Нийтлэл 08 сарын 02, 2018

БНХАУ-ын дотоодын үндэстэн, ястны хямрал

БНХАУ нь 1.4 тэрбум хүн амтай бөгөөд  олон янзын үндэстэн, ястантай улс билээ. Тиймээс БНХАУ-ын нөлөө нь Ази номхон далайн бүс нутагт гэлтгүй дэлхий даяар хурдтай өргөжиж байгаа ч дотоодын тогтвортой байдал, түүний үндэсний аюулгүй байдалд заналжийлж буй нэгэн асуудал бол үндэстэн, ястны хямрал юм.

2010 онд АНУ-ын ТЕГ-ын судалгааны байгууллага БНХАУ-ыг 56 үндэстэн, ястантай бөгөөд тус бүр өөр өөрийн соёл, өвөрмөц заншил, шашины урсгалтай гэж тодруулжээ. Тухайлбал, БНХАУ-ын нийт хүн амын дунд Хан Хятад, Мандарин Хятад, Кантон, Шанхай, Фузоу, Тайвань, Гуан, Өвөр Монгол, Шижаны Уйгарууд, Хуй Муслиман болон бусад олон түмэнд сайн танигдаагүй жижиг ястангууд байдаг юм. Дэлхий дахин дахь улс орнууд оршиж буй геополитикийн байдлаасаа үүдээд янз бүрийн үндэсний аюулгүй байдлын асуудалтай тулгардаг. БНХАУ-ын дотоодын аюулгүй байдалд нөлөөлж буй нэгэн том асуудал бол үндэстэн, ястны хямрал, бүр цаашилбал, төрөөс явуулж буй бодлого нь бүх үндэстэнүүдээ Хятад болгох. Энэхүү зорилго нь нийгмийн болон соёлын уусгах бодлого гэж гадаад харилцааны мэргэжилтэнүүд үздэг. Энэхүү зорилт нь БНХАУ-ын зарим үндэстэн, ястангуудын дургүйцэлийг хүргэж байгаа билээ. Жишээ нь Хонг Конг, Тайвань, Шинжиан, Төвөд, Өвөр Монголд г.м. үндэстнүүд БНХАУ-ын төрөөс явуулж буй уусуулах бодлогыг эсэргүүцэж байгаа билээ.

"БНХАУ-ын 330Б Хонконг"

2014 онд Хонг Конгд  болсон Шүхэрт ардчилсан хувьсгал нь улс төрийн, сонгуулийн асуудлаас гадна нийгэм, иргэдийн хүрээнд Хятадтай нэг улс, үндэстэн биш гэсэн агуулгыг тодруулсан билээ. Энэ талаар Эн Линн Хонг “Нээлттэй ардчилал” номондоо “Хонг Конгийн 2014 оны ардчилалын хөдөлгөөнийг үндэслэгчдийн гол агуулга нь Хонг Конгийн хөгжил дэвшил, улс төрийн, эдийн засгийн бодлогын аппарат болон соёл, үндэстэний асуудлаас Хятадын нөлөөг чөлөөлөх гэжээ. Цаашилбал, БНХАУ-ын “Нэг улс, Хоёр систем” бодлого нь интернет, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянаж, сонгуулийн үйл явцад цензүр хийх зорилттой гэж үзэж байжээ. Энэхүү нөлөө нь Хонг-Конгын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын хүчин зүйлсийг шийдэх боломжийг нээн, Бээжинтэй найрсаг улс төрчдийг сонгуульд зүтгүүлэх сонирхолтойг тодруулсан болно. Хонг Конгийн идэвхтэн оюутан залуусын эхлүүлсэн Шүхэрт хувьсгал нь тэдний үндэстний ялгарах байдлын нэг хэлбэр болон “Бид хятад биш, бид Кантон, Бээжингээс өөр систем, тусдаа ялгарах шинжтэй” гэсэн дуу хоолойг дэлхийд хүргүүлсэн болно. 2017 онд Reuturs агентлагийн Венус Ву Хятад үндэстний ялгарах шинж чанарын судалгаа хийсэн бөгөөд түүнд Хонг Конгийн залуучуудын ердөө 3.1% нь л өөрсдийгөө Xятад гэж үзжээ.Социологич, антропологичдийн холбооныхон болон судлаачид чухам Хятад гэж юу вэ гэдэг уг асуудал нь их маргаантай байгаа аж.

