Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад DPF шүүлтүүрийг суурилуулах ажлыг үе шаттай хийж байна.
Эхний ээлжинд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ-ын 1 дүгээр автобус баазад DPF шүүлтүүрийн шатаах зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулаад байна. Буцалтгүй тусламжийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 25 автобусанд энэ долдугаар сард багтаан DPF шүүлтүүрийг тавихаар төлөвлөжээ. DPF шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүдэг байна.
Сэтгэгдэл бичих