд машинд л цагийг өнгөрөөж байвал л сайхан байдаг. Анх Хэнтий аймагт УАЗ 469 гэх машин орж ирэхэд манай аав унаж байлаа.
Аавынхаа нүдийг хариулж байгаад л хонины хонхорт орж нуугдаад л гэрээс нилээн холдонгуут гарч ирнэ шүү дээ. Аав маань одоо яахуу буцалтай нь биш аваад явъя л гэнэ. Сайхан дурсамж шүү
. Даанч аав минь 2012 онд 1 сард хүнд өвчний улмаас биднийг орхиод одсон юм. Харин 6 сард нь би бие давхар болж яг л нэг жилийн дараа миний охин 2013 оны 1 сард төрсөн. Би аавыгаа эргэж бидэндээ ирсэн гэдэгт. итгэж явдаг юм. Аавын минь орхиж үлдээсэн хоосон орон зайг миний хань , охин хоёр минь л нөхөж өгдөг. Тиймээс ч бид охиндоо Нандинзаяа гэдэг нэр өгсөн. Бүр аавыгаа бурхан болоход гар нь дээр тавьж байсан тэмдэг хүртэл миний охины гар дээр байдаг болохоор аав надад эргэж ирсэн гэж итгэдэг юм.
Сэтгэгдэл бичих