Мөн Хонг Конг-Бээжингийн 2 талын харилцаанд сөргөөр нөлөөлж буй хэдэн чухал асуудлын нэг нь үндэстэн, ястны хямрал. Энэхүү хямрал нь зарим хүмүүсийн шашин шүтлэг, эрх чөлөөний асуудал болон хувирч буй. Интер Нашионы судалгаанаас үзвэл Хонг-Конгчуудын 43% нь Буддист, Даоист, Күнзийн сурталтай, 360,000 шахам католик, 480,000 орчим протестант шашинтан ба сүүлийн үед Ислам, Хинди, Жүдичүүд ч нэмэгдэж байгаа ажээ. Энэ байдлаас үзэхэд Бээжингийн “Нэг Хятад” гэх хатуу бодлого нь 1997 он хүртэл Британий засаглал дор байсан ардчилсан, нээлтэй Хонг Конгын нийгэмд том цохилт өгч чадахгүй болой. Мөн Хятадын Шинжан Уйгар, Өвөр Монгол, Тайвань, Төвдөд явуулж зарим яхир бодлогууд нь удаан хугацаандаа дотоодын аюулгүй байдлын асуудал болох аюул бий.

Шинжаан Уйгарын автономит бүс

БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрших Уйгар үндэстэнүүд нь лалын шашны болон салан тусгаарлах асуудлыг хөндөж Хятадын дотоодын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх обьектуудын нэг болж байгаа билээ. Майкл Си. Броус “Хятад дахь Исламчууд” номондоо ингэж бичжээ: ”БНХАУ-ын Мусульманчидуудын бослого нь үндэстэн, соёлын зөрчилдөөнөөс үүдэлтэй, энэ нь зөрчилдөөн нь Хятад-Мусульманы уг, үндэс нь нийцэхгүй байгаан шинж”  гэжээ. Мао Зидуны 1949 оны Cоёлын хувьсгалын өмнө лалын шашинтай иргэд Хятадын нийгэмд аюул учруулж байгаагүй болно. Мао болон Ден  Шаопиныг эрх барих үед (1943-1976; 1982-1987) Уйгар үндэстэн болон бусад лалын шашинтай бага ястангуудын шашин, соёлыг үйл ойшоон Xятадын соёлд уусгах бодлого явуулж эхэлсэн билээ. Энэ асуудлыг шашин, нийгэм, соёлын өнцөгөөс харвал, лалын шашны номлол нь шүтэгчдийн “муслиман” хүн гэсэн шинж чанарыг эхэнд тавьдаг ба муслиман хүний өдөр тутмын амьдралд юу хийх, хэнтэй яаж харьцахыг хүртэл заадаг байна. Шинжаны Уйгар, Турк гаралтай үндэстэн нь өөрсдийгөө Хан үндэстэн биш, Хятад биш хэмээн салан тусгаарлах итгэл үнэмшлэлтэй билээ. БНХАУ-ын Хүн, ам зохилцуулалтын төв газар болон аюулгүй байдлын бодлогын зүгээс Шинжаан дахь Уйгар иргэдийг аль болох лалын шашнаас нь хөндийрүүлэх, мөн их хяналт дор байлгадаг байна. 2009 онд болж өнгөрсөн Хан Хятад- Уйгар иргэдийн мөргөлдөөны гол асуудал нь үндэстэн, ястан, соёл, шашны эрх чөлөөний асуудлаас үүдэлтэй. Энэхүү мөргөлдөөний дараахан БНХАУ-ын Шинжаан дахь бодлого, гүйцэтгэх засаглал чангарч иргэдийг хутга, мэс биедээ авч явахыг хориглож, мөн Лалын сүм доторх хараа хяналтыг бэхжүүлжээ; 457 мтр болгонд цагдаа, хяналт байршуулан, энэхүү ажилд олон цагдаагын албан хаагдчдыг дайчилсан билээ. 2016 оны 6-р сарын 2-нд БНХАУ-ын Коммунист намын хэвлэл мэдээллийн албанаас аюулгүй байдлын Цагаан Хуудасыг олон нийтэд нийтэлсэн.

