Нийтлэл 08 сарын 06, 2018

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд нөхөн сонгуульд оролцохыг дэмжлээ

АН-ын Үндэсний Бодлогын Хороо өнөөдөр хуралдлаа. Тус хороо өнөөдрийн хурлаараа нийт 12 асуудал хэлэлцэж байгаагаас УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэх, болон нэр дэвшигчийг хэрхэн тодруулах асуудлыг голлон хэлэлцэж байгаа ажээ.

Гэхдээ  өнөөдрийн хурлаар нэр дэвшигчийг тодруулахгүй. Сонгуулийн хуулийн дагуу 2018 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд намууд эрх барих дээд байгууллагаа дахин хуралдуулж нэр дэвшигчээ эцэслэн тодруулаад СЕХ-нд хүргүүлнэ. Нөхөн сонгуульд нэр дэвшигч нь намын дотоод шалгуурууд болон хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шалгууруудыг бүрэн хангасан байх ёстой тул цаашид судалгаа шинжилгээг хийж ажиллана гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon