"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт "Positive Mongolian" төслийн санаачлагч Э.Дөлгөөн
Анх шведэд ирээд соёлын шокод орсон зүйл их байсан. Хогны асуудлаас эхлээд л. Швед улсад шийдвэрлэх ёстой том асуудлаа аль хэдийн шийдвэрлэчихсэн юм шиг их гоё соёлтой бас амар тайван. Жишээлбэл
Шведийн дэлгүүрт гялгар уут их үнэтэй. Монгол мөнгөөр бол 500 орчим төгрөг болно.
Худалдан авалт хийх бүрдээ тор худалдаж авах хайран санагддаг болохоор цүнхэндээ байнга даавуун тор хийж явдаг болсон. Бас хөгжилтэй ч гэмээр нэг зүйл нь ундаа авахдаа үндсэн үнэ 1000 төгрөг төллөө гэж бодоход ундааны савны үнэ гэж 250 орчим төгрөг нэмж төлдөг. Ундаагаа ууж дууслаа, нөгөө 250 төгрөгөөр авсан саваа хаялаа юу… Хадгалж байгаад шил, хуванцар авах зориулалтын төхөөрөмж рүү хийж мөнгө болгон буцааж авна шүү дээ. Энд ийм төхөөрөмж хаа сайгүй байдаг. Хаа нэг гудманд хуванцар сав хэвтэж байх юм бол хүмүүс тэрийг нь яагаад мөнгөө хаячихсан юм бол гээд аваад л төхөөрөмж рүү хийчихдэг.
Шведэд ч тэхдээ олон дүрвэгсэд очоод аль хэдий нь буснуулиад хаячихсан юм шиг байна лээ