Энэхүү аюулгүй байдлын Цагаан Хуудсанд лалын шашинтай иргэдтэйгээ хүний эрхийг эрхэмлэсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн, эрх тэгш харилцан хөгжих боломжийг нээнэ гэж бичжээ. Гэхдээ, бодит байдлаас жишээ татвал энэхүү агуулга нь амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх нь тодорхойгүй байна. 2016 онд гаргасан Цагаан Хуудсыг судлаад үзвэл салан тусгаарлах гэсэн агуулгыг огт оруулаагүй бөгөөд, энэ нь БНХАУ-ын Коммунист намын Шинжаанд явуулж буй бодлогын нэгэн мөн чанар билээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр огт оруулаагүй агуулга, хууль эрх зүйн орчинд төрийн зүгээс ямар ч шийдвэр гаргаж болох боломжийг нээж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Шинжан дахь салан тусгаарлагчид, терроризмтой олон улсын нөлөө, хяналтгүйгээр өөрсдөө асуудлаа шийднэ гэсэн үг. Шинжаaн, Уйгар судлаач Доктор Майкл Кларк хэлэхдээ: “Хятадын терроризмтой холбоотой зовнил нь бараг бүхэлдээ Шинжан, Уйгарын автономит бүстэй холбоотой. Шинжаны Ислам, Турк хэлээр ярьдаг дэлхийн зүүний зах дахь геополитикийн байршил, мөн Турк-Исламын томоохон ястангуудын этно соёл, өвөрмөц байдал нь хятадын засгийн газрын төвлөрлийг бий болгоход саад учруулж байна” хэмээжээ.

Аюулгүй байдлын судлаачид Хонг-Конг, Шинжaан Уйгарын асуудлаас гадна Төвд, Тайваньчуудын үндэстний ялгарах шинж чанарын хямралыг илүү том хүрээгээр харж чадах боломжтой. Тухайлбал, Төвдийн асуудал бол олон улсын тавцан дээр бараг яригдаггүй. НҮБ-ийн аюулгүй байдлын зөвлөлийг ч энэ асуудал дээр чимээгүй байдгийг олон улсын судлаачид, ихэвдтэнүүд тэмдэглэсэн байдаг билээ. Тухайлбал, Америкийн төрийн департаментын Олон Улсын Зоригт Эмэгтэй шагналт, мөн Ханхүү Клаусын шагналт Цэрин Войсер 2016 онд “Аюул дундах Төвд” номоо гаргажээ. Тэрбээр номондоо Төвдийн дотоод аюулгүй байдлын тухай, Төвд үндэстэн Хятадтай уусаж буй аюулын тухай бичиж олон улсын судлаачдын анхаарлыг тэр чиглэлд жоохон ч болов уу татаж чаджээ. Цэрин номондоо судалгаа, баримт бичгүүд, хүмүүстэй хийсэн ярианаас иш татаж, үндэстний хямралыг маш сайн тодруулсан билээ. Тухайлбал, 146 өөрийгөө галд шатаан золиосолсон хэргүүдийг тэмдэглэж, амьд гарсан хүмүүсийг Хятадын төрийн хяналтын эмнэлэг, шоронд хорьж хортой хоол өгч сэтгэл санаа, мэдрэлийг нь хяддаг хэмээх аймшигт явдалуудыг ч зоригтойгоор нотолжээ. Харамсалтай нь эдгээр хүнд, харгис хэргүүдийг олон улсын хэвлэл мэдээллийн төвд гарч чаддаггүй нь БНХАУ-ын хатуу бодлого ажиллаж байгаан шинж болов уу. Энэхүү ном нь ардчилал, хүний эрх байнга ярьж байдаг барууны хөгжилтэй орнуудад хандаж хэлсэн бололтой. Төвдийн асуудал яалтчгүй БНХАУ-ын дотоодын үндэс, ястны хямралын томоохон хэсэг билээ.

Тайвань

 БНХАУ-ын дотоодын аюулгүй байдал, үндэстэн, ястаны хямралд орж буй Хонг-Конг, Шинжаан, Төвдөөс гадна Тайвань гэж томоохон асуудал бий. Тэгвэл, Хятад улс 56 үндэстэнтэй юм бол зөвхөн Хан-Хятад гэсэн үндэстэн, соёл, ойлголт байхгүй юм биш үү? гэсэн хэцүү асуулт үүсэж буй. Тайваньчууд мөн л өөрсдийгөө эх газрын Хятадаас тусдаа үндэстэн гэж боддог ажээ. Тайваньчууд түүхэндээ дандаа гадны нөлөөнд байдаг байсан (Голландын Формосо 1624-1662, Спаны Формоса 1626-1642, Формосагийн бүгд найрамдах 1895 ба 1895-1945 онд Японы түрэмгийлэл). Гадны эрхшээл гэдэг нь гадны соёл, хөгжил, дэвшил, шинэ санаа нэвтэрч буй гэсэн үг. Нөгөөтээгүүр, зовлон, зүдгүүр, гадны соёлд уусах явдал ч бий. Өнөөгийн цаг үед, АНУ-ын болон барууны соёл их хөгжиж, эх газрын Хятадуудаас боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцаагаараа дээгүүр ордог байна.

Эцэст нь цөөн үгээр тайлбарлахад, БНХАУ-ын “Нэг Хятад” гэх бодлого нь Хонг Конг, Тайвань, Төвд, Шинжиан рүү чиглэсэн хандлагаасаа үндэстэн, ястан, соёлын хямралын асуудалд ач холбогдол өгөхгүй эсвэл анзаараагүй дүр төрх гаргаж байгаа нь ирээдүйн дотоодын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болно гэж үзэж байна. Аюулгүй байдал болон Зүүн ази, Ази номхон далайн судлалын шинжээчид БНХАУ-ын үндэстэн, ястаныг Хан-Хятад болгох, уусгах төмөр бодлого нь Хятадын ирээдүйн хөгжилд, эерэг нийгэм бүтээхэд саад болно гэж үзэж байгаа аж.  Энэхүү дүгнэлт нь улам ихээр өрнөж буй Хонг Конгийн эсэргүүцэл, Төвдийн дотоодод өрнөж буй асуудал, Тайвань-Бээжингийн  хүйтэн хрилцаа, Шинжаан Уйгаруудын дарлуулсан байдал г.м. олон асуудлаар харагдаж байгаа билээ. Эдгээр зүйлүүдийг тодруулахын зэрэгцээ цааш нь тунгаан бодох багахан асуулт асууя. Хан-Хятад гэж хэнийг хэлэх бэ? Хан-Хятад үндэстэн, ястан, соёл гэж бий юу?

 

 

Орчуулгыг: Л.Болор 

                   А.Маралгоо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-08-15

    Сонирхолтой боловч хэт олон үг үсгийн алдаатай тул тэрэнд сатаараад уншихад төвөгтэй байлаа. Нийтлэлийг бичигч та уг бичвэрээ алдаа шалгадаг программаар нэг шалгаад үзээрэй: http://www.spellcheck.gov.mn/ Наад захын дүрмийг мэдэхгүй бол хичнээн сайн орчуулга байгаад ч хэрэг алга даа. Цаашдаа анхаарна биз дээ.

    • Зочин
    • 2018-08-03

    Ene huuhen mongoloor unen muu bichih yumaa

arrow icon